| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01399/И |
| Дугаар | 142/ШШ2024/01252 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 142/ШШ2024/01252
| 2024 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 142/ШШ2024/01252 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүрэг ******* хороо ******* гудамж ******* тоотод оршин суух, ******* овогт ******* Төмөрсүх /РД:МО73073001/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* аймаг сум баг гудамж тоотод оршин суух, овогт -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,800,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч ,
Хариуцагч Т.,
Гэрч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч Т.дхолбогдуулан 3,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн биеэр манайд ирээд улсад үйлдвэрлэсэн 35 ширхэг гутлыг 1 сарын хугацаатай зарж борлуулаад мөнгийг буцааж өгөх нөхцөлтэйгөөр тохиролцож авч явсан бөгөөд одоог хүртэл нэг төгрөг ч өгөөгүй, нэг гутал буцааж өгөөгүй. Утсаар ярихаар хэл амаар доромжилж, дарамтлаад байна. Иймд эмэгтэй өвлийн гутал 11ш*200,000 төгрөг=2,200,000 төгрөг, хүүхдийн гутал 8ш*35,000 төгрөг=280,000 төгрөг, хавар намрын гутал 9ш*100,000 төгрөг=900,000 төгрөг, пүүз 7ш*60,000 төгрөг=42,000 төгрөг, нийт 3,800,000 төгрөг, унааны зардал 1,000,000 төгрөг, нийт 4,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие г танина. улсаас бараагаа фэйсбүүкийн лайваар дамжуулан зардаг байсан. Тэр үед Эрдэнэтуяатай танилцаж хааяадаа гутал авч зардаг байсан. Төмөрсүх ч хамт гутал зардаг байсныг мэднэ. Нэг удаа лайваар гутал авахад эд байсан бөгөөд, түүгээр дамжуулан танилцаж, Төмөрсүх ээс ирээд, хүмүүсийн гуталнуудыг тараахад, миний худалдан авсан гутал хамт ирсэн. Тухайн үед Төмөрсүхээс гутлаа авахаар очиход ээс авчирсан маш их хэмжээний гутал байгаа, гутлаа зарж дийлэхгүй байна, чи хэдэн гутал аваад зарж өгөөч гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би за яахав миний гуталнуудтай хамт байж байгаад зарагдвал зараад өгье гээд 35 ширхэг гутлыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, зарахаар болсон боловч 6 ширхэг гутлыг зарж, үлдэгдэл гуталнууд нь зарагдаагүй. 2023 оны 02 дугаар сард манай бэр төрөх гээд 2 дугаар эмнэлгийн гадна байхдаа гуталны үнэ өндөр болохоор зарагдсангүй ээ, чи ирээд авчих гэж хэлсэн. Тэгэхэд за гэсэн боловч ирээгүй. Тэгэхээр нь хотод Толгойтын нефтэд айлд үлдээгээд очоод аваарай гэж хэлсэн боловч тэр газрыг чинь мэдэхгүй гээд очиж аваагүй. Төмөрсүхтэй утсаар ярьж, учир байдлыг нь зөндөө хэлсэн, би доромжлоогүй, дарамтлаагүй харин ч өөрсдөө болон нөхөр нь хэл амаар намайг доромжилсон. Анх 35 ширхэг гутлыг хүлээн авахдаа тоо ширхэгээр нь хүлээн авсан, зурагжуулж, баримтжуулаагүй. Маргаан гараад шүүхэд өгсний дараа хотод байгаа гутлуудаа очиж үзээд минийх биш байна гээд хүлээж аваагүй байна билээ. Гэтэл надад өгсөн 35 ширхэг гутал нь тоо ширхнгээрээ байна. Энэ гуталнуудыг нь буцааж өгнө. Зарагдсан 6 ширхэг гутлын үнэ болох 590,000 төгрөгийг төлнө. Гарсан гэх зардлыг нь би хариуцахгүй. Харин ч энэ гуталнуудыг нь зарах, хүргэж өгөх гээд надаас зардлууд гарсан. Төмөрсүхийн гуталнуудаас үлдсэн гуталнууд: эмэгтэй өвлийн гутал-9 ширхэг, хүүхдийн гутал-6 ширхэг, хавар, намрын гутал-9 ширхэг, зуны гутал болон пүүз-5 ширхэг нийт 29 ширхэг гутал байна. Үүнийг нь буцааж өгнө. Зарагдсан гутал ньэмэгтэй өвлийн гутал-2 ширхэг 200,000 төгрөг=400,000 төгрөг, хүүхдийн гутал-2 ширхэг 35,000 төгрөг=70,000 төгрөг, зун, пүүз гутал-2 ширхэг 60,000 төгрөг,=120,000 төгрөг, нийт 590,000 төгрөгийн гутал худалдан борлуулсан байна. Үүнийг бол төлнө. Унааны зардал гэх 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, сумын багийн засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 09-ний 179 дугаартай албан бичиг /хх-4/, ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6/, зарлагын баримт /хх-7/,Т.гийн хаягууд /хх-8/, өрийн дэвтрийн хэсэг /хх-9/, ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ны дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-10,11/, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шийдвэр /хх-12,13/-ийг,
5. Шүүхээс зохигчийн гар утсан дээр хадгалагдаж байгаа гутлын гэрэл зургууд, хоорондоо харилцсан мессежинд үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн, гэрчээр ыг оролцуулж асуусан.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Т. нь надаас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр улсад үйлдвэрлэсэн 35 ширхэг гутлыг 1 сарын хугацаатай зарж борлуулаад мөнгийг буцааж өгөх нөхцөлтэйгөөр тохиролцож авч явсан бөгөөд одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй, нэг ч гутлыг буцааж өгөөгүй. Иймд эмэгтэй өвлийн гутал 11ш*200,000 төгрөг=2,200,000 төгрөг, хүүхдийн гутал 8ш*35,000 төгрөг=280,000 төгрөг, хавар намрын гутал 9ш*100,000 төгрөг=900,000 төгрөг, пүүз 7ш*60,000 төгрөг=42,000 төгрөг, нийт 3,800,000 төгрөгийг гаргуулна. Мөн Т. нь утас нь холбогдохгүй, түүний хаягийг тодорхой болгохоор Эрдэнэтэд 2, 3 удаа ирсэн унааны зардал 1,000,000 төгрөг, нийт 4,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ...2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ээс 35 ширхэг улсад үйлдвэрлэсэн гутлыг хүлээн авсан нь үнэн. 1 сарын хугацаанд зарж борлуулна гээгүй. Ямар байсан гутлыг аваад 6 ширхэг гутлыг зарж, үлдэгдэл гуталнууд нь зарагдаагүй. Гутал нь зарагдахгүй болохоор нь буцааж өгье гэсэн боловч аваагүй. Би түүний гуталнаас зарсан 6 ширхэг гутлын үнэ болох 590,000 төгрөгийг төлнө. Гарсан гэх зардлыг нь би хариуцахгүй. Одоо Төмөрсүхийн гуталнуудаас үлдсэн гуталнууд болох эмэгтэй өвлийн гутал-9 ширхэг, хүүхдийн гутал-6 ширхэг, хавар, намрын гутал-9 ширхэг, зууны гутал болон пүүз-5 ширхэг, нийт 29 ширхэг гутлыг буцааж өгнө... гэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Т.д 2023 оны 01 дүгээр сарын 10-нд улсад үйлдвэрлэсэн 35 ширхэг гутал буюу өвлийн эм дотортой гутал 11 ширхэгийг*200,000 төгрөгөөр, хүүхдийн гутал 8 ширхэгийг*35,000 төгрөгөөр, хавар, намар богино түрийтэй гутал 9 ширхэгийг*100,000 төгрөгөөр, зун пүүз 7 ширхэгийг*60,000 төгрөгөөр, нийт 3,800,000 төгрөгийн үнэтэй гутлыг худалдан борлуулуулахаар хүлээлгэн өгсөн байна.
Гэвч талууд гутлыг анх хүлээлцэхдээ гэрэл зургаар баталгаажуулаагүй, тоо ширхэг, үнэ, шинж байдлыг жагсааж бичиж баримт үйлдсэн байна.
Хариуцагч Т. нь хүлээж авсан гуталнуудаас өвлийн эм дотортой гутал 2ширхэг*200,000 төгрөг, хүүхдийн гутал 2 ширхэг*35,000 төгрөг, богино түрийтэй хавар намрын гутал 2 ширхэг*100,000 төгрөг, зун пүүз 2 ширхэг*60,000 төгрөгөөр буюу нийт 790,000 төгрөгний гутал зарж борлуулсан. Үлдсэн гуталнуудыг эд буцаан өгөх гэсэн боловч буцааж аваагүй үйл баримт тогтоогдож байна.
5.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна.
6. Нэхэмжлэгч хариуцагч Т.д анх хүлээлгэж өгснөөс өөр гутлын зургуудыг шүүхэд гаргаж өгсөн байна, миний хүлээлгэж өгсөн гуталнууд биш гэсэн үндэслэлээр түүнээс зарагдаагүй үлдсэн гутлуудыг буцааж хүлээж авахаас татгалзсан тайлбар гаргасан.
7. Өөрөөр хэлбэл Т.д хүлээлгэж өгсөн гэх гутлын зургийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, гэрчээр нөхөр ыг оролцуулж мэдүүлэг авахуулсан боловч гэрч ямар тоо ширхэгтэй, ямар шинж байдалтай, ямар үнэлгээтэй гутлыг хариуцагчид хүлээлгэж өгснийг тодорхой гэрчлээгүй.
8. Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн улсаас оруулж ирж зарж борлуулдаг гэх гар утсан дээр хадгалагдаж байгаа гутлын гэрэл зургуудад үзлэг хийсэн боловч уг гутлуудыг хариуцагч Т.д хүлээлгэж өгснийг нотлосон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
9. Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно. гэж зааснаар хариуцагч Т. гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй байна.
10. Хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэгчээс хүлээж авсан гутлын гэрэл зургийг нэг бүрчлэн тайлбар, тоо ширхэгийг зааж гаргаж өгснийг үндэслэн түүнээс зарсан гутлын үнэ болох 790,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Нэгэнт хариуцагч зарагдаагүй үлдсэн гутлыг нэхэмжлэгчид буцааж хүлээлгэж өгөхийг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгч хариуцагчаас зарж борлуулаагүй үлдсэн гутлуудыг буцааж авах үүрэгтэй байна.
11. Нэхэмжлэгч хариуцагч Т.д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахаар түүний оршин суугаа хаягийг тодорхой болгох үүднээс ******* хотоос ******* аймагт ирэхэд гарсан зардалд 1,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч түүний зардлын баримтуудаас ирж буцах, унааны зардалтай холбоотой хэсэг болох 140,000 төгрөгийн бензиний зардлыг Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана. гэж заасныг баримтлан хариуцагчид хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.
12. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Т.гээс 930,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,970,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.гээс улсын тэмдэгтийн хураамж 26,870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч эд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасныг баримтлан хариуцагч Т.гээс 930,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,970,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.гээс улсын тэмдэгтийн хураамж 26,870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ