Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2019/0546

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунтуяа, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Я.Х*******д холбогдох Нийслэлийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Г*******гийн дүгнэлт бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Я.Х******* шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ: ...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Я.Х******* миний бие Нийслэлийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Г*******гаас тус шүүхэд ирүүлсэн улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлд буцаалгахаар бичсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагч Я.Х*******д холбогдуулан, улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 014******* тоот шийтгэлийн хуудсаар Д******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаалгахаар дүгнэлт бичсэн байна.

Прокурорын дүгнэлтийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагч Я.Х******* нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд явагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр бичгээр илэрхийлсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Нийслэлийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Г*******гийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагч Я.Х*******д холбогдуулан гаргасан ...улсын байцаагч Я.Х*******гийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 014******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаалгах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийслэлийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Г*******гийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагч Я.Х*******д холбогдуулан гаргасан ...улсын байцаагч Я.Х*******гийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 014******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаалгах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА