Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2024/01215

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2024/01215

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багийн .....90/-ийн хүсэлттэй,

 

******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.******* нь 2023 оны 1 дүгээр сард өөрийн нөхөр болох******* Солонгос улс руу виз нь гарсан тул явах гэж байгаа гэж ******* надаас 12,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 4-5 сарын дараа төлнө гэж авхуулсан бөгөөд одоог хүртэл төлөөгүй. ******* зээлийн эргэн төлөлтөө явж байж хийнэ гэж тохироод сүүлийн 6-7 сар ямар ч зээлийн төлөлт хийгээгүй. ******* нь 7 дугаар хорооллын 3 дугаар байрны ******* тоотод оршин суудаг байсан. Сүүлд өөртэй нь уулзах гээд очиход тухайн байрнаасаа гарсан байсан. Тиймээс одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, залгахаар утсаа авахгүй холбогдох боломжгүй байгаа тул ******* эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******аас хүсэлт гаргагч ******* нь 12,000,000 төгрөг гаргуулах бөгөөд оршин сууж байсан Орхон аймаг, Баян-Өндөр сум 7 дугаар хорооллын 3 дугаар байрны ******* тоот хаягт оршин суухгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж ******* эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

Холбогдох мэдээллүүдийг дурдвал: .........

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан...../-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагч ******* /утас: *******/-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ