Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2024/01217

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2024/01217

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Уртбулаг баг ....-ын

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

 

2.Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Болд нь 1990 оноос 1994 он хүртэл Увс аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажилласан байдлын архивын лавлагаа, баримт олдохгүй, ажилласан жилд тооцох боломжгүй байгаа тул Увс аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газар 1990-1994 оны хооронд жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү... гэжээ.

3.Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх-ийн 2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3/ ,2024 оны 7 дугаар сарын 16-ны 206 дугаартай Увс аймаг засаг даргын тамгын газар архивын тасгийн лавлагаа /хх-ийн 4/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 5/, *******ын тодорхойлолт /хх-ийн 6/,*******ын тодорхойлолт /хх-ийн 7/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.

 

2. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

3. Хүсэлт гаргагч ******* нь Увс аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Үүнд: *******од 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдөр олгосон №345770 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

 

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 206 дугаартай тодорхойлолт,

 

хамт ажиллаж байсан *******, ******* нарын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

4. Хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан...../-ын Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ