Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тусшүүхийншүүгчС.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Г.Батзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дугаар зүйлийн 2701.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Батзоригт холбогдох 201416010167 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, Хорчид овгийн Гансүхийн Батзориг, 1985 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль-эрх зүйч мэрэгжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, 

Холбогдсонхэргийнталаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Батзориг нь иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын Өмнөговь амгийн Гашуунсухайт боомтын мэрэгжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна

-өөрийн эцэг Н.Гансүхийн ХААН банкны 5112034368 тоот дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013-оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 43 удаагийн гүйлгээгээр 1,475,100 юаньбуюу 328,410,589 төгрөг, Голомт банкны 2105010245 тоот дансаар 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2013 оны 02-р сарын 23-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр 163,000 юань буюу 36,637,320 төгрөг,

-өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын ХААН банкны 5076129656 тоот дансанд 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хороонд 13 удаагийнгүйлгээгээр 1,339,700 юань буюу 300,322,612 төгрөг,

-өөрийн төрсөн дүү Г.Золбоо болон эцэг Н.Гансүх нарын хамтран эзэмшиж байгаа ХААН банкны 5007578874 тоот дансаар 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хороонд 38 удаагийн гүйлгээгээр 1,131,700 юань буюу 315,692,825 төгрөг,

-өөрийн хамтран амьдрагч Сарангоогийн ХААН банкны 5007758427 тоот дансаар 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 47 удаагийн гүйлгээгээр 455,185 юань буюу 108,979,212 төгрөг,

-салсан эхнэр Г.Нандинцэцэгийн ХААН банкны 5007581333 тоот дансаар 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр 4,100 юань буюу 970,975 төгрөг, нийт 4,568,785 юань буюу 1,091,013,533 төгрөгийг шилжүүлэн авч хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Батзориг мэдүүлэхдээ:”...Г.Батзориг миний бие 2008 оноос 2014 он хүртэл Өмнөговь аймагт Гадаадын иргэний харъяатын мэргэжилтнээр ажилласан. Энэ хугацаанд намайг Гашуун сухайтын боомт дээр ажиллаж байхдаа энэ хэргийг хийсэн гэж холбогдуулан яриад байгаа. Мөрдөн байцаалтад би “..боомтод ажлын хуваарийн дагуу буюу улирлаар ажилладаг. Нэг улиралд нэг боомт дээр ажиллаж, дараагийн улиралд аймгийн төв дээр ажиллаж, дараагийн улиралд Шивээ хүрэнгийн боомт дээр ажилладаг байсан.” гэдгээ мэдүүлсэн. 2012 оны 07 дугаар сард амралтаа аваад 09 дүгээр сараас Дорнод аймгийн Баян-Уул сумын Ульхан гэдэг боомт руу шилжсэн. Ульхан боомтоос 2013 оны 01 дүгээр сард буюу цагаан сараар ахлах мэргэжилтнээр томилогдон эргэж ирсэн. 2013 оны 04 дүгээр сарын 01-нд шинэ хуулиар захиргааны хэлтсийн даргаар томилогдон Өмнөговь аймгийн төвд ажилласан. Надтай холбогдуулаад байгаа хэрэгт манай аав, ах, дүү нарыг сэжигтэн, яллагдагчаар татаж, энэ хүмүүс хэрэгт холбогдуулан гэрчийн мэдүүлэг өгсөн. Надтай бол холбогдолгүй. Өнөөдөр Гашуун сухайтын боомт гэлтгүй Өмнөговь аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаа буюу нүүрс тээврийн үйл ажиллагаа явагдаж байна. Миний төрсөн ах Г.Зоригтбаяр нь Хөдөлмөр, эрхлэлтийн үйл ажиллагаанд хууль ёсны дагуу компаниуд дээр хөдөлмөрийн визний бичиг баримтыг бүрдүүлж, тэр компанид нь ажилчдын визийг авч өгч, бизнес хийсэн. Тэрийгээ өөрийнхөө мэдүүлгээрээ мэдүүлдэг. Өөрийнхөө компани дээрээ ч 2-3 удаа авч ажилчин ажиллуулж байсан. Энэ бүгд хууль ёсны зүйл ээ. Гадаадын иргэн Монгол улсад ажил хөдөлмөр эрхлэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг тушааж байж хөдөлмөр эрхлэлтийн визийг авч ажилладаг. Нэг ёсондоо Монгол улсад хөрөнгө оруулсан Г.Зоригтбаяр гэх хүнийг, харин намайг төрийн албан хаагч, ах нь бизнесмен хүн гэдэг утгаар хамааруулж шалгаж байгаа гэж би үзэж байна.” гэв.

Эрүүгийн 201416010167 дугаартай хэргээс:

1. 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 74-р хуудас/,

2. 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 75-р хуудас/,

3. 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 76-р хуудас/,

4. 2014 оны 11 дүгээр  сарын 09-ний өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 78-р хуудас/,

5. 2014 оны 11 дүгээр  сарын 10-ны баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 80-р хуудас/,

6. Эрүүгийн хэрэг үүсгэх 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол /1-р хх-н 1-р хуудас/,

7. Автотээврийн үндэсний төв, Өмнөговь аймаг дахь салбараас ирүүлсэн Авто тээврийн лавлагаа /1-р хх-н 20-23-р хуудас/,

8. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2177 дугаартай  лавлагаа /1-р хх-н 22-р хуудас/,

9. Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2037 дугаартай лавлагаа хүргүүлэх тухай /1-р хх-н 24-р хуудас/,

10. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3397 дугаартай албан бичгийн хариу /1-р хх-н 45-р хуудас/,

11. Хөдөлмөр эрхлэлтийн үйдчилгээний төвийн архивын баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, баримтын хуулбарууд /1-р хх-ийн 177, 178-214 дүгээр хуудас/

12. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны тодорхойлолт /1-р хх-н 217-р хуудас/

13. Г.Батзоригийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 236-р хуудас/,

14. Арилжааны банкуудын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-н 1-89-р хуудас/

15. Н.Гансүх, Г.Зоригтбаяр, Г.Батзориг, Г.Золбоо, О.Нандинцэцэг, Б.Сарангоо нарын Хаан банкны юанийн гүйлгээнүүдийн орлогын баримтууд /2-р хх-н 91-250-р хуудас, 3-р хх-н 1-73-р хуудас/,

16. Монгол банкны лавлагаа /3-р хх-н 82-91-р хуудас/,

17. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн мэдээлэл /3-р хх-н 94-98-р хуудас/,

18. Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-н 99-141-р хуудас/,

19. “ЭНК” ХХК-ийн 2012, 2013 онуудын төгрөгийн кассын тайлан /3-р хх-н 142-238-р хуудас/,

20. Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл /3-р хх-н 238-246р хуудас/,

21. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, авто машины фото зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /4-р хх-н 4-8-р хуудас/,

22. Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлт /4-р хх-н 11-17-р хуудас/,

23. Мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дугаартай даалгавар /4-р хх-н 29-р хуудас/,

24. Гэрч Г.Золбоогийн: “...Би 2010-2013 онд Итали улсад, 2009-2010 онд БНХАУ-д сурч байсан. Гадаадад сурахад виз хүсэхэд тухайн хүний дансанд тодорхой хэмжээний мөнгө орж гарсан байхыг шаарддаг. Тэр үүднээс өөрийн том ах Г.Зоригтбаяраас өөрийнх нь визтэй холбоотой мөнгөө миний дансаар оруулж байгаач гэж гуйсны дагуу миний дансаар дээрх мөнгүүд орж байсан. Би өөрөө Монголд байгаа үедээ орсон мөнгийг нь аваад ахдаа өгдөг. Намайг Монголд байхгүй үед манай аав энэ дансны хамтран эзэмшигч тул авч ахад өгдөг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 31-33-р хуудас/,

25. Гэрч Н.Гансүхийн: ”...энэ орсон мөнгө надтай хамааралгүй. Манай том хүү Зоригтбаярын хувийн бизнестэй холбоотой мөнгө орсон байх. Түүнээс би тийм их хэмжээний мах зарсан зүйл байхгүй. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо стадион оргил гудамжны 97а тоотыг би “Вайт Мүүт” ХХК-иас 2010 онд 180,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Манай залгаа орон сууц болох 97 дугаар байрыг манайхаас 1-2 жилийн дараа Бумхорол гэдэг залуугаас экскаватор, машинаа зараад авч байсан. Би өөрийн бизнесээр олсон орлогоор 77-07 УНП дугаартай Бенз Жи-320, 77-70 УНХ дугаартай Ланд-200, 62-14 УНК дугаартай Лексус 570 маркийн авто машинуудыг авсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 34-37-р хуудас/,

26. Гэрч Б.Сарангоогийн: “...их хэмжээний буюу 10,000 юаниас дээш хэмжээтэй мөнгө нь надад хамааралгүй бөгөөд энэ мөнгийг би данснаас аваад Батзоригийн аав Гансүхэд аваачиж өгдөг байсан. 10,000 юаниас доошхи мөнгө нь миний өөрийн хувийн наймааны мөнгө юм. Өмнөговь аймагт нүүрсний тээвэр хийдэг компаниудын орчуулагч, хөтөрч нар надаар дамжуулж Улаанбаатар хотоос бараа захидаг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 38-39-р хуудас/,

27. Гэрч О.Нандинцэцэгийн: “...би 2002 оноос ОХУ-н Улаан-Үүд хотод Гаалийн сургуульд суралцаж байхдаа танилцаж 2008 онд гэр бүл болж байсан. 2011 онд Хан-Уул дүүргийн шүүхээр орж гэр бүлээ цуцалсан. Одоо энгийн харьцаатай. Миний дансанд орсон мөнгө би санаж байгаагаар их хэмжээний буюу 50,000 юань шилжүүлээд намайг аваад байж байгаарай гээд дараа Улаанбаатар хотод ирэхээрээ надаас авдаг байсан. Бага хэмжээний буюу 1000-5000 юанийг би хэрэглээндээ зарцуулж байсан. Мөн миний нэр дээр байсан Лексус машинийг зарсан, тэр машины мөнгийг оруулж байгаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 40-41-р хуудас/,

28. Гэрч Г.Зоригтбаярын: “...би Нандинцэцэг, Сарангоо нарын дансаар орсон мөнгийг мэдэхгүй юм. Харин өөрийн аав Гансүх, дүү Золбоо нарын дансаар юань авч байсан. Энэ мөнгө нь Хөдөлмөр Халамж үйлчилгээний төв болон ГИХАЭГ-т визний хураамж, хөдөлмөрийн хөлсний сарын төлбөрүүдэд хийсэн мөнгө юм. Тодорхой хэмжээний зуучлалын хөлсөнд авсан. Гашуун сухайт боомтод ажиллаж байсан дүү Батзориг ГИХАЭГ-ын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн визгүйгээр Монгол Улсад ажиллаж байгаа Хятад ажилчдыг таслан зогсоож, хөдөлмөрийн визавах хэрэгтэй гээд надтай холбогдуулж байсан юм.” гэх мэдүүлэг /4-р хх-н 42-47-р хуудас/,

29. Гэрч А.Чимугэ /QIMUGE/-гийн: “...манай компанийн хятад ажилчид 2013 он хөдөлмөрийн виз авалгүйгээр ажиллуулж байсан бөгөөд ИХШХЕГ-ын байцаагч Г.Батзориг нь тус зөрчлийн дагуу торгууль тавьдаг. Тэгээд орчуулагчийн хувьд надад хандаж дансны дугаар өгч тухайн дансанд тэдэн юанийн торгуулийг хий гэдэг. Түүний дагуу би машин хариуцсан хятад хүмүүсээс нь торгуулийн мөнгийг аваад тухайн өгсөн дансанд тушаадаг. Тэгээд Батзориг байцаагчид банкны баримтыг аваачиж өгдөг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 48-51-р хуудас/,

30. Гэрч Шүрэнчимэг /XURENOIMUGE/-ийн: “...бизнесийн визтэй 8 хүний тогууль 12,000 юаниар торгож Г.Батзоригийн өгсөн дансанд мэдүүлэг /4-р хх-н 52-57-р хуудас/,

31. Гэрч Эрдидэмуту /ERIDEMUTU/-гийн мэдүүлэг /4-р хх-н 58-61-р хуудас/,

32. Гэрч Билигэту /BILIGETU/-гын мэдүүлэг /4-р хх-н 62-63-р хуудас/,

33. Гэрч Улаанхуарын мэдүүлэг /4-р хх-н 64-65-р хуудас/,

34. Гэрч Б.Батцагааны мэдүүлэг /4-р хх-н 66-68-р хуудас/,

35. Гэрч Э.Эрдэнэгэрэл /EERDENGGERILE/-ийн мэдүүлэг /4-р хх-н 69-71-р хуудас/,

36. Гэрч Ш.Зоригтугийн мэдүүлэг /4-р хх-н 72-73-р хуудас/,

37. Гэрч Гэрэлтү /GERILETU/-гийн мэдүүлэг /4-р хх-н 74-75-р хуудас/,

38. Гэрч Эрдэнгмүтү /EERDENGMUTU/-гийн мэдүүлэг /4-р хх-н 76-78-р хуудас/,

39. Гэрч Г.Балжиннямын мэдүүлэг /4-р хх-н 79-80-р хуудас/,

40. Гэрч Д.Мандухайгийн мэдүүлэг /4-р хх-н 81-р хуудас/,

41. Гэрч Н.Болормаагийн: “...”Баяннуур Шүн Шиан” ХХК манай компанийн хөрөнгө оруулагч компани бөгөөд “ЭНК” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг БНХАУ-аас шилжүүлдэг. Тус компаниас шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан ажилтан холбогдох баримтыг бүрдүүлж зарлагыг хаада. Энэ бүр баримт манай кассын тайланд тодорхой харагдана. Зоригтбаяр гэдэг хүнийг танихгүй. Энэ хүн манай компанийн захирал Равданжамцад мөнгө өгдөг байсан гэж мэдүүлсэн байна. Тийм зүйл байхгүй. Манай захирлыг нас барсан гэдгийг мэдэж нэрийг нь барьж худал мэдүүлж гүтгэж байна.” гэх мэдүүлэг /4-р хх-н 101-103-р хуудас/,

42. Гэрч С.Гүндэнбалын мэдүүлэг /4-р хх-н 107-р хуудас/,

43. Гэрч Т.Сонинбаатарын мэдүүлэг /4-р хх-н 108-р хуудас/,

44. Гэрч Ц.Түвшинтүшигийн мэдүүлэг /4-р хх-н 117-118-р хуудас/,

45. Гэрч Д.Мандахын мэдүүлэг /4-р хх-н 120-р хуудас/,

46. Гэрч Ц.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг/4-р хх-н121-122-р хуудас/,

47. Гэрч Ц.Гансүхийн мэдүүлэг /4-р хх-н123-124-р хуудас/,

48. Гэрч Ц.Бумхоролын мэдүүлэг /4-р хх-н125-р хуудас/,

49. Гэрч Ж.Эрдэнэбаатарын мэдүүлэг /4-р хх-н126-р хуудас/,

50. Гэрч Ц.Сэлэнгийн мэдүүлэг /4-р хх-н 127-128-р хуудас/,

51. Гэрч Б.Болдын мэдүүлэг /4-р хх-н 129-р хуудас/,

52. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/436 дугаартай тушаал /4-р хх-н 145-р хуудас/,

53. Сэжигтнээр тооцох тогтоол болон байцаасан мэдүүлэг /4-р хх-н 146-149-р хуудас/,

54. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны даргын 2007 оны 11 дүгээр сарын 09-ниы өдрийн 1/283 дугаартай төрийн албанд түр томилох тухай тушаал /4-р хх-н 171-р хуудас/,

55. Монгол УЛсын Хууль, Зүй дотоод хэргийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаартай тушаал /4-р хх-н 174-р хуудас/,

56. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/400 дугаартай тушаал /4-р хх-н 175-р хуудас/,

57. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/614 дугаартай тушаал /4-р хх-н 176-р хуудас/,

58. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/542 дугаартай тушаал /4-р хх-н 177-р хуудас/,

59. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/554 дугаартай тушаал /4-р хх-н 178-р хуудас/,

60. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/614 дугаартай тушаал /4-р хх-н 180-р хуудас/,

61. Ажлын байрны тодорхойлолт, орлон ажиллах хуваарь /4-р хх-н 181-р хуудас/,

62. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/61 дугаартай тушаал /4-р хх-н 191-р хуудас/,

63. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай тушаал /4-р хх-н 192-р хуудас/,

64. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 223 дугаартай албан бичиг /4-р хх-н 197-р хуудас/,

65. Хөрөнгө орлогын мэдүүлгүүд /4-р хх-н 198-207-р хуудас/,

66. Г.Батзоригийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-н 231-р хуудас/,

67. 2015 оны 07 сарын 10-ны өдөр сэжигтэн, яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай санал хүргүүлэх тогтоол /4-р хх-н 235-236-р хуудас/,

68. Өмнөговь аймгийн прокурор Ё.Донойд гаргасан хүсэлт /4-р хх-н 240-р хуудас/,

69. 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 88 дугаартай Өмнөговь аймгийн Прокурорын газрын тогтоол /4-р хх-н 242-р хуудас/,

70. 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 7 дугаартай Авлигатай Тэмцэх Газар Мөрдөн байцаагчийн санал /4-р хх-н 247-р хуудас/,

71. 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай мөрдөн байцаагчийн саналыг хүчингүй болгосон тогтоол /4-р хх-н 249-р хуудас/

72. Яллагдагч Г.Зоригтбаярыг дахин байцаасан тэмдэглэл /5-р хх-н 3-р хуудас/,

73. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаартай шүүхийн тогтоол /5-р хх-н 60-61-р хуудас/

74. Гааль, Татварын Ерөнхий газар Сонгинохайрхан Дүүргийн Татварын Хэлтэс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр  686 дугаартай албан бичгийн хариу /5-р хх-н 250-р хуудас/,

75. Үндэсний татварын алба, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /6-р хх-н 1-11-р хуудас/,

76. Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 06/784 дугаартай албан тоот /6-р хх-н 12-р хуудас/,

77. Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 2/2588 дугаартай хариу хүргүүлэх тухай албан тоот /6-р хх-н 19-р хуудас/,

78. Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6-р хх-н 41-р хуудас/,

79. 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6-р хх-н 76-р хуудас/,

80.2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр баримт бичигт үзлэг тухай хийсэн тэмдэглэл /6-р хх-н 132-р хуудас/,

81. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ,судалгаа, мэдээлэлийн үндэсний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2/65 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Эм Энд Эм Ти Пи” ХХК нь 2013-2014 онд гадаадаас ажиллах, мэргэжилтэн авч ажиллуусан талаарх лавалгаа /6хх-ийн 160-164 дүгээр хуудас/,

82. Авто тээврийн үндэсний төвийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06/7815 дугаартай албан бичгээр ирүүлсэн тэврийн хэрэгсэлийн лавлагаа /6хх-ийн 165-192 дугаар хуудас/

83. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3 дугаартай мөрдөн байцаагчийн даалгавар /6-р хх-н 193-р хуудас/,

84. 2016 оны 01 дүгээр  сарын 25-ны өдөр Г.Золбоог сэжигтнээр тооцох тогтоол /7-р хх-н 4-6-р хуудас/,

85. 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр сэжигтнээр Н.Гансүхийг байцаасан тэмдэглэл /7-р хх-н 8-р хуудас/,

86. Яллагдагч Г.Зоригтбаярын мэдүүлэг /7-р хх-н 16-р хуудас/,

87. Татварын ерөнхий газрын Сонгигохайрхан дүүргийн татварын хэлтсээс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 686 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Эм энд Эс Юу” ХХК –ийн 2008-2015 оны ААНОАТ-ын тайлангууд, төлсөн татварын жагсаалт /5хх-ийн 250, 6хх-ийн 1-11 дүгээр хуудас/,

88. “Эм энд Эс Юу” ХХК-ийн Голомт банкин дахь төгрөгийн тоот дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /7-р хх-ийн 99-р хуудас/

89. Нийслэлийн Прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 127 дугаартай тогтоол /7-р хх-н 173-р хуудас/,

90. 2016 оны 06 дугаар сарын 10, 13, 14, 15, 16-ны өдрүүдэд баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /7-р хх-н 99-120-р хуудас/,

91. 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 82 дугаартай мөрдөн байцаагчийн даалгавар /7-р хх-н 238-р хуудас/,

92. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрч Ө.Гэрэлтү мэдүүлэг /7-р хх-н 241-р хуудас/,

93. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн гэрч Цэцэнгийн мэдүүлэг /7-р хх-н 245-247-р хуудас/,

94. 2016 оны 11 сарын 30-ны өдөр сэжигтнээр байцаасан Ц.Сэлэнгийн мэдүүлэг /8-р хх-н 32-р хуудас/,

95. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр Ц.Сэлэнгийг дахин байцаасан мэдүүлэг /8-р хх-н 33-р хуудас/,

96. 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр яллагдагч Г.Батзоригийг байцаасан тэмдэглэл /8-р хх-н 35-37-р хуудас/,

97. 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр яллагдагч Г.Батзоригийг байцаасан тэмдэглэл /8-р хх-н 35-р хуудас/,

98. Фото зургууд /1-р хх-н 31-35-р хуудас/,

99. Тээврийн хэрэгслийн лавлагаанууд / 1-р хх-ийн 66-75-р хуудас/,

100. Тээврийн хэрэгслийн бүртгэх маягтууд, худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 80, 83-р хуудас/,

101. Албан үүргээ түр түдгэлзүүлэх тухай тогтоол /4-р хх-ийн 143-р хуудас/,

102. Прокурорын тогтоол  /4-р хх-ийн 244-р хуудас/,

103. Мөрдөн байцаагчийн даалгавар /6-р хх-ийн 238-р хуудас/,

104. Гэрч Гэрэлтүгийн мэдүүлэг /6-р хх-ийн 241, 242-р хуудас/,

105. Прокурорын тогтоол /7-р хх-ийн 173-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай байх тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Батзоригийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Гэм буруугийн талаар

1. Нийслэлийн Прокурорын газраас Г.Батзоригт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дугаар зүйлийн 2701.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Батзоригийн иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын мэрэгжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна

-өөрийн эцэг Н.Гансүхийн ХААН банкны 5112034368 тоот дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013-оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 43 удаагийн гүйлгээгээр 1,475,100 юань буюу 328,410,589 төгрөг, Голомт банкны 2105010245 тоот дансаар 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2013 оны 02-р сарын 23-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр 163,000 юань буюу 36,637,320 төгрөг,

-өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын ХААН банкны 5076129656 тоот дансанд 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хороонд 13 удаагийн гүйлгээгээр 1,339,700 юань буюу 300,322,612 төгрөг,

-өөрийн төрсөн дүү Г.Золбоо болон эцэг Н.Гансүх нарын хамтран эзэмшиж байгаа ХААН банкны 5007578874 тоот дансаар 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хороонд 38 удаагийн гүйлгээгээр 1,131,700 юань буюу 315,692,825 төгрөг,

-өөрийн хамтран амьдрагч Сарангоогийн ХААН банкны 5007758427 тоот дансаар 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 47 удаагийн гүйлгээгээр 455,185 юань буюу 108,979,212 төгрөг,

-салсан эхнэр Г.Нандинцэцэгийн ХААН банкны 5007581333 тоот дансаар 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр 4,100 юань буюу 970,975 төгрөг, нийт 4,568,785 юань буюу 1,091,013,533 төгрөгийг шилжүүлэн авч хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Г.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж 28 дугаартай захирамж \5 дугаар хх-ийн 60-61 дугаар хуудас\-аар хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан байна. Тус захирамжийн дагуу Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байх ба дараах мөрдөн байцаагчийн даалгавар гарчээ.

- 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Мөрдөн байцаагчийн даалгаварт “... Г.Батзоригийн эцэг Н.Гансүх, ах Г.Зоригтбаяр, дүү Г.Золбоо, салан эхнэр н.Нандинцэцэг, одоо хамтран амьдарч байгаа Б.Сарангоо нарын дансанд 2009 оноос хойш юань шилжүүлж байсан дараах нэр бүхий иргэдийг олж тогтоон гэрчээр байцаах. Үүнд: Барсаа, Гэрлээ, Уранаа, Гэрэлтү, Уулаа, Мандарваа, Чулуун-Эрдэнэ, Алтансүх, Сараа, Ганхөлөг, Wu-La, Баатар, Хишигбат, Батцагаан, Сарнай, Нямдарж, Wu Linshan, Гэрэлт, Дэлхий, Билгээ, Мэргэн, Chuanbao, Батцагаан, Хадаа, Хаслуу, Banada, Идэрээ, Сугир, Цэцэн нар болно” \6 дугаар хх-ийн 193 дугаар хуудас\ гэж,

- 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Мөрдөн байцаагчийн даалгаварт “... Г.Батзоригийн эцэг Н.Гансүх, ах Г.Зоригтбаяр, дүү Г.Золбоо, салан эхнэр н.Нандинцэцэг, одоо хамтран амьдарч байгаа Б.Сарангоо нарын дансанд 2009 оноос хойш юань шилжүүлж байсан дараах нэр бүхий иргэдийг олж тогтоон гэрчээр байцаах. Үүнд: 2009-2014 онуудад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нүүрс тээврийн компанид хөтөч, менежер, орчуулагчаар ажиллаж байсан Барсаа, Гэрлээ, Уранаа, Гэрэлтү, Уулаа, Мандарваа, Чулуун-Эрдэнэ, Алтансүх, Сараа, Wu-La, Баатар, Хишигбат, Батцагаан, Сарнай, Нямдарж, Wu Linshan, Гэрэлт, Дэлхий, Билгээ, Мэргэн, Chuanbao, Батцагаан, Хадаа, Хаслуу, Banada, Идэрээ, Сугир, Цэцэн, Өргөнтал, Гаадаа, Дэлхий, Саран, Туяа нар болно.” \7 дугаар хх-ийн 238 дугаар хуудас\ гэж тус тус хийх ажлыг тодорхойлжээ.

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчийн гаргасан даалгаваруудын дагуу 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 142, 144, 146, 147 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

Гэрч Ө.Гэрэлтүгийн “...би сая хавтаст хэрэгт байгаа мөнгө шилжүүлсэн баримтуудын хуулбарыг үзэхэд дээрх 5 гүйлгээг би хийсэн байгаа бөгөөд гарын үсэг нь минийх мөн байна. ...Би яг өөрөөсөө бол энэ мөнгийг шилжүүлээгүй. Би сардаа 3000-4000 юанийн цалинтай хүн ийм их хэмжээий мөнгийг шилжүүлэх боломжгүй. Харин компанийн удирдлагын зүгээс энэ мөнгийг шилжүүл гээд данс өгвөл би шилжүүлдэг байсан ” гэх мэдүүлэг \7 дугаар хх-ийн 243 дугаар хуудас\,

Гэрч Цэцэнгийн “Би 2011 оны 07-р сарын дунд үеэс эхлэн Өмнөговь аймагт нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Омогт цагаан шонхор” буюу Хятад талдаа “Чинхуа” гэдэг нэртэй компанийн хөтөч, орчуулагчаар ажиллаж эхэлсэн. ...Энэ мөнгөнүүдийг би дээрх данснууд руу шилжүүлж байсан нь үнэн. Ямар учиртай гэхээр “хятад жолооч нарт виз гаргаж өгнө визний мөнгө” гэж Г.Батзориг хэлж дээрх дансны дугааруудыг надад өгдөг байсан. Би тэдгээр дансруу Батзоригийн хэлсэн юанийг шилжүүлж байсан. Манай компани энэ асуудлыг хууль дүрмийн дагуу явагдаж байна гэж ойлгодог байсан. Визний асуудал ч гэсэн ном журмаараа явагдаж байна гэж бодож байсан.” гэх мэдүүлэг \7 дугаар хх-ийн 246 дугаар хуудас\-ийг авсан байна.

Харин даалгаварт дурдагдсан Барсаа, Гэрлээ, Уранаа, Уулаа, Мандарваа, Чулуун-Эрдэнэ, Ганхөлөг, Алтансүх, Сараа, Wu-La, Баатар, Хишигбат, Батцагаан, Сарнай, Нямдарж, Wu Linshan, Гэрэлт, Дэлхий, Билгээ, Мэргэн, Chuanbao, Батцагаан, Хадаа, Хаслуу, Banada, Идэрээ, Сугир, Өргөнтал, Гаадаа, Дэлхий, Саран, Туяа гэсэн нэр бүхий 32 иргэнээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийгдээгүй байна.

Улсын яллагчийн яллах дүгнэлтийн “Холбогдсон хэргийн талаар” тодорхойлон бичихдээ:

Г.Батзориг нь иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын мэрэгжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна

-өөрийн эцэг Н.Гансүхийн ХААН банкны 5112034368 тоот дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 43 удаагийн гүйлгээгээр 1,475,100 юань буюу 328,410,589 төгрөг, Голомт банкны 2105010245 тоот дансаар 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2013 оны 02-р сарын 23-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр 163,000 юань буюу 36,637,320 төгрөг,

-өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын ХААН банкны 5076129656 тоот дансанд 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хороонд 13 удаагийн гүйлгээгээр 1,339,700 юань буюу 300,322,612 төгрөг,

-өөрийн төрсөн дүү Г.Золбоо болон эцэг Н.Гансүх нарын хамтран эзэмшиж байгаа ХААН банкны 5007578874 тоот дансаар 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хороонд 38 удаагийн гүйлгээгээр 1,131,700 юань буюу 315,692,825 төгрөг,

-өөрийн хамтран амьдрагч Сарангоогийн ХААН банкны 5007758427 тоот дансаар 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 47 удаагийн гүйлгээгээр 455,185 юань буюу 108,979,212 төгрөг,

-салсан эхнэр Г.Нандинцэцэгийн ХААН банкны 5007581333 тоот дансаар 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр 4,100 юань буюу 970,975 төгрөг, нийт 4,568,785 юань буюу 1,091,013,533 төгрөгийг шилжүүлэн авч хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн дүгнэж дээрх нэр бүхий 5 иргэний дансны гүйлгээнд үзлэг хийж, тэмдэглэл хөтлөн 4 дүгээр хавтаст хэргийн 74-80 дугаар хуудсанд хавсаргажээ.

2014 оны 11 дүгээр сарын 06-ны, 2014 оны 12 дугаар сарын 05-ны, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны, 2014 оны 11 дүгээр сарын 09-ний, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүдэд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн даалгаваруудад гэрчээр асуугдахаар нэр дурдагдсан хүмүүсээс Н.Гансүх, Г.Зоригтбаяр, Г.Золбоо болон Н.Гансүх нарын хамтран эзэмшиж байгаа, Б.Сарангоо, Г.Нандинцэцэг нарын дансанд орлого орсон талаар тэмдэглэжээ. Дээрхээс дүгнэхэд мөрдөн байцаагчийн даалгавар биелэгдээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг хангалттай тогтоогоогүй байна гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл тухайн гэрчүүдээс шилжүүлсэн орлого нь хэний эх үүсвэрээс хэнд, ямар зориулалтаар шилжүүлсэн болох, энэ нь хууль ёсны эсэх /зөрчил гаргасан нэрийдлээр бусдаас торгууль хэлбэрээр мөнгө авч байсан, эсвэл гадаад иргэдэд хөдөлмөрийн виз авахад зуучилж байсан/ талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.   

2. Мөн гэрч Чимгээгийн “...ИХШХЕГ-ын байцаагч Г.Батзориг нь тус зөрчлийн дагуу торгууль тавьдаг. Тэгээд орчуулагчийн хувьд надад хандаж дансны дугаар өгч тухайн дансанд тэдэн юанийн торгуулийг хий гэдэг...” \4 дүгээр хх-ийн 48 дугаар хуудас\, XURENOIMUGE буюу Д.Шүрэнчмэгийн “...Батзоригийн өөрийн бичиж өгсөн дансанд 3 удаа торгууль гэж тушаасан... ” \4 дүгээр хх-ийн 53 дугаар хуудас\, Б.Батцагааны “... Би компанийн захирал Ван Жа Юун гэдэг хүнээс 40300 юань аваад Батзориг байцаагчтай уулзсан чинь надад нэг жижиг цаасан дээр бичсэн дансны дугаар өгөөд энэ дансанд Тэгээд би өгсөн дансанд нь мөнгийг нь хийсэн.” \4 дүгээр хх-ийн 66 дугаар хуудас\, Э.Эрдэнэгэрэлийн “Визний зөрчил дээр торгууль төлсөн гэж ойлгосон. Бас өөрийх нь мөнгө гэж бодсон.” \4 дүгээр хх-ийн 69 дүгээр хуудас\, Ш.Зоригту “... Миний ажиллаж байсан Пуушин ХХК-ийн захирал Guo Fei гэдэг хүн Ганц модны боомт дээр бэлэн мөнгө өгөөд Батзоригт өг гэж явуулдаг байсан. Би Батзоригтой уулзахаар бэлэн мөнгө авахгүй, энэ дансанд хий гээд дансны дугаар өгдөг. Би дансанд нь хийдэг байсан...” \4 дүгээр хх-ийн 73 дугаар хуудас\ зэрэг мэдүүлгээр Батзоригоос торгууль гэж тодорхой мөнгийг дансанд тушаалгадаг байсан талаар мэдүүлсэн байна. Гэвч ӨМӨЗО-ны иргэд болох Чимгээгийн “... Би монгол хэлээр ярьж чадна. Хуучин босоо Монгол бичгээр мэднэ. Крилл бичгээр бага зэрэг мэднэ...” \4 дүгээр хх-ийн 48 дугаар хуудас\, XURENOIMUGE буюу Д.Шүрэнчмэгийн “... Би Монгол хэл сайн мэднэ. Босоо Монгол бичгийг сайн мэднэ. Крилл бичгийг бага зэрэг мэднэ.. ” \4 дүгээр хх-ийн 55 дугаар хуудас\, Б.Батцагааны “... Би Монгол хэлээр ярьж чадна. Хуучин босоо Монгол бичгээр бичнэ. Крилл бичиг мэдэхгүй.” \4 дүгээр хх-ийн 66 дугаар хуудас\, Э.Эрдэнэгэрэлийн “Би Монгол хэлээр ярьж чадна. Хуучин босоо Монгол бичгээр бичнэ. Крилл бичиг муухан мэднэ, удаан уншиж чадна.” \4 дүгээр хх-ийн 69 дүгээр хуудас\, Ш.Зоригту “... Би монгол хэлээр ярьж чадна. Хуучин босоо Монгол бичгээр мэднэ. Крилл бичгээр бага зэрэг мэднэ...” \4 дүгээр хх-ийн 72 дугаар хуудас\ гэх мэдүүлгүүд, Эрдэмтү \4 дүгээр хх-ийн 58 дугаар хуудас\, BILIGETU \4 дүгээр хх-ийн 62 дугаар хуудас\, Улаанхуар \4 дүгээр хх-ийн 64 дугаар хуудас\ нараас монгол хэл, бичиг мэдэх талаар асууж тодруулаагүй зэргээс харахад гэрч нар нь крилл бичиг сайн мэдэхгүй байхад гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 9.4 дүгээр зүйлийн 1, 3.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй, хууль зөрчсөн байна гэж дүгнэв. 

Улсын яллагчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 131 дугаар Яллах дүгнэлт \8 дугаар хх-ийн 65 дугаар хуудас\-д Чимгээ, XURENOIMUGE буюу Д.Шүрэнчмэг, Б.Батцагаан, Э.Эрдэнэгэрэл, Ш.Зоригту нарын болон бусад гэрчүүдийн мэдүүлгийг прокурорын шийдвэрийн үндэслэл болгоогүй байна.

  Шүүгдэгч Г.Батзоригийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар шүүх дүгнэлт гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13, 15 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэх талаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.”, 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.”, 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж тус тус заасныг баримтлан дээрх гэрч нарын мэдүүлгүүдийг шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Батзоригийг иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна Н.Гансүх, Г.Зоригтбаяр, Г.Золбоо болон Н.Гансүх нарын хамтран эзэмшиж байгаа, Б.Сарангоо, Г.Нандинцэцэг нарын дансаар нийт 4,568,785 юань буюу 1,091,013,533 төгрөгийг шилжүүлэн авч хууль бусаар хөрөнгөжсөн, өөрт нь орж ирсэн орлогыг нотолж чадаагүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт яллаж байна. Тус хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэж зааснаар шүүгдэгд Г.Батзориг нь өөрийнхөө гэм буруугүйг заавал нотлох үүрэггүй юм.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдыг эргэлзээгүй тогтооно.” гэж зааснаар хэргийн бодит байдлыг хангалттай тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэв.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заагдсан гэм буруугүйд тооцох зарчимд үндэслэн Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дугаар зүйлийн 2701.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Батзоригт холбогдох 201416010167 тоот эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Батзоригт холбогдох 201416010167 тоот эрүүгийн 8 хавтас хэргийг Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт Г.Батзориг нь нийт 134 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Г.Батзоригийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт Н.Гансүхийн эзэмшлийн Тоёото Лексус 570 маркийн 6214 УНК улсын дугаартай, Г.Золбоогийн эзэмшлийн Тоёото Лексус 570 маркийн 8068 УНК улсын дугаартай автомашинууд болон Г.Золбоогийн эзэмшлийн улсын бүртгэлийн Ү-2206018460 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж 97А орон сууц, Г.Зоригтбаярын эзэмшлийн улсын бүртгэлийн Ү-220015493 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж 97 тоот орон сууцнуудыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоол /3 дугаар хх-ийн 238-239, 245 дугаар хуудас/, Г.Батзоригийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол /4 дүгээр хх-ийн 143 дугаар хуудас/-ыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газраас Г.Батзоригт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дугаар зүйлийн 2701.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.  

2. Нийслэлийн Прокурорын газраас Гансүх овогтой Батзоригт Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Батзоригт холбогдох 201416010167 тоот эрүүгийн 8 хавтас хэргийг Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцаасугай. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Н.Гансүхийн эзэмшлийн Тоёото Лексус 570 маркийн 6214 УНК улсын дугаартай, Г.Золбоогийн эзэмшлийн Тоёото Лексус 570 маркийн 8068 УНК улсын дугаартай автомашинууд болон Г.Золбоогийн эзэмшлийн улсын бүртгэлийн Ү-2206018460 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж 97А орон сууц, Г.Зоригтбаярын эзэмшлийн улсын бүртгэлийн Ү-220015493 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж 97 тоот орон сууцнуудыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 дугаар сарын 04-ний, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн, Г.Батзоригийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

5. Шүүгдэгч Г.Батзориг нь энэ хэрэгт холбогдуулан нийт 134 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Г.Батзоригийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Батзоригт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Батзоригт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨЛЗИЙ-ОТГОН