Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2019/0531

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Г*******ийн дүгнэлттэй, Нийслэлийн Тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О*******д холбогдох 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 65******* У******* улсын дугаартай микро автобусны жолооч А.М*******эд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 02-07*******8/016/0478 дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Г******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Нийслэлийн Тээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч С.О******* 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэн А.М*******ийг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 02-07*******8/016/0478 дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Автотээврийн хяналтын улсын байцаагч С.О******* нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хяналт шалгалт хийх явцдаа иргэн А.М*******ийг Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг зөрчиж хяналтанд ороогүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулжээ.

Гэтэл иргэн А.М*******э нь 65******* У******* улсын дугаартай микро автобусаар Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д тээвэрлэлт гэж авто тээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил, үйлчилгээг, 3.1.6-д тээвэрлэгч гэж тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг, 3.1.11-д нийтийн тээвэр гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтийн үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт, таксийн үйлчилгээг ойлгоно гэж заасныг, мөн тээвэрлэлтийг энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ гэж заасныг тус тус зөрчиж тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн, хууль зөрчиж зорчигч тээвэрлэх нийтийн тээврийн үйлчилгээ явуулж Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан байхад Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон улсын байцаагч С.Оюун-Эрдэнийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 65******* У******* улсын дугаартай микро автобусны жолооч А.М*******ийг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 02-07*******8/016/0478 дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.

65******* У******* улсын дугаартай микро автобусны жолооч А.М*******ийг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын шийтгэлийн хуудсыг дахин бичиж, прокурорын хянуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О*******д шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 65******* УБК улсын дугаартай микро автомшины жолооч А.М*******э-г Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-ын 5 дахь хэсэгт заасны дагуу 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авсан.

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Г*******ийн дүгнэлтийг зөвшөөрч байна.

Иймээс хариуцагчийн зөвшөөрчнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1-д ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэжээ.

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Г*******ийн Нийслэлийн Тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч С.Оюун-Эрдэнийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 65******* У******* улсын дугаартай микро автобусны жолооч А.М*******эд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 02-07*******8/016/0478 дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн Тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч С.Оюун-Эрдэнийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 65******* У******* улсын дугаартай микро автобусны жолооч А.М*******эд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 02-07*******8/016/0478 дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах Нийслэлийн Прокурорын газрын Зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Г*******ийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ