| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01545/И |
| Дугаар | 142/ШШ2024/01228 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 142/ШШ2024/01228
| 2024 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 142/ШШ2024/01228 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндар сум Уурхайчин баг ........ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ...../-д холбогдох,
5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дүгээр сарын 09-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие *******д 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны 5270337016 данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд *******аас 5,000,000 төгрөгийг минь гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь *******аас нэхэмжилж буй 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 26 хүртэл 3 сарын хугацаанд төлж барагдуулна. Өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөгийг *******д шилжүүлсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийн 47,450 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас 47,450 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийн 47,450 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас 47,450 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ