Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2024/01229

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2024/01229

Орхон аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, ....н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 5-р баг 5-р хороолол 21-р байр 3.....-д холбогдох,

 

1,745,242.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дугаар сарын 11-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь ******* ******* ******* *******-тай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ2221421Х тоот зээлийн гэрээ байгуулж 1,699,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно.иймд *******аас үндсэн зээлийн үлдэгдэл 1,057,314.80 төгрөг, хүү 609,299.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,628.41 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 1,745,242.76 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь ******* ******* *******-аас нэхэмжилж буй 1,745,242.76 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 872,621.38 төгрөг, 2024 оны 10 дүгээр сарын 20-ны өдөр 872,621.38 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч *******аас 1,745,242.76 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,873.88 төгрөгийн 21,436.94 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас 21,436.94 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,745,242.76 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ******* ******* ******* ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,873.88 төгрөгийн 21,436.94 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас 21,436.94 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ