| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01551/И |
| Дугаар | 142/ШШ2024/01230 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 142/ШШ2024/01230
| 2024 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 142/ШШ2024/01230 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, ....нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сайхан сум дөмбөн .....-д холбогдох,
1,331,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь ******* *******-тай 2022 оны 03 сарын 30-ны өдөр 140000739117 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ******* дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 01 сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. ******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад хувааж төлөхөөр амлан удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. *******гээс зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 299,824 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,326 төгрөг нийт 1,331,150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь ******* ******* *******-аас нэхэмжилж буй 1,331,150 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 221,860 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 221,860 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 221,860 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 221,860 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 221,860 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 221,850 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч *******гээс 1,331,150 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,248 төгрөгийн 18,124 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гээс 18,124 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,331,150 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ******* ******* ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,248 төгрөгийн 18,124 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гээс 18,124 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ