| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01554/И |
| Дугаар | 142/ШШ2024/01235 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 142/ШШ2024/01235
| 2024 оны 10 сарын 01 өдөр | Дугаар 142/ШШ2024/01235 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1-р хороонд байрлах ...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг хуучин хороо ......оотод оршин суух, ......../-д холбогдох,
1,246,003 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь ******* ******* *******-тай 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 140000600760 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ******* дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 01 сарын 24-ний өдөр 890,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Б.Болор-Эрдэнийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 876,299 төгрөг, зээлийн хүү 342,200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,504 төгрөг нийт 1,246,003 төгрөгийг *******эс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* *******-аас нэхэмжилж буй 1,246,003 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-нд 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 246,003 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч *******эс 1,246,003 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,454 төгрөгийн 17,227 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******эс 17,227 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,246,003 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ******* ******* ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,454 төгрөгийн 17,227 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******эс 17,227 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ