Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/21

 

 

 

  

 

 

 

 

 

 2022         10            25                                   2022/ДШМ/21                  

 

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

1.1 Сүхбаатар àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õèéí эрүүгийн ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ О.Баатарсүх äàðãàëæ, ø¿¿ãч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа íàðûí á¿ðýëäýõ¿¿íòýé ø¿¿õ õóðàëäààíûг “Б” òàíõèìä нээлттэй хийв.

 

1.2. Шүүх хуралдаанд

Прокурор Х.Насанжаргал,

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх /цахимаар/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /цахимаар/

Нàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Ганжууржав нар îðîëöов.   

 

1.3. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавчийн даргалж хийсэн шүүх хуралдаанаас гаргасан 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын бичсэн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох 2230001320231 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн  илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            1.4. Монгол Улсын иргэн, 1975 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Налайх дүүргийн 4 дүгээр хорооны “Их ам”-ны 2215 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Алдарзайсан овогт ******* /РД:КД75122301/

 

Холбогдсон хэргийн талаар:

1.5. Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хот чиглэлийн улсын чанартай А2001 дугаартай хатуу хучилттай авто замын 63 дахь километрт “Toyota Corolla Fielder” загварын 38-46 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ. б/Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх дүрмийг тус тус зөрчсөний улмаас зорчигч Э.Мөнх-Очирын эрүүл мэндэд хүзүүний 5, 6 дугаар нугалмын дарагдсан хугарал, мултрал, нугас дарагдал бүхий гэмтэл учруулсны улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

1.6. Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Насанжаргал нь шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            1.7. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Алдар зайсан овогт *******ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарах хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэст хариуцуулж, Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж,  Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 5,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 14,253,000 төгрөгийг гаргуулж, 4,838,770 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн “Их- Уул”-ын 20-16 тоотод оршин суух Урчууд овогт Батчулууны Басбаяр, /РД:КЮ84070507/-т, 9,415,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч “Оптимал Ревард” ХХК /РД:6635369/-нд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ын №1011092 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус тайлбарлаж шийдвэрлэжээ. 

 

1.8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэт нэг талын эрх ашиг буюу шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрх зүйн байдалд бодитой дүгнэлт хийгээгүй, хүний амь нас хохирч нөхөж баршгүй хохирол учирсан байхад хоёр хүүхдийн минь ирээдүй, цаашид амьдрах нөхцөл байдалд нөлөөлөхөөр хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүйд, мөн шүүгдэгч надад учирсан хохирол төлбөрийн хагасыг шүүх хуралдаан дууссаны дараа 14 хоногийн дотор төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл хохирлоо бүрэн дуусгаагүй, шүүгдэгч шүүх хуралдаан дээр хэлсэн үүргээ биелүүлээгүй байгаа зэрэгт маш их гомдолтой байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие өрх толгойлсон, 2 хүүхэдтэй, төрөөд удаагүй бага насны хүүхэдтэй үлдэж хоцорч байна. Би хууль зүйн талын мэдлэггүйгээсээ болоод анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч ямар ямар хохирол төлбөрийг гэм буруутай этгээдээс хуулийн хүрээнд гаргуулах тал дээр хэлж ярьж чадаагүй, орхигдуулсан, маш их учир дутагдалтай оролцож явсан байна. Иймээс доорх хохирол төлбөрийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******аас гаргуулахаар шийтгэх тогтоолд тусгуулан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Манай нөхөр талийгаач Энхтүвшин овогтой Мөнхчир нь нас барахаасаа өмнө Өмнөговь аймаг Ханбогд сум Оюу толгой ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Саппортсерөис Монголиа” ХХК-д ажиллаж хөдөлмөрлөж байсан юм. Миний хувьд нөхрийгөө нас барсны дараа 2 хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоолгон яг өнөөдрийн байдлаар 2 хүүхэд маань нийлээд 500000 төгрөгийн тэтгэврийг авч байгаа Энэ талаарх баримтыг гомдолд хавсарган өгч байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах талаар тус тус хуульчилж өгсөн. Хуулийн энэхүү заалтын хүрээнд талийгаачийн маань сард олох дундаж хөлсийг Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын байцаагч нар тодорхойлон баталгаажуулж уг тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас дээр бичигдсэн ба тухайн орлогоос тооцон насанд хүрээгүй 2 хүүхдэд маань тус бүр насанд хүртэл нь сар бүр *******аас тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг тогтоож өгнө үү гэв.  

1.9 Хяналтын прокурор Х.Насанжаргал давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: ******* нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт, хэргийн бодид байдалтай нийцсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг тогтоож гаргуулах өөрийн том хүү болон өөртөө сэтгэл санааны хохирлыг гэм хорын хохиролд гаргуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Мөнх-Очирын амь нас хохирсон, шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгатай зардалтай холбогдуулан гарсан зардалд нийт 9,838,770 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хуралдаан болох үед 9,838,770 төгрөг энэхүү иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхээс тухайн нотлох баримтыг үнэлээд шүүх хурал болох үед 5.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байсан. Үлдсэн 4.838.770 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатын  шийтгэх тогтоолын 6 дэх хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрт учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” 9 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байгаа. Энэ хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтад өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд шийтгэл оногдуулсан. Шүүгдэгчийн оршин сууж байгаа хаяг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон учир оршин суугаа хаягаар нь зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Оршин суух хаяг өөрчлөгдсөн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар зохицуулагдах боломж нь байгаа. Шүүгдэгч нь оршин суугаа газраа өөрчилсөн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна гэв.

1.10 Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатын шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ******* нь “Оптимал Ревард” ХХК-д учруулсан хохирол 9,415,000 төгрөгийг анхан шатны шүүх хурал дээр төлөхөө илэрхийлж, давж заалдах шатны шүүх хурал болохоос өмнө хохирлыг төлж барагдуулсан байгаа.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хоёр хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг олгуулах талаар гомдол дээрээ дурдсан байна. Анхан шатны шүүхийн  тогтоох хэсгийн 6-д нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байгаа.

Анхан шатны шүүхийн тогтоолын 3-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарах хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэст хариуцуулахаар шийдвэрлэсэн. Уг заалтад Улаанбаатар хот болон Налайх дүүрэг гэж өөрчлөлт оруулах саналтай байна. ******* нь “Оптимал Ревард” ХХК-д учруулсан хохирлыг төлөхийн тулд Налайх дүүрэгт байдаг хашаа газраа зараад хохирлыг төлсөн байсан. Одоо Налайх дүүрэгт оршин суух боломжгүй болсон бөгөөд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Моносын 1-24 тоотод оюутны байр түрээслэн хүүхэдтэйгээ цуг амьдарч байгаа. Иймд Улаанбаатар хот гэж ялын саналд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

1.11 Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс гарсан 9,838,770 төгрөгийн хохирлоос 5,000,000 төгрөгийг нь бэлнээр төлсөн. Үлдэгдэл мөнгийг 14 хоногийн дотор өгнө гэж хэлсэн боловч хугацаандаа өгч чадаагүй, үлдэгдэл мөнгийг Тэнгэр даатгал ХХК-аас төлсөн байгаа. Хүүхдийн тэтгэлгийн зөрүүний талаар сайн мэдэхгүй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

2.1. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулж, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг зөрчих, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бус арга, хэрэгсэл ашиглан нотлох баримт цуглуулж бэхжүүлэх,  хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж буюу хууль бусаар хязгаарласан тохиолдол гараагүй учир хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

2.3. Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цагийн үед Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн  “Рашаант” гэх газарт “Toyota Corolla Fielder” загварын 38-46 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, энэ дүрмийн  3.4б-т заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ”, энэ дүрмийн  12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх дүрмийг тус тус зөрчсөний улмаас зорчигч Э.Мөнх-Очирын эрүүл мэндэд хүзүүний 5, 6 дугаар нугалмын дарагдсан хугарал, мултрал, нугас дарагдал бүхий гэмтэл учруулж, амь насыг хохироосон болох нь дараах шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэг хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.  Үүнд: 

а/ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын:  “... 2022 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө манай нөхөр Мөнх-Очир нь Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг явахаар эгчийнхээ машинд сууж явж байхдаа зам тээврийн осолд орсон гэсэн. Би нялх хоёр хүүхэдтэй үлдэж хохирч байна. Манай нөхөр гэр бүлээ тэжээдэг ганц орлоготой байсан хүн” гэх /хх- 24х/,

б/ гэрч *******гийн “... Би жолоочийн ард талын суудалд суугаад унтаж, сэрээд явж байсан чинь гэнэт чанга дуу гараад дугуй буудах шиг болсон, замаас гараад шуудуу мөргөөд хажуу тал руугаа хөрвөөгөөд автомашин онхолдоход цонхоор гадагш шидэгдсэн. Тэгээд дөрвөн дугуй нь дээшээ харсан байсан” гэх /хх-34-35х/,

в/ гэрч *******ын “... Мөнххаан сумаас гараад явж байсан. Би жолоочийн эсрэг талын суудлын ард суугаад унтаж, сэрээд явж байсан чинь гэнэт дугуй хагарах чанга дуу гарахаар нь сэрсэн чинь засмал замын хажуу руу буугаад шуудуу мөргөөд хажуу тал руугаа өнхөрсөн.  Энхжаргал эгч утсаараа түргэн тусламж дуудсан” гэх /хх-37-38х/,    

г/  Шүүгдэгч *******ын: “... Би Налайх дүүрэгт оршин суудаг. Нагац эгчийн хүү Мөнх-Очир над руу утсаар яриад Өмнөговь аймгаас гарч байна, Сүхбаатар аймаг руу хүргүүлье гэхээр нь зөвшөөрөөд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний шөнийн 03 цагийн үед өөрийн машинаа жолоодоод Мөнх-Очир, Ууганбаатар, Нямдаваа нартай гарсан. Тэгээд 11 цаг өнгөрч байхад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас гараад 40 орчим км явж байтал гэнэт дугуй буудах чимээ гарч, жолооны механизм  ажиллахгүй болсноос замын хажуу руу ороод осол болсон ” гэх /хх-105-106х/ мэдүүлгүүд,

д/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Талийгаачид хүзүүний 5, 6 дугаар нугалмын дарагдсан хугарал, мултрал, нугас дарагдал, баруун сарвууны дунд, ядам хурууны шарх зэрэг нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн ба хүзүүний 5 дугаар нугалмыг бэхлэх хагалгааны дараа түүний хатуу хальсан дээр   цус хуралт үүсэж, нугасыг даран хавагнаснаас нас баржээ” гэх 1197 дугаартай дүгнэлт  /хх 40-46х/,

        е/  Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Toyota Corolla Fielder” загварын 38-46 УНХ улсын дугаартай автомашины жолооч *******ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай” магадалгаа /хх-79-81х/,

 

        ё/ Зам тээврийн осол, хэргийн газар, цогцос, тээврийн хэрэгсэл зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-16, 49-57, 95х/ зэрэг болно.

 

     2.4 Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэрэг дэх нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

       2.5 Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийн хувьд шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хайхрамжгүй хандах буюу  хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч, мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулж, гэм буруугийн  болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн.

       

        2.6 Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг дурдвал шүүгдэгч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ буюу нойр муутай шөнийн цагаар, замын хөдөлгөөний дүрмийн хавсралтад заасан стандартад тохирохгүй дугуйтай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөнд аюул, саад тулгарахын өмнө буюу дугуй хагармагц, тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хүний амь нас хохирсон байна.

 

2.7 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу энэ хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн.

 

2.8 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болохоос өмнө  иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүйн зэрэгцээ нэхэмжлэлийн “хоёр хүүхдэдээ нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоох, тэжээгчээ алдсаны тэтгэвэр хоёрын зөрүү хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгуулах тухай” шаардлага гаргаагүй, харин энэ талаар давж заалдах гомдол гаргасан боловч, түүнтэй холбоотой хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, нас барагчийн цалин хөлс, орлогыг тодорхойлсон баримт зэргийг дутуу бүрдүүлж өгсөн учраас уг гомдлыг хангах боломжгүй байна. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа бүрэн бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх  журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй.

 

2.9 Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “манай үйлчлүүлэгч амьдрахын тулд хотод оршин сууж, ажиллах шаардлагатай байгааг харгалзан Улаанбаатар хот болон Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнээс явахыг хориглох гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх санал гаргасныг хүлээн авах  үндэслэлтэй байна.

 

2.10 Анхан шатны шүүхээс шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, үүрэг хүлээлгэхдээ зарим үүргийг орхигдуулсан мөн уг ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар дурдаагүй байв.

 

2.11 Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих нэмэлт, өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах нэмэлт,  өөрчлөлт оруулсугай.

 

1.1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарах хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэст хариуцуулсугай “ гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад  Нийслэлийн Баянзүрх дүүрэг болон Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосон хязгаарлалт тогтоож, түүнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэст тус тус хариуцуулсугай“ гэж өөрчилсүгэй.

1.2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж нэмэлт оруулсугай. 

1.3.  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

Гурав. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        О.БААТАРСҮХ                 

 

                                    ШҮҮГЧИД                              С.