| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01534/И |
| Дугаар | 142/ШШ2024/01186 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2024/01186
2024 09 20 142/ШШ2024/01186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1958 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 66 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум Шанд багийн ******* ******* *******-д тоотод оршин суух, ******* ******* ******* ******* /РД:*******, *******, -ийн
Талийгаач хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Ө.*******,
Гэрч ,,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ө.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Ө.******* Миний бие 2000 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс Довчин *******ой Нэгдэлтэй 23 жил хамтран амьдарсан. Бид албан ёсоор гэрлэлтийн баталгаа хийлгээгүй юм. Нөхөр маань 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нас барсан тул бидний хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү ... гэв.
Хүсэлт гаргагчаас: иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 2/, Б.Нэгдэлийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 3/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 5/, Б.Нэгдэл болон Ө.*******ийн хамтдаа авахуулсан гэрэл зураг болон хүүхдүүдийн хамт авахуулсан гэрэл зураг /хх-ийн 16-17/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 18/, Газар өмчлөх эрхийн улсийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 19/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ө.******* нь талийгаач хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ө.******* нь талийгаач хамтын амьдралтай байсныг тогтоолгосноор Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсэх үндэслэлээр хүсэлтийн шаардлага гаргасан.
Хүсэлт гаргагч Ө.******* нь талийгаач 2000 оноос 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Б.Нэгдэлийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 3/,
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 4/,
-Б.Нэгдэл болон Ө.******* нарын хүүхдүүдийн хамт авахуулсан гэрэл зураг /хх-ийн 16-17/,
- Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 18/,
- Газар өмчлөх эрхийн улсийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 19/
......мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* /РД:*******/-ийг талийгаач Баягууд ******* Довчингийн Нэгдэл /РД:МЗ51052811/-тэй 2000 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ө.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ