Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2019/0518

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн би, Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.О*******т холбогдох Баянгол дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Н*******ын дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.О******* тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Н*******ын гаргасан дүгнэлттэй, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.О*******ийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Н******* ...Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.О*******ийн 014******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч С******* ХХК-ийн С******* рестораны гаргасан зөрчилд Зөрлчийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирол зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай байна гэжээ.

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.О******* нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Баянгол дүүргийн прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Н*******ын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.О*******ийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Н*******ын Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.О*******т холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.О*******ийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Ц.БАТСҮРЭН