Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/1024

 

 

 

 

 

2022                10           27                                         2022/ДШМ/1024                              

 

А.Э-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч А.Э-, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1238 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1906052101901Т дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э-,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 511 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын  хорих ял шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 11 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 2 жил 9 сар 29 хоногоор тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 10 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,

Н, Багахангай дүүргийн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хорих ялаас чөлөөлсөн;

Шүүгдэгч А.Э- нь Б.Б-тай бүлэглэн

1. 2019 оны 9 дүгээр сарын 03-ны шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 48 дугаар байрны баруун талд иргэн О.А-, Д.Д- нарын эд зүйлийг авахаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, хүч хэрэглэн дээрэмдсэн,

2. 2019 оны 9 дүгээр сарын 01-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо 143 дугаар байрны гадна Н.М-ын эзэмшлийн ****улсын дугаартай “Toyota harrier” загварын тээврийн хэрэгслийг авахаар Н.М-ын хоолойд хутга тулган хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн, мөн тээврийн хэрэгсэлд сууж байсан В.Л-гийн хоолойг боож, гарыг нь хүлж хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн,

3. 2019 оны 9 дүгээр сарын 03-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Э-, А.М- нарт хутга тулган, хоолойг нь боож А.М-ийн эзэмшлийн “Samsung galaxy S6” загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч, 170.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн хохирогч Д.Э-г дээрэмдэх явцдаа хүч хэрэглэн, нуруунд нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

4. 2019 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Офицеруудын ордны замын хойд талын автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгт байсан иргэн Д.Д-ыг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, хүч хэрэглэн,  “nisson” загварын дүрс бичлэгийн камер, “Samsung S6 edge” загварын гар утас, Club LD, Change esse, Esse, Mild, Parlament, Caster, Raison, Улаан шонхор, Alibaba, Сладка печень, оймс, барако набор, nongshim бэлэн хоол том аягатай, nongshim бэлэн хоол жижиг аягатай, maxfun шоколад зэрэг эд хөрөнгийг дээрэмдэн авч, 969.544 төгрөгийн хохирол учруулсан,

А.Э- нь ганцаараа

5. 2019 оны 05 дугаар сарын 28-ны шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын *****тоотод иргэн Б.О-ийн “Samsung galaxy S7” загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн,

мөн дээрэмдэх явцдаа Б.О-ийн толгойд гэр ахуйн төмс нухагч хэрэгслээр цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зулайн шарх, толгойн хуйх, саруун шууны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

А.Э- нь ганцаараа

6. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Н дүүргийн 7 дугаар хороо, ****тоотод байрлах иргэн С.Г-ын гэрт хууль бусаар нэвтэрч, LCD зурагт, манан хөөрөг, мөнгөн аяга 3 ширхэг, монетон бөгж, ээмэгний хослол, мөнгөн ээмэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 2.981.600 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг,  гэх газарт байрлах иргэн Р.Н-ийн өвөлжөөн дэх амбаарт хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг цахилгаан хадуур, цахилгаан харуул, цахилгаан тасдагч, цахилгаан дрилль, хөнгөн цагаан сав, обуд, жигнүүр, гудас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 673.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2018 оны 5 дугаар сарын 27-ноос 28-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, ***** гэх газарт байрлах иргэн Ж.Д-гийн амбаарт хууль бусаар нэвтэрч, цахилгаан хадуур, 4 ширхэг ширмэн тогоо, 10 литрийн хувин 2 ширхэг, хөнгөн цагаан сав 2 ширхэг, 30 литрийн сав, шанага зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 374.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Н дүүргийн 2 дугаар хороо, “Н-” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, асаагуур 40 ширхэг, наалдан пад цавуу 10 ширхэг, хатаасан жимс 5 ширхэг, тод угаалгын шингэн 2 ширхэг, Redbull ундаа 2 ширхэг, вакус ундаа 2 ширхэг, Alpen gold шоколад 24 ширхэг, бэлэн гоймон 6 ширхэг, mars шоколад 3 ширхэг, snickers шоколад 2 ширхэг, maxfun шоколад 4 ширхэг, чанамал хиам 3 кг зэргийг хулгайлан авч, 241.860 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын ***** тоотод байрлах иргэн Р.Д-гийн гэрт хууль бусаар нэвтэрч, биет 235.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 707.858 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд ****тоотод байрлах иргэн Т.Д-ын гэрт хууль бусаар нэвтэрч, “LG Prada” загварын гар утсыг хулгайлан авч, 275.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ****** тоотод байрлах иргэн Ж.Б-ын гэрт хууль бусаар нэвтэрч, 4 хүчтэн сийлсэн цагаан шүрэн эрэгтэй хөөрөг, лууны сийлбэртэй цагаан шүрэн эмэгтэй хөөрөг, дунд гарын халтар манан хөөрөг, дунд гарын уламжилж ирсэн мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, Chivas regal виски 3 ширхэг, Konika загварын зургийн аппарат, рубин шигтгээтэй бөгж, ээмэг, гинж кулон, мөнгөн ээмэг, мөнгөн тэмээ, уламжлагдаж ирсэн мөнгөн бөгж, монетон бугуйвч, зэс аяга, нүүрний маск 8 ширхэг, чихэр 3 уут, ээмэгний цуглуулга, 1915 оны цалин цагаан мөнгө гэсэн бичигтэй дугуй мөнгөн тэмдэгт, энгэрийн зүүлт, оньсон тоглоом, машины мр3, “Samsung” загварын гар утас, дугуйтай аяллын цүнх, эрэгтэй гар цүнх, авдар, цоожны түгжээ, төмөр тасдагч зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 9.769.560 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2018 оны 9 дүгээр сард Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг *****тоотод байрлах иргэн Д.Ш-гийн гэрт хууль бусаар нэвтэрч, хоёр ширхэг G mobile-н гар утас, 3 ширхэг flash зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 139.567 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Н дүүргийн 7 дугаар хороо ****тоотод байрлах иргэн Д.О-ийн гэрт хууль бусаар нэвтэрч, “Dell” загварын улаан өнгийн notebook, эмэгтэй хүний хуримын монетон бөгж, чигчий хурууны солонгос монетон бөгж, шар өнгийн эмэгтэй бугуйн цаг, шигтгээтэй ээмэг, цагаан алтны түрхэцтэй мөнгөн ээмэг бөгж кулон, ягаан өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж кулон, хар өнгийн шигтгээтэй бөгж кулон, Armani брендийн эрэгтэй бугуйн цаг, бага гарын мөнгөн аяга, LV брендийн түрийвч, банкны карт, иргэний үнэмлэх зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.888.100 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2019 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Н дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****" нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, биет 784.000 төгрөг, блок тамхинууд, дрилль 2 ширхэг, Honda мотор, суурин төмөр тасдагч, аккумулятор, цохилттой дрилль зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 1.604.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2019 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Н дүүргийн 1 дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” караокед хууль бусаар нэвтэрч, “I phone 6” загварын гар утас, дрилль, газан плитка зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 874.800 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Н дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” амралтын газарт амарч байсан иргэн Б.Э-гийн “I phone 8” загварын гар утас, хөөрөг, биет 2.000.000 төгрөг, машинаас нь биет 1 сая гаруй төгрөгийг хулгайлан авч, нийт 5.930.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ****тоотод байрлах иргэн М.Ч-ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, Jordan пүүз зэргийг хулгайлан авч, 324.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Эрдэнэбаяртай бүлэглэн

19. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, **** тоотод байрлах иргэн Г.Г-гийн гэрт хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэг, мана хөөрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 2.337.307 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо **** тоотод байрлах иргэн У.С-гийн гэрт хууль бусаар нэвтэрч, “Asus” загварын notebook, цүнх, залгуур, цэнэглэгч, mouse зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 237.200 төгрөгийн хохирол учруулсан,

21. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Н дүүргийн 7 дугаар хороо **** тоотод байрлах иргэн В.С-ын байшинд хууль бусаар нэвтэрч, манан хөөрөг, шүрэн толгойтой цагаан чулуун хөөрөг, сувдан шигтгээтэй алтан бөгж, сувдан шигтгээтэй хос алтан ээмэг, алтан кольцо, талсттай хос алтан ээмэг бөгж, цул цэвэр 1 цэн алт, голдоо шүрэн 2 талд нь оюу шигтгээтэй бүсний мөнгөн даруулга, 2 оюу шигтгээтэй жижиг мөнгөн даруулга, улаан шигтгээтэй хос мөнгөн ээмэг, бөгж кулон, мөнгөн гинж зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 4.662.500 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б-тай бүлэглэн

22. 2019 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ****тоотод байрлах Ш.О-ын гэрт хууль бусаар нэвтэрч, “Samsung galaxy s7 edge” загварын гар утас 2 ширхэг, “Samsung galaxy s6” загварын гар утсыг хулгайлан авч, 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. 2019 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Н-ын эзэмшлийн “Suzuki jimmy”  загварын автомашины цонхыг хагалж, шаргал өнгийн хэтэвч, 700 ам.доллар, 180.000 төгрөг, банкны карт, иргэний үнэмлэх зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, 3.692.572 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б-, Ц.М-э нартай бүлэглэн

24. 2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11-366а тоотод байрлах иргэн Б.Төгсжаргалын гэрт хууль бусаар нэвтэрч, “Samsung J1”, “LG 4” загварын гар утаснуудыг хулгайлан авч, 159.000 төгрөгийн хохирол учруулсан,

25. 2019 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, ****тоотод байрлах иргэн Ц.Б-ийн гэрт хууль бусаар нэвтэрч, “Samsung A7”, “Samsung grand 1”, “LG 3” загварын гар утаснуудыг хулгайлан авч, 385.000 төгрөгийн хохирол учруулсан,

26. 2019 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, ****тоотод байрлах иргэн С.Энхцацралын гэрт хууль бусаар нэвтэрч, “I phone 5s” “Samsung s6” загварын гар утаснуудыг хулгайлан авч, 258.000 төгрөгийн хохирол учруулсан,

27. 2019 оны 8 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Night” бааранд иргэн Г.Б-ийн хүрэмнээс ****улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг авч, тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.Э-ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс М.Ч-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 9 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Э-ад оногдуулсан ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жил 1 сарын /арван нэгэн жил нэг сар/ хорих ялаар тогтоож уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч А.Э-ын цагдан хоригдсон нийт 1177 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-аас 25.257.232 төгрөг гаргуулан хохирогч Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9-144 тоот хаягт оршин суух Нэргүйн М- /РД: У392070763/-д 313.600 төгрөг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 2-23 тоот хаягт оршин суух Дандарын Д- /РД:ТА03252311/-т 100.000 төгрөг, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 25-29 тоот хаягт оршин суух Адъяабалын М- /РД:У394121305/-д 85.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Б-11-3156 тоот хаягт оршин суух Батхишигийн О-э /РД:УХ93101088/-д 764.250 төгрөг, Төв аймгийн Зуунмод сум 6 дугаар баг 5-17 тоот хаягт оршин суух Мэндбатын Х- /РД:НА89032788/-д 108.608 төгрөг, Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 9-18 тоот хаягт оршин суух Рэгчмаагийн Д- /РД:НЭ46030872/-д 779.858 төгрөг, Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван 6 дугаар багийн 11-37 тоот хаягт оршин суух, иргэний цахим үнэмлэхний хаягаар Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутагт оршин суух Түдэвийн Д- /РД:НС90062566/-д 275.000 төгрөг, Н дүүрэг 7 дугаар хороо Өвөршандын 6-9 тоот хаягт оршин суух Санждаансрангийн Г- /РД:ЙЕ85112412/-д 853.600 төгрөг, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 4-165 тоот хаягт оршин суух Жанарын Б- /РД:ЙЭ60100915/-д 7.720.880 төгрөг, Н дүүрэг 7 дугаар хороо ****тоот хаягт оршин суух Доржийн О- /РД:УР86011462/-т 1.603.100 төгрөг, Н дүүрэг 1 дүгээр хороо Уурхайчдын 9-459 тоот хаягт оршин суух Ганбаатарын Г- /РД:Х386041212/-т 784.000 төгрөг, Н дүүргийн 2 дугаар хороо 49-27 тоот хаягт оршин суух Машбатын Цогбадрах /РД:УЕ81020958/-д 156.500 төгрөг, Н дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 1-322а тоот хаягт оршин суух Дамдинсүрэнгийн Б- /РД:УЕ70090921/-т 874.800 төгрөг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ревер гарден 317- 801 тоот хаягт оршин суух Б-ын Э- /РД:Ц360010167/-Д 5.930.000 төгрөг, Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр баг 101 дүгээр байрны 06 тоот хаягт оршин суух Г-ын Г- /РД:НФ92122406/-д 421.666 төгрөг, Н дүүргийн 7 дугаар хороо Бадралын 10-24 тоот хаягт оршин суух Ванганжалын С- /РД:ИТ59042409/-д 2.106.250 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ****тоот хаягт оршин суух Ширнэнгийн О- /РД:УХ59071064/-т 100.000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо ногоон чулуут 10-12 тоот хаягт оршин суух Бэлэгсайны Болорчулуун /РД:ОП87100901/-д 75.000 төгрөг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14-44 тоот хаягт оршин суух Эрдэнэбатын Нямсүрэн /РД:ИЧ95070901/-д 100.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 11-366а тоот хаягт оршин суух Баярсайханы Төгсжаргал /РД:ВП80040713/-д 19.500 төгрөг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо ****тоот хаягт оршин суух Цэрэнжамцын Б-ь /РД:ГП77021518/-Д 25.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо ****тоот хаягт оршин суух Лүдэвсүрэнгийн Хишигжаргал /РД:ХГ71051304/-д 128.334 төгрөг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо ****тоот хаягт оршин суух Сүх-Очирын Энхцацрал /РД:СТ70111609/-д 36.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо ****тоот хаягт оршин суух Билэгсайханы Энхзул /РД:МЮ01212948/-д 50.000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо 8 дугаар байрны 169 тоот хаягт оршин суух Цэдэндамбын Н- /РД:ЧМ66071002/-т 1.846.286 төгрөг тус тус олгож, хохирогч O.А-, Д.Д-, В.Л-, Ө.Сайнзаяа, Д.Э-, P.Н-, Ж.Д-, У.С-, Д.Баасанжаргал, Э.Болд, О.Хаш-Оргил нар хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Э-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие шүүхийн өмнө өөрийн хийсэн буруутай үйлдлээ ямар ч маргаангүй хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл хохирогч Б.О-э намайг дээрэмдсэн этгээдийг царайны ерөнхий төрхөөр нь таньж чадна гэсэн байдаг. Таньж олуулах ажиллагаа 6 хүний зурган дунд хийгдсэн ба энэ хэргийг хамтран үйлдсэн Ц.М-ийн зураг байхгүй. Хэрэв харуулсан бол хохирогч хашааных нь үүдэнд зогсох Ц.М-ийг 100 хувь таних боломжтой. Миний зүгээс энэ хэрэг болсон цаг хугацаанд Ц.М-этэй хэдэн удаа утсаар ярьсан билл гаргуулж авах гэхээр хүнд хэрэгтэй хэргийг бол ярьсан бичлэгтэй хамт авч болно, харин чинийх болохгүй гэсэн. Хохирогч Б.О-ийн дээрэмдүүлсэн цаг хугацааг Ц.М-э бид хоёрын утсаар ярьсан билл бичлэг гэрчлэх болно. Энэ хэргийг мөрдөн шалгах явцад хэт нэг талыг барьж дутуу шалгасан. Яг хэрэгт холбогдогч гадуур зүгээр дахин гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Хохирогч Б.Э- “Тэрэлж ресорт” амралтын газар эд зүйлээ алдсан байхад ямар ч хамааралгүй “Ар гурван сайхан” амралт болж хувиргах юм. Хийгээгүй хэргийг хэт их тулгаж байгаа нь нэг талыг баримталж байна. Хохирогч Д.Б- 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Н караокед хулгай орсон гэх тогтворгүй мэдүүлэг өгсөн. Энэ цаг хугацаанд баривчлах төвд байсан. Энэ хэрэг дээр байцаалт аваагүй гэрч байхгүй байсаар байхад тулгаж байгааг харахад зөвхөн нэг талыг барьж байгааг харуулна. Мөн утасны захиалга өгдөг ченж, мөнгөн аяга, хөөрөг авдаг ченжүүдийг яагаад шалгахгүй зүгээр явуулж байгаа нь хачирхалтай. Тэд мөнгөтэй, би мөнгөгүй дээ юу хэрэг хийсэн, зохион байгуулсан нөхөд нь гадуур зүгээр явж байхад хэрэгт холбогдож байснаараа би хэргийг үүрч байгаа нь шударга явдал мөн үү. Эдгээр байдлын талаар 2020 оны 9 дүгээр сараас эхлэн өргөдөл, гомдол гаргасаар өнөөдрийг хүрсэн. Дахин надад шударга шүүхээр орох боломж үнэхээр олдохгүй. Иймд дээрх байдлыг тогтоож, үнэн зөв шалгах боломжийг олгож өгнө үү.

Мөн Чингэлтэй дүүргийн Балдандорж гэх мөрдөн байцаагч 181102102 гэх дугаартай хэргийг надад танилцуулсан. Дээрээс нь 190700265 гэх хэргийг надад холбогдуулж үүсгэсэн. Эдгээр хэргүүдээ нэмж нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч А.Э-ын өмгөөлөгч Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2018 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн үйлдэл нь шалгагдаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд явж байгаа юм байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт А.Э- энэ талаар хэлээгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа танилцуулсан гэж А.Э- хэлдэг. Эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх үүднээс шүүгдэгчид холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгаж, шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.    

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэг бүртгэлтийн хэрэг нээхэд холбогдогчийн нэрийг заавал бичдэггүй. Гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргадаг. Хэрэг бүртгэлтийн хэрэг гэдэг нь гэмт хэрэг мөн, биш дээр л дүгнэлт хийж байгаа алхам юм. Өмгөөлөгч болон шүүгдэгчийн хэлж байгааг үндэслэл болгох боломжгүй. М-э нь А.Э-тай бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдоод ял шийтгэлээ эдлээд, ялын хугацаа дуусаж суллагдсан байгаа. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт А.Э- болон түүний өмгөөлөгчөөс М-этэй холбоотойгоор маргаан үүсгээгүй, бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон. Одоо ингэж ярьж байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилгоор санаатай ийм алхам хийж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч А.Э-ад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч А.Э- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 28-наас 2019 оны 9 дүгээр сарын 03-ны хооронд 5 удаагийн үйлдлээр хохирогч нарын хоолойг боох, хоолойд нь хутга, арматурын төмөр тулгах, сүх далайх зэргээр хүч хэрэглэн, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хүч хэрэглэн дээрэмдүүлсэн талаарх хохирогч О.А- /1хх 46-48/, Д.Д- /1хх 51-53/, Н.М- /1хх 178, 184/, В.Л- /1хх 183, 186, 195/, Д.Э- /2хх 73-74, 79-80/, А.М- /2хх 75-76/, Ө.Сайнзаяа /2хх 173-174, 180/, Д.Д- /2хх 178-179, 181/, Б.О-э /3хх 20-23/,

гэрч М.Г-ийн “...хашааны хаалга таглаад цагаан өнгийн “Toyota harrier” загварын автомашин зогсож байхаар нь утасны дугаар луу нь залгатал “алдчихсан юм хаана байна, та онгорхой байна уу үзээд өгөөч” гэж хэлсэн. ...” /1хх 199/, Б.Х-ын “...дэлгэц нь хагархай “LG”, “Samsung S6” загварын гар утаснуудыг нийлүүлээд 40.000 төгрөгөөр авсан. Мөн “I phone 5 загварын гар утас сэлбэгэнд өгсөн. ...”  /2хх 96, 182/ гэх мэдүүлгүүд,

 

дээрэмдүүлсэн эд зүйлийн үнэлгээ  /1хх 70/, /1хх 208-212/, /2хх 104-105/, /2хх 191-192/, /2хх 196-197/, /3хх 32/, /3хх 43-44/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 28-31/, /2хх 247-250/, таньж олуулах ажиллагааг зургаар явуулсан тэмдэглэл /2хх 165-169/, хөөргийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх 171/,

А.Э-, Б.Б- нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /1хх 110, 114-115, 216, 2хх 110/, /1хх 116-117, 204-205, 2хх 108/ зэрэг нотлох баримтуудаар,

мөн шүүгдэгч А.Э- нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Д.Э-гийн нуруунд нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь бүсэлхийд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

хохирогч Б.О-ийн толгойд төмс нухагчаар цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зулайн шарх, толгойн хуйх, баруун шууны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.Э-гийн “...бидний араас хоёр залуу нэг нэгээрээ хүзүүнээс боогоод, орилвол хоолойг чинь хэрчинэ шүү гэхээр нь та нарт юу хэрэгтэй юм гэхэд биеийг чинь хүсээгүй нь тодорхой, өөрт байгаа эд зүйлсээ гарга гэж хэлсэн. ...Манай найз М- надад утас байна, энийг ав, манай найзад юу ч байхгүй гээд утсаа өгтөл утсыг аваад явцгаасан. ...Миний нурууны баруун дунд хэсэгт бөөрний дээд талд хөндлөн чигт 10 см орчим зүсэгдсэн. ...” /2хх 72-74, 79-80/,

хохирогч Б.О-ийн “... намайг харангуутаа ширээн доороос гараад гал тогооны шүүгээнд байсан төмөр төмс нухагчийг аваад цонхоор их хурдан гарч ирээд миний үснээс зулгааж толгойн дээр дараад доошоо болгохоор нь би амь авраарай гээд орилсон. Тэгсэн тэр эрэгтэй толгой руу нөгөө төмс нухагчаараа цохиод байсан. ...Дахиад орилоход миний амыг дараад хоолойг боосон. Бээлийтэй байсан учраас хоолой бооход хүзүүний арьс зулгарсан /3хх 19-23/ гэсэн мэдүүлгүүд,

“...Д.Э-гийн биед бүсэлхийд шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 10713 дугаартай дүгнэлт /2хх 100/

“...Б.О-ийн биед тархи доргилт, баруун зулайн шарх, толгойн хуйх, баруун шууны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 6633 дугаартай дүгнэлт /3хх 34/, эмчилгээ хийлгэсэн зардлын баримтууд /3хх 16/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч А.Э- нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 20 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч хулгайлан 37.740.924 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хулгайд эд зүйлсээ алдсан талаарх хохирогч Г.Г- /2хх 13-18/, Ц.Н- /3хх 89-91/, Ш.О- /3хх 143/, Э.Н /3хх 150/, Б.Т /3хх 204-205/, А.Д /3хх 207-208/, Л.Х /4хх 9-10/ Ц.Б-ь /4хх 12-13/ С.Э /4хх 57-58/, Б.Э /4хх 60-61/, /6хх 244-245/, М.Ц /7хх 246-248/, В.С- /8хх 47-78/, Р.Д- /9хх 58-59/, Т.Д- /9хх 97-98/, Г.Г- /9хх 167,168/, У.С- /10хх 91/, Ж.Б- /10хх 195-196/, Г.М- /11хх 157-158/, С.Г- /11хх 166-167/, Р.Н- М.Х- /11хх 13/, Д.О- /11хх 85-86/, Д.Б- /14хх 13/, Б.Э- /14хх 55/, гэрч Б.Б /2хх 21-22/, Л.Ж /2хх 23/, Б.Ө /2хх 25-29/, Ж.Д- /7хх 23-24/, М.Б /8хх 1-2/, Д.С /8хх 55/, Н.С /9хх 61/, Т.О /9хх 100/, Т.М /9хх 101/, Л.Б /9хх 172/, Ж.Б /9хх 175, 193-194/, Л.Х /9хх 177/, Ч.Ол /9хх 198/, У.П /10хх 99/, Д.Ш- /11хх 15/, А.С /11хх 91/,

хулгайн эд зүйлсийг худалдаж авсан талаар гэрч С.М /8хх 5-6/, Ц.П /8хх 53/, А.Э /9хх 66/, Г.С /9хх 190-191,11хх 190/ нарын мэдүүлгүүд,

хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ /2хх 37-39/, /3хх 102/, /3хх 105/, /3хх 165/, /3хх 222/, /4хх 23/, /4хх 75/, /7хх 30/, /8хх 10/, /9хх 70/, /9хх 112/, /9хх 211/, /10хх 110, 114/, /10хх 208-211/, /11хх 29/, /11хх 111-113/, 11хх 174/, /14хх 19/, /14хх 64/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 28-31/, /1хх 235-239/, /2хх 247-250/, /3хх 135-139/, /6хх 228-231/, /7хх 18-21/, /7хх 233-237/, /8хх 35-38/, /9хх 52-56/, /9хх 89-95/, /9хх 136-140/, /10хх 67-71/, /10хх 184-189/, /11хх 71-73/, /11хх 147-150/, /14хх 44-46/,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 250/, /7хх 74/, /7хх 75/, /8хх 40-41/, /9хх 159/, /10хх 83-85/, /10хх 191-192/, /10хх 193/, /11хх 77-79/, /11хх 151-152/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 240-244/, /8хх 231-233/, /9хх 161-163/, /11хх 11/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 232-237/, CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 238/, хулгайн эд зүйл хадгалагдаж байсан хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл /9хх 141-157/, гэр, хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /10хх 72-79/,

А.Э- /3хх 169/, /3хх 233/, /4хх 27-28/ /4хх 80/, /7хх 35/, /8хх 85-86/, /12хх 24-25/, /14хх 27/,/14хх 72/, Б.Б- /1хх 62-63/, /2хх 93-95/, /2хх 108/, /2хх 184-185/, /3хх 157-161/, /3хх 171/ /3хх 95-96/, /3хх 217-218/, /4хх 25-26/, /4хх 83/, Б.Эрдэнэбаяр /10хх 128-131/, /8хх 95/, Ц.М-э /3хх 214-215/, /4хх 14-15/, /4хх 86/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлүүд /3хх 199-202/, /4хх 4-7/, /4хх 52-55/, /6хх 238-241/, /8хх 42-43/, /10хх 80-82/, /14хх 6-8/ зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч А.Э- нь 2019 оны 8 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Night” бааранд иргэн Г.Б-ийн хүрэмнээс **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг авч, тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

автомашинаа алдсан талаарх хохирогч Г.Б-ийн “...бааранд ороод би өөрийн гадуур хувцсаа тайлсан байсан. Нэг мэдсэн чинь Эбо гэх залуу миний гадуур хувцсыг өмсөөд явчихсан байсан. Миний куртикийг өмсөөд явахдаа миний халааснаас машины түлхүүр олсон байх, миний машиныг ажлын урдаас унаад явсан байсан. ...” /12хх 13-14/, гэрч О.Ц-ын “....бид хоёр гарах гээд хувцсаа авах гэсэн чинь Б-ийн хар өнгийн савхин куртик, мөн дотор нь байсан машины түлхүүр зэрэг нь байхгүй байсан. Харин нөгөө залуугийн гадна талаараа өмсөж байсан нимгэн эрээн куртик байсан. ....” /12хх 17-18/, А.Э-ын яллагдагчаар өгсөн “...Б-ийг бүжиглэж байхад нь түүний савхин куртикийг өмсөөд өөрийн куртикээ үлдээгээд гарсан. ...Халаасанд нэг юм түнтийж харагдаад байхаар нь гаргаж ирж харахад “Toyota prius 30” загварын машины түлхүүр байсан тул машиныг аваад явсан. ...” /12хх 24-25/ гэх мэдүүлгүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /12хх 1-2/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /12хх 6-7/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /12хх 8-9/, автомашинд учирсан хохирол /12хх 21/, хохирол төлсөн баримт /12хх 28/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч А.Э-ын дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Д.Э-, Б.О-э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

ганцаараа болон бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, 

ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар,

хохирогч Г.Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч А.Э- нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 20 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа зэргээс үзэхэд хулгайлж авсан эд зүйлсээ зарж борлуулан, өөрийн амьдралын хэрэгцээ шаардлагаа хангах эх үүсвэрээ болгосон гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал, хулгайд алдагдсан эд зүйлс, өмч хөрөнгийн хохирлын хэмжээ, шинж чанар, үнэлэмжээр бус тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч А.Э-ын үйлдэл нь энэ шинжийг бүрэн хангажээ.

Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсноос гадна энэхүү гэмт үйлдлээс өөр орлогогүй, бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзнэ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Э-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл заалтуудад зааснаар оногдуулсан хорих ял болон нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 11 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч А.Э-ын хохирогч М.Ч-ын гэрт орж эд зүйл хулгайлсан гэх цаг хугацаанд Зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлах шийтгэл хүлээж баривчлах байранд байсан болохыг тогтоож түүнд холбогдох хэргээс М.Ч-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Э- нь “...хохирогч Б.О-этэй холбоотой хэрэг дээр Ц.М-ийн зураг таньж олох ажиллагаанд байгаагүй, ...Б.Э-тай холбоотой “******” амралтын газар эд зүйлээ алдсан байхад ямар ч хамааралгүй “*****” амралтын газар болсон мэтээр хийгээгүй хэргээр ялласан, ...хохирогч Д.Б-ийн “Н” караокед хулгай орсон гэх цаг хугацаанд баривчлах төвд байсан. ...гар утас, мөнгөн аяга, хөөрөг авдаг ченжүүдийг шалгаагүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 Хохирогч Б.О-этэй холбоотой хэргийн тухайд, хохирогч Б.О-ийн “...цонхны урд байдаг модон ширээн доор нэг үл таних эрэгтэй хүн 4 хөллөсөн байдалтай нуугдаад байж байсан, намайг харангуутаа ширээн доороос гараад гал тогооны шүүгээнд байсан төмөр төмс нухагчийг аваад цонхоор их хурдан гарч ирээд миний үснээс зулгааж толгойн дээр дараад доошоо болгохоор нь би амь авраарай гээд орилсон. ...Тэгсэн тэр эрэгтэй толгой руу нөгөө төмс нухагчаараа цохиод байсан. ...Намайг зодож байгаад миний “Samsung s7” загварын гар утсыг авсан байсан. ...Өндөр туранхай бор, шөвгөр царайтай залуу байсан. ...”, А.Э-ын яллагдагчаар өгсөн “...айлд ороод авах юм хайгаад байж байсан чинь гэрийн эзэн нь бололтой нэг эмэгтэй хаалган дээрээ хулгайч байна гэж орилоод байсан, зугтах гэсэн чинь намайг бариад авсан. Тэгэхээр нь би гарт байсан төмс нухагчаар толгой руу нь 2-3 удаа цохиод гарт байсан утсыг нь шүүрээд зугтаасан. ...” гэсэн мэдүүлгүүд, “...3 дугаартай хүнийг мөн гэж бодож байна...” гэсэн таньж олох ажиллагааны тэмдэглэл /3хх 11-12/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримт болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдлийг тогтоож, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул Ц.М-ийг Б.О-ийг дээрэмдсэн гэмт хэргийн хамтран оролцогчоор оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Хохирогч Д.Б-ийн “Н” караокед хулгай орсон гэх цаг хугацаанд баривчлах төвд байсан гэх асуудлын тухайд, хохирогч Д.Б-ийн “...2019 оны 07 дугаар сарын 15-ны өглөө караокегоо онгойлгоход арын өрөөний цонх онгорхой ...эд зүйл алдагдсан байсан. ...”, А.Э-ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 7 дугаар сард ...“Н” караокены хойд талын жижиг цонхыг түлхэж онгойхоор нь дотогш ороход складны өрөө байсан. Дотор нь текен дээр цагаан өнгийн гар утас байхаар нь аваад буцаж складны өрөөнд ороод дрилл зэргийг хулгайлан авсан. ...” гэсэн мэдүүлгүүдээр дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх ба тэрээр хэрэг болсон гэх цаг хугацаанд баривчлах төвд байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 Хохирогч Б.Э-тай холбоотой хэргийн тухайд, хохирогч Б.Э-гийн “2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Тэрэлжид байдаг “Баялаг” жуулчны баазад амрахаар гэр бүлээрээ очсон. ...цүнхээ авах гэтэл цүнх, үүргэвч хоёр байхгүй байхаар нь нөхрийгөө сэрээгээд энд байсан цүнх, үүргэвч хоёр хаана байгаа юм гэж асуухад манай нөхөр нойрмоглож босож ирээд миний түлхүүр байхгүй байна гээд гадагшаа гараад баазын захиргаанд мэдэгдсэн. ...” /14хх 54-55/ А.Э-ын яллагдагчаар “...Тэрэлжээр хулгай хийх зорилгоор амралтын газруудаар явж байгаад нэг гэрийн хаалга онгорхой байхаар нь орон дээр байсан жижиг хар өнгийн цүнх, тавиур дээр байсан машины түлхүүрийг аваад гарсан. ...” /14хх 27, 72/ гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг түүнээс өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан болон нөхөн төлсөн эдийн хохирлын хэр хэмжээний дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байх боловч хохирогч Ж.Б-од эд зүйлийн үнэлгээгээр нийт 9.769.569 төгрөгийн хохирол учирснаас 3.848.680 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгийг түүнд хүлээлгэн өгсөн байхад 7.720.880 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шүүгдэгч А.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч А.Э- шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 68 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/1238 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...шүүгдэгч А.Э-аас 25.257.232 төгрөг гаргуулан...” гэснийг “...шүүгдэгч А.Э-аас 23.457.232 төгрөг гаргуулан...” гэж, “...Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 4-165 тоот хаягт оршин суух Жанарын Б- /РД:ЙЭ60100915/-д 7.720.880 төгрөг,...” гэснийг “...Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 4-165 тоот хаягт оршин суух Жанарын Б- /РД:ЙЭ60100915/-д 5.920.880 төгрөг,...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 10 дугаар асрын 27-ны өдрийг хүртэл нийт 68 /жаран найм/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН