| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01544/И |
| Дугаар | 142/ШШ2024/01184 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2024/01184
2024 09 20 142/ШШ2024/01184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1964 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, ......../-ийн
Хүсэлтийн шаардлага: бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг 2024 оны 09 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* анх нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр нээхдээ миний овгийг *******, ******* гэж буруу бичиж нээсэн байна. 193429 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нэр ******* ******* 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр, 0843783 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр ******* *******, цэргийн лавлагаан дээр ******* *******, 207981 нийгмийн даатгалын дэвтэрт *******гэж буруу бичигдсэн байна. Иймд хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн алба хаасан лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 364 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 3/, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа /хх-ийн 4/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 5-6/,нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 3/ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Равчигийн *******гийн овгийг 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №193429 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт ******* *******, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №207981 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт ******* *******, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №0843783 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт ******* *******, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/3936 дугаартай лавлагаанд ******* /Равжаа/-гийн ******* гэж буруу бичсэн болох нь
Хэрэгт нотлох баримтаар авагдсан *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 364 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, №00576957 дугаартайэрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, 94 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдон тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Оорцог овогт Равчигийн ******* /УЕ64100775/-г 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №193429 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №207981 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №0843783 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/3936 дугаартай лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ