| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01501/И |
| Дугаар | 142/ШШ2024/01183 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2024/01183
| 2024 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 142/ШШ2024/01183 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1960 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 64 настай, эрэгтэй, ........-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг оролцов.
Хүсэлт гаргагч******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...миний бие 1985 онд Булган аймгийн Ингэт толгойд 8-р ангиа төгсөж, 1988 оноос 1989 онд Булган аймгийн Ингэт толгойн Сангийн аж ахуйн 3-р тасгийн үтрэмд нормчноор, 1990 оноос 1995 онд Булган аймгийн Ингэт толгойн Сангийн аж ахуйн 3-р тасгийн үтрэмд талхчинаар, 1996 оноос 2003 онд Булган аймгийн Ингэт толгойн Сангийн аж ахуйн 3-р тасгийн үтрэмд нормчиноор, 2015-2023 онд Баян төгөл эмийн санд шил угаагчаар тус тус ажилласан. Тэтгэвэрт гарахаар Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилласан жилээ тооцуулахад 1988-1989 онд Булган аймгийн Ингэт толгойн Сангийн аж ахуйн 3-р тасгийн үтрэмд нормчноор ажилд орсон тушаал нь байгаа боловч гарсан тушаал нь байхгүй байх тул шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд Булган аймгийн Ингэт толгойн Сангийн аж ахуйн 3-р тасгийн үтрэмд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, Булган аймгийн Архивын тасгийн лавлагаа /хх-ийн 3, 4/,Ингэт толгойн сангийн аж ахуйн даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ны 224 дугаартай тушаал /хх-ийн 5/, Ингэттолгойн сангийн аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 10-ны 212 дугаартай тушаал, хавсралт /хх-ийн 6-7/,*******ийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8-9/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 10-11/, ,,,,н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 13/, ,,,,тодорхойлолт /хх-ийн 24/, Д,,,, тодорхойлолт /хх-ийн 15/,Т.Нарангэрэлийн шимтгэл төлсөн жилийн тодорхойлолт /хх-ийн 16/, хөдөлмөрийн дэвтэр зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.******* нь Булган аймгийн Ингэттолгойн Сангийн аж ахуйн 3-р тасгийн үтрэмд 1988 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор ажиллаж байсан болох нь:
Булган аймгийн Архивын тасгийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар албан бичиг /Т.Нарангэрэлийн цалингийн лавлагаа/,
Булган аймгийн Ингэттолгойн сангийн аж ахуйн даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тушаал /тушаалын 1-д То.Нарангэрэл/,
Булган аймгийн Ингэттолгойн сангийн аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 212 дугаартай тушаал, /тушаалын хавсралтад Нарангэрэл/
Т.Нарангэрэлд 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, хамт ажиллаж байсан ,,,,,л нарын тодорхойлолт, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар,
Т.Нарангэрэлд 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн эх хувь, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ,-ийн Булган аймгийн Ингэттолгойн Сангийн аж ,,,,,ахуйн 3-р тасгийн үтрэмд 1988 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ