Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/927

 


 

    2022           09           21                             2022/ДШМ/927

А.Н - д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.БатБ.Б  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Б.Чинзориг, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т өмгөөлөгч Ц.Ж ,

шүүгдэгч А.Н , түүний өмгөөлөгч Г.Э ,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/552 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч А.Н , түүний өмгөөлөгч Г.Э  нарын хамтран, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т өмгөөлөгч Ц.Ж , Э.Ж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн А.Н- д холбогдох эрүүгийн 2103002740144 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овгийн  А.Н , ........... оны ... дугаар сарын ... -нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... , эхнэр, ...  хүүхдийн хамт ........... дүүргийн ...  дугаар хороо, ........... дүгээр гудамжны .....  тоотод оршин суух хаяг бүртгэлтэй, одоо ...........  дүүргийн ...  дугаар хороо ........... дугаар гудамжны .... тоотод оршин суух хаягтай,  ял шийтгэлгүй, /РД: ................./,

Шүүгдэгч А.Н  нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө 09 цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 07 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн баруун талын замд “Mitsubishi minicab” маркийн .................... тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг “... согтууруулах ундаа ... хэрэглэсэн, ... үедээ жолоодох”, мөн дүрмийн 16.3 дахь заалт “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т тус тус заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ ...” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч Б.Б мөргөн түүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Н ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Н ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Н ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хасаж, 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч А.Н , түүний өмгөөлөгч Г.Э  нар давж заалдах шатны шүүхэд хамтран гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... шүүгдэгч А.Н  2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэмтлийн эмнэлгийн арын 1 чигийн 3-р эгнээ замд хөдөлгөөнд оролцож явахдаа 3-р эгнээнд байрлаж явсан ба 2-р эгнээнд явсан Alphard маркийн автомашин явган зорчигчийг өнгөрүүлэхээр зогсоогүй тэр байтугай хурдаа ч хасаагүй явсаар Alphard машины урдуур явган зорчигч гарахын тулд гүйж 3-р эгнээнд гарч ирэх үед Alphard машинд халхлагдсан “Mitsubishi  minicab” машин явган зорчигч хоёр гэнэт машин ойрхон зайд 2 биеийг харсан ба жолооч А.Н  тэргээ зогсоохоор тормоз гишгэсэн байдаг боловч хэт ойрхон зайд тээврийн хэрэгсэл зогсолгүй явган зорчигчийг мөргөсөн байна. ЗХД-ийн 16.3 дах заалтад “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэж заасан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан  хяналтын камерын бичлэгийг шинжлэн судлахад Alphard маркийн машин зогсохгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлсээр байгаагийн улмаас явган зорчигч гарцаар гүйж гарц хүрч байгаа нь харагддаг. Энэ үедээ явган зорчигч Alphard машины хойно бөгсөн талд нь явсан “Mitsubishi  minicab” машиныг хараагүй буюу харах боломжгүй байсан нь түүний явж байгаа байрлалаас харахад илт байдаг. Хэрэв Alphard машин явган хүний гарцнаас зайтай зогсож түүнийг өнгөрүүлсэн бол “Mitsubishi  minicab” машин дагаад зогсох байсан ба явган зорчигч ч 3-р эгнээ рүү явж байгаа машины урдуур гүйж орохгүй байсан. ЗХД-ийн 16.1 заалтыг Alphard маркийн машины жолооч Д.С зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан үүсэж байгаа ба энэ нь талийгаачийн үхэлтэй шалтгаант холбоотой байна. “Mitsubishi  minicab” машинд мөргүүлсэн явган зорчигч шидэгдээд унах хүртэл 1-2 секунд өнгөрч байгаа ба 2-р эгнээнд унасан үед нь жолооч Д.С дээгүүр нь урд хойд дугуйгаараа толгой дээгүүр нь дайрч гарсан талаар гэрч Г.Б “Д.С тээврийн хэрэгслээ зогсоож явган зорчигчийг өнгөрүүлээд дахин хөдөлгөөнөө эхэлсэн” гэж мэдүүлсэн нь бодит үнэнтэй нийцэхгүй байгаа ба талийгаачийн толгой дээгүүр гарснаа мэдээгүй гэдэг. Мэдэхгүй гэхээр хэргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй болдог хуулийн заалт байхгүй. Гэтэл энэ байдлыг шинжээч нар нүдээр үзсэн /камерын бичлэг/ гэрчийн мэдүүлгээс уншиж танилцсан хэрнээ Д.С зөрчөөгүй гэж байгаа зөвшөөрөхгүй. Талийгаачийн биед учирсан гэмтлийн зэргийг 1982 дугаар дүгнэлтээр гаргахдаа шинжээч эмч тархины гэмтлүүд нь Alphard машинд мөргүүлэх үед үүссэн гэсэн. Гэтэл 853 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “үхэлд хүргэсэн тархины гэмтэл нь мөргүүлэх үед, унах үед үүссэн” гэж өөрчлөгдсөн. 853 дугаартай дүгнэлтээ давтаж ижил гарсан. Шинжээчийн энэ дүгнэлт эргэлзээтэй байгаа. Alphard маркийн машинд дайруулсны улмаас хэвлий битүү гэмтэл, элэгний няцрал хэвлийн хөндийн цус хуралт гэмтлүүд учирсан, энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн байдаг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүссэн байхад Д.С хариуцлага ноогдуулахгүй байгааг эс зөвшөөрөх боломжгүй юм. Шүүгдэгч А.Н ийг хэргийн газар дээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж автомат багаж-драгер үлээлгээд 0,52 хувийн тоон үзүүлэлт илэрсэн гэсэн баримтыг үндэслэн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж 27.10-р зүйлийн 4 хэсгийн 4.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх энэ л зүйл заалтаар ял халдаасан. Гэтэл хэргийн газрын үзлэг явагдаж дуусмагц гэмтлийн эмнэлэг дээр А.Н ийн цусны дээж авахуулан шинжээчийн дүгнэлт гаргуулахад А.Н  согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон. Иймд шүүгдэгч А.Н ийн холбогдох хэргийг 27.10-р зүйлийн 3 дах хэсгээр өөрчлөн зүйлчилж анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т өмгөөлөгч Ц.Ж , Э.Ж нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “ ... явган зорчигч Б.Б  зам тээврийн осолд орсон, уг ослын улмаас амь нас нь хохирсонд “Alphard” автомашиныг жолоодож явсан жолооч Д.С шууд холбоогүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан боловч шүүх доорх нотлох баримтуудыг бүрэн гүйцэт хянан үзэж үнэлээгүй. Үүнд: Шүүгдэгч А.Н ийн шүүхийн хэлэлцүүлэгт “Alphard машинд хаагдаад би гарцаар гарч байгаа хүнийг хараагүй. Би тоормос гишгээд жолооны хүрдээ зүүн тийш нь дараад боржур мөргөөд зогссон. “Alphard” машин хохирогчийн дээгүүр хоёр дугуйгаараа дайраад гарсан” гэсэн мэдүүлэг, 

гэрч Д.С өгсөн “... ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлд зорчих хэсгийн 2-р эгнээгээр явж байсан. Тэгээд явж байтал явган хүний гарц ойртон ирсэн, тэр үед миний жолоодож явсан авто машины баруун гар талд, буюу зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд том оврын автобус давхар зогсож байсан, тэгэхэд замын хойноос урагш чиглэлд явган хүний гарцаар нэг залуу гарсан би зогсоод зам тавьж өгөөд өөр явган зорчигч байхгүй болохоор нь би хөдөлгөөнөө эхлүүлээд урагшлахад тас гээд чанга дуу гарсан. Тэр үед миний жолоодож явсан автомашины зүүн хойд дугуй овгос гээд хөдөлсөн. Тэгэхээр нь би машин араас мөргөчихлөө гэж бодоод машинаасаа буугаад машиныхаа араар тойроод харахад нэг эрэгтэй хүн газар хэвтэж байсан ... ” гэх, 

гэрч Г.Б өгсөн “... би түцний цонхоор хараад зогсож байтал гарцаар гарч байсан эрэгтэй хүнийг цагаан өнгийн амьжиргаа цагаан гэдэг машин ирээд мөргөсөн. Нөгөө залуу тэр машинд мөргүүлээд хойшоо 1-р эгнээнд унасан. Зам дээр явган хүнийг хэвтэж байх үед нь 1-р эгнээгээр явж байсан Toyota Alphard маркийн машин нөгөө хүний дээгүүр нь гараад арын дугуйгаараа чирээд хэсэг яваад зогссон ... Toyota Alphard маркийн машин нь зүүн талын дугуйгаар газар хэвтэж байсан хүний толгой дээгүүр нь гараад хойд талын дугуйгаараа 5 метр гаруй чирсэн. Хоёр машин нэлээн хурдтай явж байсан” гэх, 

Цагдаагийн газрын дуудлагын лавлагааны хуудаст бичигдсэн дуудлагын утга хэсэгт “....................... , .................... хоёр машин хүн мөргөчихлөө” гэх тэмдэглэл, 

2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1982 тоот шинжээчийн дүгнэлтийн  Б.Б- ын цогцост нас барсан шалтгаан ба бусад асуудлыг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр амь хохирогчийн гэмтлүүдээс зүүн шилбэний шаант ясны Бампер хугарал, элэгний няцрал, хэвлийн хөндийн цусан хураа, хоёр талын уушигны няцрал, цус хуралт, баруун буглага, тохой, шуу, бугуй, сарвуу, цээж, нуруу, бүсэлхий, баруун, зүүн ташаа, баруун гуя, өвдөг, шилбэнд зулгаралт, бүхий гэмтлүүд нь автомашинд мөргүүлэх үед, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн, дагзны дэлбэнгийн гадна хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэ, бага тархины аалзан хальсан доор цус харвалт, гүүр хэсгийн тархины эдэд няцрал, цэгчсэн цус харвалт, гавлын дагз, баруун зулай, чамархайн заадасны уулзвараас урагш дээш баруун зулайн гадна хэсэг хүрсэн, урагш чулуулгийн гадна хэсэг, доош чулуулгийн араар дотор хэсэг рүү чиглэж турк эмээл хүрэн урагш үнэрийн мэдрэлийн ар хэсэг рүү орсон хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хөмсөг, хацарт цус хуралт, доод эрүү ясны хугарал, толгой нүүр хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд нь автомашинд дайрагдах үед үүссэн, дүгнэлтээр амь хохирогч автомашинд дайруулж гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ... ” гэх,

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 853 тоот шинжээчийн дүгнэлтэд “... амь хохирогчийн нүүрний зүүн тал, чихний зулгаралт, доод эрүү ясны хугарал, элэгний няцрал, хэвлийн хөндийн цусан хуралт, цээж, хэвлий, нуруу мөчдийн зулгаралт гэмтлүүд автомашинд дайрагдах, эд ангид цохигдох, үрэгдэх, дарагдсанаас үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт хийгдсэн хэдий ч дүгнэлтийн 4-т “талийгаачид учирсан гэмтлүүд нь тээврийн хэрэгсэлд дайрагдах, мөргөгдөх аль ч үед үүсэх боломжтой гэж, 5-т “талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Энэ нь автомашинд мөргүүлэх үед үүссэн байх боломжтой” гэх нотлох баримтуудыг үнэлээгүй.

Шинжээч эмч Т.Амартүвшингийн өгсөн “ ... элэгний няцрал хэвлийн хөндийн цусан хураа нь автомашинд дайрагдах, эд ангид дарагдах, шахагдах, үрэгдсэнээс үүссэн байх боломжтой. Хэвлийн битүү гэмтэл нь элэгнии няцрал хэвлийн цусан хуралт гэмтэл нь хүнд зэрэгт уушигны няцрал 2 талын цус хуралт гэмтэл нь мөн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл болно ... талийгаачид гавал тархи, цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтлүүд учирсан тул эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй” гэх, мөн шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн хоёрт “хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар ... амь хохирогч Б.Б  нь 1-р эгнээ рүү шидэгдэж Toyota Alphard маркийн автомашины урд талд унахад Toyota Alphard маркийн автомашин нь амь хохирогч Б.Б ы бие дээгүүр дайрч гарсан хэргийн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг шүүх тогтоолоо” гэж дүгнэсэн. 

Дээрх дүгнэлт болон нотлох баримтуудаар А.Н  болон Д.С нарын амь хохирогчийг дайрч, мөргөсний улмаас амь хохирогч нь гавал тархи, цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан болох нь хангалттай нотлогдож байхад дээрх хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг үнэлэлгүй, Д.С яллагдагчаар татахаар мөрдөн байцаалтын шат руу буцаалгүй зөвхөн А.Н ийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг тогтооно” гэж, 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.6 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж тус тус зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцөлийг нарийн тогтоох ёстой байсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1-д “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ”, 1.3-д “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж зааснаар анхан шатны шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1982 дугаар шинжээчийн дүгнэлтийн 4-д “Талийгаач нь автомашинд дайруулж гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ” гэж, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 853 дугаар шижээчийн дүгнэлтийн 5-д “Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Энэ нь автомашинд мөргүүлэх үед үүссэн байх боломжтой” гэж, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 484 дүгээр шижээчийн дүгнэлтэд “Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Гавал тархины гэмтлүүд нь автомашинд мөргүүлэх үед үүссэн байх боломжтой” гэж, шинжээч эмч Т.Амартүвшингийн өгсөн “... элэгний няцрал хэвлийн хөндийн цусан хураа нь автомашинд дайрагдах, эд ангид дарагдах. шахагдах, үрэгдсэнээс үүссэн байх боломжтой. Хэвлийн битүү гэмтэл нь элэгний няцрал хэвлийн цусан хуралт гэмтэл нь хүнд зэрэгт, уушигны няцрал 2 талын цус хуралт гэмтэл нь мөн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл болно ... Талийгаачид гавал тархи, цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтлүүд учирсан тул эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй” гэж хэрэг хянан шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой баримтууд нь харилцан зөрүүтэй байхад шүүх зөвхөн талийгаачийг гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан бөгөөд энэ нь автомашинд мөргүүлэх үед үүссэн байх боломжтой гэх дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ бусад нотлох баримт буюу талийгаачийг гавал тархи, цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтлүүд учирсан тул эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй гэх шинжээчийн мэдүүлэг, автомашинд дайруулж гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэх шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг огт заагаагүй.  Д.С нь өөрийн автомашинаар амь хохирогчийг дайрсан үйлдэл нь шинжээчийн дүгнэлтүүд, гэрч болон шинжээчийн мэдүүлгүүдээр нотлогдож байхад зөвхөн А.Н ийг яллагдагчаар татаж, Д.С хамт яллагдагчаар татахгүй шууд холбоогүй гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 39.6 дугаар зүйлийн 1.3-д “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” гэж үзэхээр байна. Иймд Д.С яллагдагчаар татах, яллагдагчаар мэдүүлэг авах зэрэг ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалган ажиллагаа байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. Анхан шатны шүүх хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр явагдсан билээ. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурлын бусад шийдвэр тогтоолын хэлбэртэй байна” гэж, мөн зүйлийн 5.3-т “Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасны дагуу төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болохоор байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №24 (1222) Төрийн мэдээлэл эмхэтгэлд албан ёсоор хэвлэгдсэн байх бөгөөд хэвлэгдсэнээс хойш 10 хоног буюу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус хууль хүчин төгөлдөр болсон байх тул ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн гомдол гаргаж байгаа болно.” гэжээ. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т өмгөөлөгч Ц.Ж  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны шатнаас хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй гэсэн байр сууриас оролцож ирсэн. Энэ дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдаж, гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогчийг эхний машин мөргөсөн ч 2 дахь машин дээгүүр нь гараагүй байсан бол хохирогч амьд үлдэх боломжтой байсан гэж үздэг. Гэрч Д.С анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд нь илт зөрүүтэй байдаг. Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ нь хүчингүй болсон ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох эрх хэмжээ нь давж заалдах шатны шүүхэд хадгалагдаж байгаа гэсэн агуулгаар давж заалдах гомдлыг гаргах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн учир өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр явагдсан билээ. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурлын бусад шийдвэр тогтоолын хэлбэртэй байна” гэж, мөн зүйлийн 5.3-т “Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасны дагуу төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болохоор байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №24 (1222) Төрийн мэдээлэл эмхэтгэлд албан ёсоор хэвлэгдсэн байх бөгөөд хэвлэгдсэнээс хойш 10 хоног буюу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус хууль хүчин төгөлдөр болсон байх тул ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн гомдол гаргаж байгаа болно” гэв.

Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд согтуурлын зэргийг буруу шалгасан гэж дурдагдсан байна. Осол гарсны дараа шүүгдэгчийн драйгер багажаар шалгахад 0.52 тоон үзүүлэлт гарсан бөгөөд шүүгдэгч урьд орой нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаараа мэдүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар дэлгэрэнгүй яригдсан. Цусны шинжилгээг сүүлд авсан учир согтууруулах ундаа хэрэглээгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймд дээрх баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон тул прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилсэн. Хэрэгт 2 тээврийн хэрэгсэл холбогдсон бөгөөд осол зохицуулдаггүй явган хүний гарцан дээр гарсан. Хохирогч “Mitsubishi  minicab” машинд мөргүүлж, шидэгдэж унасан. Шидэгдэж унах үед зэрэгцэж явсан “Alphard” машин дээгүүр нь гарсан үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явган хүний зохицуулдаггүй гарцын өмнө явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан. Шинжээчийн дүгнэлтэд “Mitsubishi  minicab” машинд мөргүүлсний улмаас үхэлд хүргэх гэмтэл учирсан байх боломжтой гэж дурдагдсан бөгөөд ослыг харсан гэрч болон Д.С мэдүүлэг авч хэрэгт яллах, цагаатгах тал бүрийн нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авч шүүхэд шилжүүлсэн. Анхан шүүхээс прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү “ гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т гийн “ ... Би 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минутын үед нагац дүү Б.Б 08:30-09:00 цагийн үед Гэмтлийн эмнэлгийн баруун талын замд явган хүний гарцаар гарч яваад 2 машинд дайрагдаж нас барсан гэдгийг мэдсэн. Тэгээд ар гэрийнхэнд нь хэлж 24 цагийн дотор аав Б болон ах дүү нар нь Баянхонгор аймгаас ирээд 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Гэмтлийн эмнэлгийн цогцос хадгалах өрөөнд байсан дүүгийнхээ цогцсыг орж харахад нүд халтирмаар байдалтай нүүр ам, тархи толгой танигдахгүй няцралттай, гар, хөл маш их гэмтэлтэй хугарсан юм шиг байдалтай байсан. ... тухайн үед гарч байсан жижүүр эмчийн утсыг аваад ярихад “манай эмнэлгийн хаалгаар орж ирэх үед зүрх зогссон байдалтай байсан” гэдгийг хэлсэн.” /1хх 82/,

иргэний нэхэмжлэгч О.О “ ... 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр танил дүү болох А.Н  миний эзэмшлийн “Mitsubishi minicab” маркийн .................... автомашиныг хөөс зөөнө гэж хэлээд миний зөвшөөрлөөр аваад явсан. Тэгээд утас нь холбогдохгүй байж байгаад 2 хоногийн дараа ярьтал болсон зам тээврийн ослын талаар надад хэлсэн. ... Миний автомашинд 240.000 төгрөгийн хохирол учирсан.” /1хх 86/,

гэрч Д.С “ ... Би тухайн өдрийн өглөө Баянгол дүүргийн 14-р хороо 12-48 тоотод байх гэрээсээ өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай “Toyota Alphard” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод гэмтлийн эмнэлгийн хажуу талд байх Горкийн 16-н 368 тоотод байх хашаандаа очиж нохойгоо хооллох гээд гэмтлийн арын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан ... явган хүний гарц ойртон ирсэн, тэр үед миний жолоодож явсан автомашины баруун гар талд буюу зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд том оврын автобус давхар зогсож байсан. Тэгэхэд замын хойноос урагш чиглэлд явган хүний гарцаар нэг залуу гарсан, би зогсоод зам тавьж өгөөд өөр явган зорчигч байхгүй болохоор нь би хөдөлгөөнөө эхлүүлээд урагшлахад тас гээд чанга дуу гарсан. Тэр үед миний жолоодож явсан автомашины зүүн хойд дугуй овгос гээд хөдөлсөн. Би машин араас мөргөчихлөө гэж бодоод машинаасаа буугаад машиныхаа араар тойроод харахад нэг эрэгтэй хүн газар хэвтэж байсан. Тухайн үед гуравдугаар эгнээнд хүмүүсийн ярьж хэлдгээр амьжиргаа цагаан гэх нэртэй автомашин ертөнцийн зүгээр баруун хойшоо хөндөлдөөд зогссон байсан тэр машины кабинаас 2, 3 хүн бууж ирсэн, жолооч нь бууж ирээд машиныхаа дугуй руугаа өшиглөөд хүн алчихлаа гээд хараал хэлээд зогсож байсан. Би сандраад цагдаа түргэн дуудъя гэтэл хажууд байсан хүмүүс орилоод та нар юу хийгээд байгаад байгаа юм бэ наад хүнээ амьд байгаа дээр нь эмнэлэг рүү аваад яв гэж орилоод байсан. Амьжиргаа цагаан автомашины жолооч машинд машинд мөргүүлсэн залууг миний автомашины арын суудалд тэврээд суусан. Би машинаа жолоодоод шууд гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын хаалган дээр очиж машинтайгаа зогсоод шууд хойд талын хаалгаа онгойлгоод нөгөө автомашины жолоочтой явган зорчигчийг тэврээд ороход эмч нар нь та маскгүй байна, гээд нөгөө жолооч бид хоёрыг буцаагаад гаргасан. Тэгээд буцаад эмнэлэг рүү ороход цагдаа хувцастай хошууч цолтой хүн намайг тосож уулзаад ... нөгөө хүн чинь нас барсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би осол болсон газар гүйгээд очиход замын цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн байсан. Нөгөө автомашины жолооч ослын газар ирсэн байсан. ... Замын цагдаа нар ослын газар хэмжилт хийсэн, нөгөө автомашины жолооч залууг эхлээд драгер үлээлгэх гэхэд үлээж чадахгүй байсан. Дараа нь намайг драгер багаж үлээлгээд тэр жолоочид ингэж үлээ гээд хэлсэн. Дараа нь тэр залууг дахиж драгер багаж үлээлгэхэд согтолтын зэрэг гарч байсан хэдэн хувьтай гарсан гэдгийг нь санахгүй байна. Би эмнэлэг рүү нөгөө автомашины жолоочтой явахад тэр хүнээс архи үнэртэж байсан. ... Би хурдны милээ хараагүй болохоор хэдэн км цагийн хурдтай явсан гэдгээ мэдэхгүй байна, багцаагаар 10 орчим км цагийн хурдтай явсан байх ... ” /1хх 93/,

гэрч Ж.Э “ ... 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө 08 цаг өнгөрч байхад хамт ажиллагдаг А.Н  ах ирж намайг аваад бид хоёр Сонсголонд байрлах ажил руугаа явж байсан. Бид хоёр ... Өргөө-1 кино театрын арын зам руу гараад хорооллын эцсийн баруун талд “E Mart” дэлгүүрийн баруун талын замаар ороод уулзвараар баруун эргээд чигээрээ явсан. А.Н  ах тухайн үед гуравдугаар эгнээгээр явж байтал баруун талаас гэнэт хүн гүйгээд гараад ирэхэд тоормос гишгээд зогсолгүй нөгөө хүнийг машиныхаа баруун урд хэсгээрээ мөргөөд газар унагасан. Тэгээд мөргөх үедээ А.Н  ах замын хажуу талын боржур мөргөөд хойшоо хараад зогссон. Бид хоёр машинаас бууж ирэхэд зам дээр хоёр гутал нь сугарсан хөл нүцгэн эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэнд байсан хүмүүс хүн дайрчихлаа гээд орилоод мөн “Toyota Alphard” маркийн машиныг нөгөө хүний дээгүүр гарчихлаа гээд байсан. Би нөгөө хүнийг харж чадалгүй буруу хараад зогсож байхад А.Н  ах нөгөө машины жолоочтой маргалдаад байх шиг байсан. Удалгүй “Toyota Alphard” маркийн машинд мөргүүлсэн гэх хүнийг суулгаад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Дараа нь түргэн ирээд, цагдаа нар ирээд ослын газарт үзлэг хийж байсан. Баруун урд талаараа явган хүний зүүн тал руу нь мөргөсөн. Ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Яг нарийн км заалтыг нь хараагүй. Түгжрэл багатай байсан. Гадаа нартай, тогтуун цаг агаартай, үзэгдэх орчин хэвийн байсан. Гэхдээ гэнэт гарч ирэх үед харсан. Хажуу талын машин миний сууж явсан машинтай зэрэгцээд явж байсан. Тэгээд сууж явсан машины урдуур гүйх үед харсан ...” /1хх-112/, 

гэрч Б.Б “ ... Би гэмтлийн арын автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулдаг. Тэгээд хажуу талын тос масло зардаг ТҮЦ-нд ороод дүү Баттуяатай хамт цай уугаад юм яриад сууж байтал 09 цагийн үед түс хийх чимээ гарахаар нь би юу болов гэхэд Г.Б зам дээр машинтай хүмүүс хүн дайраад алчихлаа гэхээр нь бид хоёр ТҮЦ-ээс гарч харахад 2 машины жолооч хоорондоо маргалдаад зогсож байсан. Би өөрийнхөө 89104545 дугаарын утсаар 102, 103-т залгаж ослын дуудлага өгчихөөд нөгөө хоёр жолооч дээр очиж хэрэлдэж байхаар наад хүнийгээ эмнэлэг рүү хүргэж өгөөч гэж хэлсэн. Тэгтэл амьжиргаа цагааны жолооч нь явган хүнийг зам дээрээс өргөөд “Toyota Alphard” маркийн машины ард талд нь суулгаад нөгөө жолооч нь машинаа бариад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Удалгүй түргэн, цагдаа нар ирсэн. ... Би ТҮЦ-ээс гарч ирэхэд амьжиргаа цагаан машин замын 3 дугаар эгнээн дээр баруун хойшоо харсан байдалтай зогсож байсан. Харин “Toyota Alphard” маркийн машин нь зүүн тийшээ голын эгнээн дээр зогсож байсан. Би яг юу болсныг хараагүй. Намайг ТҮЦ-нээс гарч ирэхэд осол болчихсон байсан.” /1хх 114/,

гэрч Г.Б “ ... гэмтлийн эмнэлгийн хойд талд байрлах Сайн ломбардны урд талын автобусны буудал дээр байрлалтай тос маслоны ТҮЦ-нд борлуулагч хийдэг. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн орчимд би ТҮЦ-ны цонхоор хараад сууж байтал гарцаар гарч байсан эрэгтэй хүнийг цагаан өнгийн амьжиргаа цагаан гэдэг машин ирээд мөргөсөн. Нөгөө залуу тэр машинд мөргүүлээд хойшоо 1 дүгээр эгнээнд унасан. Зам дээр явган хүнийг хэвтэж байх үед нь 1 дүгээр эгнээгээр явж байсан “Toyota Alphard” маркийн машин нөгөө хүнийг дээгүүр нь гараад арын дугуйгаараа чирээд хэсэг яваад зогссон. Би тэр үед гүйж гарч ирэхэд жолооч нар нь мөн адил машинаасаа гүйж гарч ирсэн. Хоёр жолооч нь хоорондоо маргалдаад чи дайрсан, үгүй би дайраагүй чи дайрсан гэх мэтээр хэрэлдээд байхаар нь би та нар чинь хэрэлдэж байхаар түргэн дуудаач гэхэд “Toyota Alphard” маркийн машины жолооч дуудлага өгч байх шиг байсан. ... Дараа нь манай эгч Б.Б өөрийнхөө гар утсаар дахин дуудлага өгөөд байж байтал амьжиргаа цагааны жолооч нь энэ хүн нас барчих шиг боллоо гэж хэлэхэд нөгөө хүний амнаас нь цус гоожиж татганаж эхэлсэн. “Toyota Alphard” маркийн машины жолооч явган хүнийг суулгаад гэмтлийн эмнэлэг рүү хоёр жолооч явсан. ... Амьжиргаа цагааны жолооч нь явган хүний зүүн тал руу машиныхаа баруун урд хэсгээрээ нэлээн хүчтэй мөргөсөн. Явган зорчигч машины урд хэсэг рүү орж ирэх үед машин тоормос гишгэх чимээ гараад нөгөө хүнийг мөргөөд хэсэг яваад зогссон. “Toyota Alphard” маркийн машин нь зүүн талын дугуйгаар газар хэвтэж байсан хүний толгой дээгүүр нь гараад хойд талын дугуйгаараа 5 метр гаруй чирсэн. Хоёр машин нэлээн хурдтай явж байсан. /1хх 116/, 

шинжээч эмч Г.Ханхүүгийн “ ... Тархины гэмтлийн хувьд толгойн баруун дээд хэсэгт мохоо зүйлийн нэг удаагийн хүч үйлчилж цохилт доргилтын улмаас үүсэх боломжтой ба дайрагдсан гэж үзвэл ийм хэмжээний няцрал доргилтын шинж илрэх боломжгүй гэж үзсэн. Үрэлтийн улмаас үүсэх боломжгүй, тархины гэмтэл нь нэг удаагийн цохилт мөргөлтийн улмаас үүснэ. Их тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, нүүр хэсгийн цус харвалт, няцралт гэмтэл нь амь насанд аюултай үхэлд хүргэх боломжтой гэмтлүүд юм. Их биеийн мөчрийн зулгаралт гэмтлүүд нь дайрагдах үед үрэх, шүргэх үйлчлэлээр үүснэ. Үрэлтийн үед үүсэх боломжтой. ... зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн шаант ясны хугарал гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэлт хамаарна. Гавлын ясны хугарал гэмтлүүд нь дээр дурдагдсан тархины аалзан хальсны цус харвалт нүүр хэсгийн няцрал цус харвалт гэмтлүүдийн хамт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу мөргөгдөх, цохигдох үед үүснэ. Гавлын ясны хугарал гэмтэлтэй хамт үхэлд хүргэсэн, тархины гэмтэл нэг хүчин зүйлээр үүсэх ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн шаант ясны пампер хугарал нь автомашинд мөргөгдөх үед үүсэх гэмтэл юм, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх 2 гэмтэл нь тус бүр эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно, үхэлд хүргээгүй гэмтэл болно. Гавлын ясны хугарал нь тархины няцралт, цус харвалт гэмтэлтэй нэг удаагийн үйлчлэлээр мөргөгдөх үед үүснэ. Эрүү ясны хугарал нь дайрагдах үед үүснэ. Эрүү ясны хугарал гэмтлээс тархины гэмтэл үүсэж болно. Гэхдээ дээрх гавлын ясны хугарал нь тархины гэмтэлтэйгээ харалдаа нэг проекцод үүссэн, нэг удаагийн үйлчлэлээр хамтдаа үүснэ. Талийгаачид учирсан хоёр талын уушгины няцрал гэмтэл нь автомашинд мөргөгдөх үед доргилтын улмаас үүснэ. Элэгний няцрал хэвлийн хөндийн цусан хураа нь дайрагдах үед үүсэх боломжтой. Уг гэмтлүүд нь эмнэлгийн тусламж аваагүй тохиолдолд үхэлд хүргэх боломжтой ба хүнд гэмтэл юм. Дээрх гавал тархины гэмтлийг авсан үед эмнэлгийн тусламж авсан байсан ч амь нас аврах боломжгүй. Ихэнх тохиолдолд газар дээрээ буюу тэр даруйдаа нас бардаг. Уушгины няцрал, элэгний няцрал гэмтлүүд нь дангаараа учирсан тохиолдолд эмнэлгийн тусламжаар амь нас аврагдах боломжтой.” /1хх 248, 2хх 1/,

шинжээч эмч Т.Амартүвшингийн “ ... гэмтлүүд нь мөргөгдсөнөөс мохоо зүйлийн нэг удаагийн хязгаарлагдмал бус хатуу биет дээр унах үед үүсэх боломжтой. Үрэлтийн хүчнээс үүсэх боломжгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр автомашинд дайрагдах үед эд ангид цохигдох, үрэгдэх, чирэгдэх үед үүссэн байх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэвэл ясны хугарал нь мохоо зүйлийг үйлчлэл, тухайлбал автомашинд мөргөгдсөнөөс толгойн баруун зулай, дагзны хэсгээр хатуу биет дээр унах үед үүссэн байх боломжтой. Учир нь хугарлын харалдаа зулайн дагзны хуйхны дотор талд цус хуралт үүссэн, хугарал нь баруун дагз, зулайн ясны уулзвараас доош суурь руу үргэлжилж салаалсан, ташуу хугарал үүссэн нь уналтын хүчний улмаас үүссэн байх боломжтой гэж үзсэн. Хэрэв толгой дайрагдсанаас үүссэн гэвэл ясны хугарал нь хоёр талдаа болон, хөнгөн хугарал үүссэн байх боломжтой. Нүүрний зүүн талын зулгаралт, эрүү ясны хугарал нь дайрагдах үед үүсэх боломжтой, харин баруун нүдний зовхи, баруун хөмсөгний зулгаралт нь мөргөгдсөнөөр унах үед үүсэх боломжтой. Эрүү ясны хугарал нь хүндэвтэр, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Өмнөх хариултад тайлбарласан, автомашинд мөргөгдөөд газар унах үед гавал тархины битүү гэмтэл үүссэн байх боломжтой, харин эрүү ясны хугарлын улмаас гавал тархины битүү гэмтэл үүсээгүй гэж үзнэ. Эрүү ясны гэмтэл нь дангаараа хүндэвтэр гэмтэлт хамаарна. Уушгины 2 талын няцрал гэмтэл нь автомашинд мөргөгдсөнөөс, элэгний няцрал хэвлийн хөндийн цусан хураа нь автомашинд дайрагдах, эд ангид дарагдах, шахагдах, үрэгдсэнээс үүссэн байх боломжтой. Хэвлийн битүү гэмтэл нь элэгний няцрал хэвлийн цусан хуралт гэмтэл нь хүнд зэрэгт уушгины няцрал /2 талын/ цус хуралт гэмтэл нь мөн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл болно. Талийгаачид гавал тархи, цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтлүүд учирсан тул эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. Хяналтын камерын 1 бичлэгтэй танилцсан, хэргийн материалыг бүрэн танилцаж дүгнэлт гаргасан.” /2хх 2-5/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 853 дугаартай “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1982 дугаартай 1, 3, 5, 6, 7-р хариултууд үндэслэлтэй, 2, 4-р хариулттай санал нийлэхгүй байна. Талийгаачид гавлын баруун дагз, зулай, чамархайн ясны заадасны уулзвараас дээш баруун зулайн гадна хэсэг хүрсэн, доош чулуулгийн араар дотор хэсэг рүү чиглэж турк эмээл хүрэн урагш үнэрийн мэдрэлийн ялтас, зүүн урагш зүүн ухархайн ар ханын дээд ирмэг дагуу үргэлжлэн дээд ханын гадна ар хэсэг рүү орсон ташуу, салаалсан хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн, дагзны дэлбэнгийн гадна хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага аалзан хальсан доор цус харвалт, гүүр хэсгийн тархины эдэд няцрал, цэгчилсэн цус харвалт, баруун зулай ар, дагзны баруун доод талын хуйхны дотор талын цус хуралт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт, уушгины хоёр талын няцрал, зүүн шилбэний шаант ясны бампер хугарал гэмтлүүд автомашинд мөргөгдсөнөөс учирсан байх боломжтой. Харин нүүрний зүүн тал, чихний зулгаралт, доод эрүү ясны хугарал, элэгний няцрал, хэвлийн хөндийн цусан хуралт, цээж, хэвлий, нуруу, мөчдийн зулгаралт гэмтлүүд нь автомашинд дайрагдах эд ангид цохигдох, үрэгдэх, дарагдсанаас үүссэн байх боломжтой. Талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2021.09.21-нд өдөр үүссэн байх боломжтой. Талийгаачид учирсан гэмтлүүд нь тээврийн хэрэгсэлд дайрагдах, мөргөгдөх аль ч үед үүсэх боломжтой. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Энэ нь автомашинд мөргүүлэх үед үүссэн байх боломжтой. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл гавлын ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт. Хэвлийн битүү гэмтэл элэгний няцрал, хэвлийн хөндийн цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт. Эрүү ясны хугарал, зүүн шилбэ ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт. Бусад нүүр, бие, мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.” /1хх 234-240/,  

Автотээврийн үндэсний төв Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн “Toyota Alphard”  автомашиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд “Урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, дуут дохио, автомашины хурдны хайрцгийн ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн, зогсоолын тоормос, зүүн,баруун талын холын гэрэл зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин зүүн, баруун ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй , баруун талын оврын гэрэл, дохионы гэрэл асахгүй, урд баруун талын дохионы гэрэл хагарсан, салхины шил баруун талын голын хэсгээр бяцарч хагарсан, урд нүүрний баруун талын дээд хэсгээр 50х60мм хэмжээтэй хонхойсон, баруун талын толь, суурь хэсгээр хугарсан зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. Энэ эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осол болоход, нөлөөлсөн үгүйг тодорхойлох боломжгүй. Автотээврийн хэрэгслийн дээрх эвдрэл, гэмтэл нь осолд хэрхэн яаж нөлөөлөхийг, хэзээ яаж үүссэн болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй. Уг автомашин нь шингэн дамжуулгат тоормосны системтэй. Уг автомашин нь шингэн дамжуулгат тоормосны системтэй ба урд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байсан.” /1хх 126-134/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой Б.Ариунболдын мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан  “ ... “Mitsubishi minicab” маркийн .................... тээврийн хэрэгслийг жолоодон явсан А.Н  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” Мөн дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. “Toyota Alphard” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Б  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна ...” гэх магадалгаа /2хх 7-8/, 

Техникийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 03/12 дугаартай “Mitsubishi minicab” маркийн .................... тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Н  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ “... согтууруулах ундаа хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 16.3. “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл ... хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. “Toyota Alphard” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3. “... гэрэл бүдэг асдаг болсон” гэсэн заалтыг зөрчсөн байна. Гэвч жолооч Д.С Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3. заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй. Жолооч А.Н  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/, 16.3. гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Явган зорчигч тээврийн хэрэгслээр халхлагдсан эсэхээс үл шалтгаалан явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл ... хурдаа хасаж байхад жолооч А.Н  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3. гэсэн заалтыг баримтлан явган хүний гарцыг нэвтрэх ёстой байсан. Жолооч Д.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. заалтын дагуу тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, явган зорчигчид зам тавьж өгсөн байна. Явган зорчигч тээврийн хэрэгслээр халхлагдсан эсэхээс үл шалтгаалан жолооч А.Н  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3. гэсэн заалтыг баримтлан явган хүний гарцыг нэвтрэх ёстой байсан. Явган зорчигч нь “Mitsubishi minicab” маркийн автомашинд мөргүүлэн шидэгдсэнээс “Toyota Alphard” автомашины доогуур орж унасан. Иймд “Toyota Alphard” автомашины жолоочид явган зорчигчийг мөргөлгүйгээр зогсох самбаачлах хугацаа байгаагүй гэж үзэж байна. Явган зорчигч тээврийн хэрэгслээр халхлагдсан эсэхээс үл шалтгаалан жолооч А.Н  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3. гэсэн заалтыг баримтлан явган хүний гарцыг нэвтрэх ёстой байсан.” /2хх 61-63/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 484 дугаартай “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1982 дугаартай дүгнэлтийн 1, 3, 5, 6, 7-р хариултууд үндэслэлтэй, 2, 4-р хариултууд үндэслэлгүй, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №853 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид гавлын баруун дагз, зулай, чамархайн ясны заадасны уулзвараас дээш баруун зулайн гадна хэсэг хүрсэн, доош чулуулгийн араар дотор хэсэг рүү чиглэж турк эмээл хүрэн урагш үнэрийн мэдрэлийн ялтас, зүүн урагш зүүн ухархайн ар ханын дээд ирмэг дагуу үргэлжлэн дээд ханын гадна ар хэсэг рүү орсон ташуу, салаалсан хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн, дагзны дэлбэнгийн гадна хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан хальсан доор цус харвалт, гүүр хэсгийн тархины эдэд няцрал, цэгчилсэн цус харвалт, баруун зулай ар, дагзны баруун доод талын хуйхны дотор талын цус хуралт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт, уушгины хоёр талын няцрал, зүүн шилбэний шаант ясны пампер хугарал гэмтлүүд автомашинд мөргөгдсөнөөс учирсан байх боломжтой. Харин нүүрний зүүн тал, чихний зулгаралт, доод эрүү ясны хугарал, элэгний няцрал, хэвлийн хөндийн цусан хуралт, цээж, хэвлий, нуруу, мөчдийн зулгаралт гэмтлүүд нь автомашинд дайрагдах эд ангид цохигдох, үрэгдэх, дарагдсанаас үүссэн байх боломжтой. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Гавал тархины гэмтлүүд нь автомашинд мөргүүлэх үед үүссэн байх боломжтой.” /2хх 150-157/ гэх дүгнэлтүүд, 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “бичлэгийг эхлүүлэхэд ... гэмтлийн эмнэлгийн ертөнцийн зүгээр баруун талын замын баруун талаас зүүн тийш чиглэлд харсан байрлалтай ба “Toyota Alphard” маркийн ............ улсын дугаартай автомашин явган зорчигчид зам тавьж өгч байгаа хэсгийг харуулав. “Mitsubishi minicab”маркийн .................... автомашин замын 3-р эгнээгээр хойноо урагшаа чиглэлд явж явган зорчигчийг мөргөж байгаа хэсгийг харуулав. Явган зорчигч автомашинд мөргүүлж “Toyota Alphard”  маркийн автомашины урд харалдаа унаж байгаа хэсгийг харуулав. Дараагийн бичлэгийг эхлүүлэхэд гэмтлийн эмнэлгийн баруун талын замын зүүн талаас баруун хойш чиглэлд харсан байрлалтай байх ба явган зорчигч болон “Toyota Alphard” “Mitsubishi minicab” маркийн автомашинуудын байрлалуудыг харуулав.” /1хх 46-47/, 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн “осол хэрэг болох гэх газар нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо “Сайн ломбард”-ны урд зам байх ба хэргийн газрын үзлэгийн баг бүрэлдэхүүн дуудлага мэдээллийн хүлээн авч ослын” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-23/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 24-30/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 32-34/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 35-40/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “А.Н  нь 0.52 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл /1хх 42/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

А.Н  нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө 09 цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 07 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн баруун талын замд “Mitsubishi minicab” маркийн .................... тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг “... согтууруулах ундаа ... хэрэглэсэн, ... үедээ жолоодох”, мөн дүрмийн 16.3 дахь заалт “явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т тус тус заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ ...” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч Б.Б мөргөн түүний амь нас хохирсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.Н ийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Б ы амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Шүүгдэгч А.Н  болон түүний өмгөөлөгч Г.Э  нараас “... Талийгаачийн биед учирсан гэмтлийн зэргийг 1982 дугаар дүгнэлтээр гаргахдаа шинжээч эмч тархины гэмтлүүд нь Alphard машинд мөргүүлэх үед үүссэн гэсэн. Гэтэл 853 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “үхэлд хүргэсэн тархины гэмтэл нь мөргүүлэх үед, унах үед үүссэн” гэж өөрчлөгдсөн. Шинжээчийн энэ дүгнэлт эргэлзээтэй ... Alphard маркийн автомашинд дайруулсны улмаас хэвлий битүү гэмтэл, элэгний няцрал хэвлийн хөндийн цус хуралт гэмтлүүд учирсан, энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүссэн байхад Д.С хариуцлага ноогдуулахгүй байгааг эс зөвшөөрөх боломжгүй юм. Мөн А.Н ийг драйгер үлээлгээд 0.52 хувийн тоон үзүүлэлт илэрсэн гэсэн баримтыг үндэслэн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж 27.10-р зүйлийн 4 хэсгийн 4.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх тухайн зүйл заалтаар ял халдаасан. Гэтэл ... А.Н ийн цусны дээж авахуулан шинжээчийн дүгнэлт гаргуулахад согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг 27.10-р зүйлийн 3 дах хэсгээр өөрчлөн зүйлчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т өмгөөлөгч Ц.Ж , Э.Ж нараас “ ... явган зорчигч Б.Б  зам тээврийн осолд орсон, уг ослын улмаас амь нас нь хохирсонд “Alphard” автомашиныг жолоодож явсан жолооч Д.С дайрсан үйлдэл нь шинжээчийн дүгнэлтүүд болон гэрч, шинжээч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байхад шүүх шууд холбоогүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. ... Иймд Д.С яллагдагчаар татах, яллагдагчаар мэдүүлэг авах зэрэг ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалган ажиллагаа байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой Б.Ариунболдын мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан магадлагаа болон техникийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 03/12 дугаартай дүгнэлтүүдээс үзэхэд шүүгдэгч А.Н  нь  “Mitsubishi minicab” маркийн .................... тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ “... согтууруулах ундаа хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 16.3. “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл ... хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байх бөгөөд явган зорчигч Б.Б Д.С унаж явсан “Toyota Alphard” маркийн ............ улсын дугаартай тээврийн  хэрэгслээр халхлагдсан эсэхээс үл шалтгаалан А.Н  нь явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгслийн хурдаа хасах буюу зогсож, явган хүний гарцыг нэвтрэх үүрэгтэй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э гийн “А.Н  нь “Toyota Alphard” маркийн автомашинд халхлагдсаны улмаас явган зорчигч ирж явааг хараагүй, хүн явж байгааг ойлгоогүй” гэх гомдол нь үндэслэлгүй юм. 

Мөн дээрх шинжээчийн дүгнэлтээр “Toyota Alphard” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3. “... гэрэл бүдэг асдаг болсон” гэсэн заалтыг зөрчсөн байх боловч энэ нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байх бөгөөд тэрээр өөрийн унаж явсан тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, явган зорчигч болох амь хохирогч Б.Б д зам тавьж өгсөн нь тус шинжээчийн дүгнэлт болон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогджээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд А.Н , Д.С нарыг тус гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй.

Тодруулбал амь хохирогч Б.Б  нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваа шүүгдэгч А.Н ийн “Mitsubishi minicab” маркийн автомашинд мөргүүлэн шидэгдсэнээс “Toyota Alphard” автомашинд дайрагдсан байна.

Д.С явган зорчигчийг дайралгүйгээр зогсох, самбаачлах хугацаа байгаагүйгээс гадна дүрмийн дагуу явж байсан тээврийн хэрэгслийн доогуур шидэгдэн орсон амь хохирогчийг мэдэх боломжгүй байсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон төдийгүй, анхан шатны шүүхийн “явган зорчигч Б.Б  зам тээврийн осолд орсон, уг ослын улмаас амь нас нь хохирсон үйлдэлд “Toyota Alphard” автомашиныг жолоодож явсан жолооч Д.С шууд холбоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. 

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 853 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 484 дугаартай дүгнэлтүүдээр амь хохирогч Б.Б ы эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг “гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан бөгөөд тус тархины гэмтлүүд нь автомашинд мөргүүлэх үед үүссэн байх боломжтой” гэж дүгнэсэн байх бөгөөд тус дүгнэлтийг гаргасан шинжээч нарт хууль сануулсан, тэд шинжилгээ хийх явцдаа болон дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүйн гадна, уг дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй, амь хохирогчид учирсан гэмтлүүд нь шүүгдэгч А.Н ийн Монгол Улсын замын хөдөлгөөний зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд тухайн цаг хугацаанд хөндлөнгийн өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн амь нас нь хохирсон гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардах ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дахь  хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол ...” гэж, мөн хуулийн 4 дэхь хэсгийн 4.1 дэх заалтад  “энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлжээ.

Шүүгдэгч А.Н  нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандсан байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11:15 цагт драйгер багаж ашиглаж, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр түүнээс 0.52 хувийн тоон үзүүлэлт илэрсэн, мөн шүүгдэгч А.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ ... би хэрэг гардаг өдрийн өмнөх орой нь хадам дүүгийн хамт 0.5 граммын архи уусан. Согтолтын зэрэг 0.52 байсан ...” гэх, гэрч Д.С “... Замын цагдаа жолооч залууг драйгер үлээлгэх гэхэд эхлээд чадахгүй байсан ... дахиж үлээлгэхэд согтолтын зэрэг гарч байсан. Би эмнэлэг рүү нөгөө автомашины жолоочтой явахад тэр хүнээс архи үнэртэж байсан. ...” гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоодож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “А.Н ийн цусны дээж авахуулан шинжээчийн дүгнэлт гаргуулахад согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг 27.10-р зүйлийн 3 дах хэсгээр өөрчлөн зүйлчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч А.Н ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Иймд шүүгдэгч А.Н , түүний өмгөөлөгч Г.Э  нарын хамтран гаргасан болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т өмгөөлөгч Ц.Ж , Э.Ж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Н ийн 2022 оны 06 дугаар сарын 29-нөөс 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 84 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/552 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Н , түүний өмгөөлөгч Г.Э  нарын хамтран гаргасан болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т өмгөөлөгч Ц.Ж , Э.Ж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н ийн 2022 оны 6 дугаар сарын 29-нөөс 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 84 /наян дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Н.БАТБ.Б