| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00301/И |
| Дугаар | 147/ШШ2024/00283 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 147/ШШ2024/00283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг тоотод оршин суух, утас .... ******* овогт ******* *******
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1985-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт бичилт болон тамга байхгүй тул шүүхээр баталгаажуулах шаардлагатай гэсэн юм. Иймд намайг Сүхбаатар аймгийн******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 сарыг 31-ний өдрийг дуустал туслах малчнаар, 1990 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал******* сумын Тэгш бригадын төвийн сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 1985 оны 01 сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн З.... хэлтсийн 2024 оны 10 сарын 25-ны өдрийн ... дугаартай архивын тасгийн тодорхойлолт, 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 11/243 дугаартай цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын... дугаартай тушаалын хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 сарыг 31-ний өдрийг дуустал туслах малчнаар, 1990 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал******* сумын Тэгш бригадын төвийн сахиулаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. ******* овогт ******* Мөнхнаст нь Сүхбаатар аймгийн******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 сарыг 31-ний өдрийг дуустал туслах малчнаар, 1990 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал******* сумын Тэгш бригадын төвийн сахиулаар тус тус ажиллаж байсан болох нь Нэхэмжлэгчийн “...Миний бие Сүхбаатар аймгийн******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 сарыг 31-ний өдрийг дуустал туслах малчнаар, 1990 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал******* сумын Тэгш бригадын төвийн сахиулаар тус тус ажиллаж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрт бичилт болон тамга байхгүй тул шүүхээр баталгаажуулах гэсэн юм” гэх тайлбар, 1985 оны 01 сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн******* сумын Сүхбаатар зам нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 11/243 дугаартай лавлагаанд (Х.************** сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1986-1988 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл) бүхий, *******ыг ажилд томилсон, 1990 оны 09 сарын 01-ний өдрийн 58 дугаартай Сүхбаатар аймгийн******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын тушаалын хуулбар,
5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “...******* нь Сүхбаатар аймгийн******* сумын Сүхбаатар зам нэгдэлд 1985-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. ******* нь тус нэгдлийн 3-р бригадын Баруун тэгш, Баруун цав гэх газруудаар нутаглаж зундаа тасаг дээр саальчнаар, намар, өвөлдөө үхэр болон хонин сүрэг маллаж байсан. Би тухайн үед Сүхбаатар аймгийн******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1988-1991 онуудад малчнаар ажиллаж байсан, нэг нэгдэлд, ойр саахалт нутаглаж малаа малладаг байсан учраас Х.******* ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна.” гэх мэдүүлэг,
6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “...******* нь Сүхбаатар аймгийн******* сумын Сүхбаатар зам нэгдлийн 2 дугаар бригадад 1985-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. ******* нь зундаа саальчнаар, намар, хавартаа бог мал хариулдаг байсан. Би тухайн үед Сүхбаатар аймгийн******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад 1985-1991 онуудад, аж ахуй, агентаар ажиллаж байсан тул Х.******* ажиллаж байсан байдлыг нь сайн мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд ******* овогт ******* ******* Сүхбаатар аймгийн******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 сарыг 31-ний өдрийг дуустал туслах малчнаар, 1990 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал******* сумын Тэгш бригадын төвийн сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* овогт ******* ******* Сүхбаатар аймгийн******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 сарыг 31-ний өдрийг дуустал туслах малчнаар, 1990 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш бригадын төвийн сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА