Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 139/ШШ2024/00147

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/-ыг 1982 оны 07 сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн туслах үйлдвэрт грушикээр, 1987 оны 03 сарын 02-ны өдрөөс 1991 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газарт гэрэл зурагчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг /1983 оны 06 сарын 14-ний өдрөөс 1983 оны 06 сарын 29-ний өдрийг хүртэл, 1987 оны 02 сарын 07-ны өдрөөс 1987 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА