| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00102/И |
| Дугаар | 139/ШШ2024/00173 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 139/ШШ2024/00173
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ******* ******* овогт ******* ******* /РД: *******/-ийг Дундговь аймгийн Адаацаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 10 сарын 23-ны өдрөөс 1988 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл гачегараар, 1988 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 сарын 10-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар, 1989 оны 04 сарын 10-ны өдрөөс 1992 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл бэлтгэлийн эрхлэгчээр, Дундговь аймгийн Адаацаг сумын Хүүхдийн цэцэрлэгт 1992 оны 11 сарын 05-ны өдрөөс 1994 оны 09 сарын 16-ны өдрийг хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг /1994 оны 09 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал жижүүрээр ажилласан/-ийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА