Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2018/0025

                                       Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн

                                              нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Д.П, гуравдагч этгээд “УБШ” ХХК-ийн өмгөөлөгч М.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 790 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.А нарын тус тус гаргасан давж заалдах гомдлоор, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 790 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасныг тус тус баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох, эрхийн гэрчилгээг шилжүүлэх, газар эзэмших зориулалт, талбайг өөрчлөх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” 420 дугаар захирамжийн “УБШ” ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 456 дугаар захирамжийн “УБШ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Б давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0790 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу хэрэглэсэн тул уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу дараахь гомдлыг гаргаж байна.

“УБШ” ХХК-ийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших хүсэлт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан шаардлагыг хангаж байсан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжаар тус дүүргийн 10 дугаар хороо, Амгалан өртөөний баруун талд 5 жилийн хугацаатай, 9080 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “УБШ” ХХК-ийн нийслэлийн Газрын албанд гаргасан газар эзэмших эрхээ баталгаажуулах хүсэлтийг техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд маргаан бүхий газар нь бусдын эзэмшил газартай давхцаагүй, хэн нэгэн этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болох нь тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэлийн Засаг дарга 2008 оны 456 дугаар захирамжаар “УБШ” ХХК-ийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан болох нь хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогддог.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг өөрсдийн эзэмшил газар гэж маргаж байгаа бол нэн тэргүүнд Баянзүрх дүүргийн Газрын албанд тухайн газрыг эзэмших талаар хүсэл зоригоо илэрхийлэн албан ёсоор хүсэлтээ бичгээр гаргасан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч энэ талаар хүсэлтээ гаргаагүй бөгөөд дүүргийн Газрын албаны мэдээллийн санд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгт тухайн газрыг эзэмшүүлсэн гэх бүртгэл бүртгэгдээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүх энэ талаар шийдвэртээ дурдсан боловч шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй, хэрхэн үнэлсэн талаар шийдвэртээ тусгаагүй, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 420 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй мөртлөө тус захирамжийг хүчингүй болгосон байна.

Үүнээс үзэхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 420 дугаар захирамжаар “УБШ” ХХК-д хуульд заасан журмын дагуу тухайн газрыг эзэмшүүлсэн бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь тогтоогдож байх тул уг захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т төмөр замын аюулгүйн бүсийг хэрхэн ойлгохыг хуулийн нэр томъёогоор тайлбарласан нь маргаан бүхий захиргааны акттай хэрхэн хамааралтай, нэхэмжлэгчийн эрх ашгийг хэрхэн, яаж хөндсөн гэж үзээд тухайн заалтыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2007 оны 420 дугаар захирамжийг хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Маргаан бүхий акт нь Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг хэрхэн зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн хамааралтай болох нь тодорхойгүй байна. Гэтэл шүүх ямар үндэслэлээр энэ хуулийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан болох нь ойлгомжгүй бөгөөд дүүргийн Засаг даргын 2007 оны 420 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн шүүх шийдвэртээ 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан "Улаанбаатар хот дахь төмөр замын зурвас газар, аюултай бүсэд багтах газар болон бусад эзэмшил газрын хилийн зааг хэмжээг тодотгох ажлыг зохион байгуулах" ажлын хэсэг, Зам тээврийн сайдын 2014 оны 227 дугаар тушаалаар батлагдсан "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсийн хэмжээ, хил заагийг тогтоох асуудлыг судлан шийдвэрлэх салбар замуудын эзэмшил, ашиглалтын байдалд шалгалт хийх, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах" ажлын хэсгийг тус тус байгуулсан ба одоо Зам тээврийн сайдын 2015 оны 260 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан ажлын хэсэг, 2017 оны 17 дугаар тушаалаар батлагдсан ... төмөр замын зурвас газрын хэмжээ, хил заагийг тогтоох, судлан шийдвэрлүүлэх, салбар замуудын эзэмшил, ашиглалтын байдалд шалгалт хийх, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа талаар дурджээ. Эдгээр ажлын хэсгүүдээс төмөр замын зурвас, аюулгүйн бүс, салбар замуудын эзэмшил, ашиглалттай холбоотой зэрэг ямар тайлан, дүгнэлт гарсан талаар тодруулаагүй. Хэрвээ тодруулах шаардлагагүй гэж үзсэн бол энэ тухай шийдвэртээ ямар үндэслэлээр дурдсан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, уг маргаан бүхий газартай холбоотой төмөр замын зурвас, аюулгүйн бүс, кабелийн шугам зэргийг албан ёсоор тогтоож, баталгаажсан дүгнэлт, шийдвэр албан ёсоор гараагүй байна гэж үзэх боломжтой байна.

Мөн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасны дагуу хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасны дагуу хэргийн оролцогч шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй нэхэмжлэгчийн талд хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талд үйлчилсэн мэт үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “УБШ” ХХК-ийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий давж заалдах гомдолдоо: “УБШ" ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагуудад өргөдөл гаргаж, 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18650309439669 дугаар бүхий 9080 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ авч улмаар нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 456 дугаар захирамжаар тухайн газрын эзэмших эрхийг баталгаажуулсан. Энэхүү эдэлбэр газрын эзэмших эрх нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт заасны дагуу бүртгэлд бүртгэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нийслэлийн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2/34 тоот, удаа дараа гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл эдгээр нотлох баримтууд "УБШ" ХХК нь тухайн газрыг эзэмших эрхтэй болохыг харуулж байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ" нийгэмлэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг нотолж, Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд 1949 онд байгуулагдсан "Хэлэлцээр"-ийг дурддаг. Гэтэл анхан шатны шүүх энэхүү баримт нь агуулга болоод нөхцөлийн хувьд өнөөдөр Монгол улсад мөрдөгдөж буй Үндсэн хууль, бусад хуульд нийцэж байна уу гэдэгт хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр 1949 оны "Хэлэлцээр"-ийг үндэслэл болгон нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн үзэл баримтлалыг ганхуулсан, тэдгээрийг хүндэтгэж үзээгүй, цаашлаад манай улсын эрх, ашиг сонирхолд харшилж болох шийдвэр болсон.

1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1-д "Монгол Улсад газар... гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна.", 2-т "... газар ... төрийн өмч мөн." гээд 5-д "Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно." гэж тус тус тунхагласан байна.

Нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд 1949 онд байгуулагдсан "Хэлэлцээр"-ийг нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг үл тоосон, цаашдаа ч Монгол улсын газрыг хугацаагүйгээр эзэмших эрхтэй гэдгээ шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна. “Хэлэлцээр”-ийн Есдүгээр зүйлд "Хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр дээр өөрийн ажил явуулгыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хуульд тохируулан гүйцэтгэх..." гэж заажээ. Гэтэл өнөөдөр энэхүү хэлэлцээрийг дагаж мөрдөх ёстой гэж үзвэл “УБТЗ” нийгэмлэг нь өөрөө хэлэлцээрээ улмаар Монгол Улсын хуулийг дагаж мөрдөхгүй байгаа, хуульд нийцүүлж ажил үүргээ явуулахгүй байгаа болох нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хууль БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн Зургаадугаар зүйлийн 3-т "БНМАУ-ын олон улсын гэрээ буюу түүний заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд харшилбал тэдгээрийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх асуудлыг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, тухайн гэрээнд заасан болзол, журмын дагуу 1993 онд багтаан шийдвэрлэнэ." гэж заажээ. Энэ ч утгаар нь дурдагдаж буй хэлэлцээрийг өнөөдөр нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй болох нь харагдаж байна.

Улсын Дээд Шүүх "УБТЗ" нийгэмлэгийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийг 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянаад хэргийн зарим нэг нөхцөл байдлыг тодруулахаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан 185 дугаар тогтоолоор "Монгол Улсын Үндсэн Хуулийн Аравдугаар зүйлийн 4-т "Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй", БНМАУ-ын Үндсэн Хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн Зургаадугаар зүйлийн 3-т "БНМАУ-ын олон улсын гэрээ буюу түүний заалтууд Монгол Улсын Үндсэн Хуульд харшилбал тэдгээрийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх асуудлыг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, тухайн гэрээнд заасан болзол журмын дагуу 1993 онд багтаан шийдвэрлэнэ" гэж заасан тул "УБТЗ" нийгэмлэгийг дээрх 1949 оны хэлэлцээрт заасан хэмжээгээр газрыг хугацаагүй ашиглах эрхтэй гэж үзэхээргүй байна." гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримттай холбогдуулан дээрх нөхцөл байдлуудад анхан шатны шүүх бодит дүгнэлт хийж чадаагүй.

Улсын Дээд Шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 185 дугаар тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа "төмөр зам дээр тохиолдож болох осол, сүйрлээс хуулийн этгээд, иргэнд учрах хохирлыг багасгах, аюулгүй нөхцөлийг хангаж чадаж байгаа болон төмөр замын аюулгүй ажиллагаанд нөлөөлөх эсэх талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай” гэж дүгнэсэн учир шүүхээс шинжээч томилсон.

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн багийн гаргасан дүгнэлтээр "Нийслэлийн мэдээллийн санд нэгж талбарын 18650309439669 дугаар бүхий 9080 м.кв талбайтай "УБШ" ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэлтэй, харин "УБТЗ" нийгэмлэгт эзэмшүүлсэн гэх бүртгэл бүртгэгдээгүй байна. "УБШ" ХХК-ийн энэхүү эзэмшил газар нь нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд бусдын өмчлөл, эзэмшил ашиглалтанд олгогдсон газартай давхцалгүй байна." гэж тус тус дүгнэсэн нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд "УБШ" ХХК-ийн эзэмшил газар нь давхцалгүй байна гэдгийг нотолж байна.

 Мөн энэхүү дүгнэлтээр "УБШ" ХХК-д тухайн газарт газар эзэмшүүлсэн нь төмөр замын аюулгүй ажиллагаанд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох нь тус газрын чиг үүрэгт хамаарахгүй, дүгнэлт гаргах боломжгүй ..." гэж заасан, энэ нөхцөл байдлуудыг 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн нийслэлийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч нарын дүгнэлт давхар нотолдог.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч нарын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтийн 3.4-т "... "УБШ" ХХК-ийн эзэмшил газар дээр холбооны шугам татсан байгааг тодруулахад, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/416 тоот албан бичгээр "Төмөр зам бүхий талбайд ашиглаж байгаа агаарын зураг байхгүй, "УБШ" ХХК-ний эзэмшил газарт дэд бүтцийн шугам сүлжээ татах зөвшөөрөл албан ёсоор бүртгэгдээгүй байна." гэж заасан нь тухайн газрыг "УБТЗ" нийгэмлэг хууль бусаар ашиглаж байгааг нотолсон.

Ийнхүү анхан шатны шүүх "УБТЗ" нийгэмлэгийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хууль зүйн үүднээс дүгнэлт хийгээгүй, дээр дурдагдаж буй нөхцөл байдлуудад болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0790 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжаар “УБШ” ХХК-д Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Амгалан өртөөний баруун талд үйлдвэрлэлийн зориулалтаар 9080 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Улмаар нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 456 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулсны дагуу 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, 0172720 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ.

“УБТЗ” нийгэмлэг нь манай байгууллага Бүгд Найрамдах Монгол Ард Улс болон Зөвлөлийн Засагт Нийгэм журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд байгуулсан 1949 оны хэлэлцээрийн дагуу “Төмөр замын бүх чиглэлийн дагуу нийтдээ 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтанд хугацаагүйгээр шилжүүлэн хэрэглүүлнэ” гэж заасны дагуу үйл ажиллагаа явуулж байхад уг газарт давхцуулан, мөн манай холбооны кабель шугам байрладаг газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн газрын албанд хандаж гаргасан 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20/128, 2006 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 20/165, 2009 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 20/403, 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/40 дүгээр албан бичгүүдээс үзэхэд, кадастрын зураглалын дагуу “УБТЗ” нийгэмлэгийн ашиглаж байгаа барилга байгууламж, түүний эргэн тойрны эдэлбэр газрыг хугацаатай, эсвэл хугацаагүйгээр ашиглах гэрээ байгуулж өгөх хүсэлтийг гаргаж байснаас гадна Монгол Улсын Зам, тээврийн сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 227, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 260, Монгол Улсын Зам, тээврийн сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар тушаал, мөн сайдын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01/4252, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/5455, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/2598 дүгээр албан бичиг, Төмөр замын газар, Нийслэлийн газрын алба, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн УБТЗын дарга нарын хамтарсан 122/113/18-175 дугаар тушаалаар “УБТЗ” нийгэмлэгийн ашиглаж буй газрын кадастр, баталгаажуулалтыг хийж Нийслэлийн Газрын албаны мэдээллийн санд бүртгүүлэхээр шийдвэрлэжээ.

Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “УБШ” ХХК нь эзэмшиж буй газрынхаа нэгж талбарын цэгүүдийг газарт бэхлээгүй, ялгарах биет буюу хашаа бариагүй учир газрын байршил, бодит хэмжээг тодорхойлж зураглал үйлдэх боломжгүй гэж, Нийслэлийн газрын мэдээллийн санд маргаан бүхий газарт “УБТЗ” нийгэмлэгт эзэмшүүлсэн гэх бүртгэл бүртгэгдээгүй, эргэлтийн цэгүүдийг газарт тэмдэгжүүлээгүйн улмаас газрын байршлыг тогтоож, талбайг хэмжих боломжгүй гэжээ.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаас “УБТЗ” нийгэмлэгийн газар ашиглах тухай хүсэлтийг хянан шалгаж, шийдвэрлээгүй атлаа тухайн хүсэлт гаргасан “УБТЗ” нийгэмлэгийн холбооны шугам болон шилэн кабелийн шугам дайран өнгөрч байгаа газрыг “УБШ” ХХК-ийн хүсэлтээр уг компанид эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Уг газар нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшлийн газар биш, бусад ямар нэг газартай давхцаагүй байсан тул нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан. Нэхэмжлэлд “Засгийн газар хоорондын олон улсын хэлэлцээрийг баримталдаг. Олон улсын гэрээ буюу тухайн гэрээнд зааснаар газар эзэмших олгохоор бол заавал зөвшөөрөл авна” гэх боловч энэ талаар Газрын тухай хуульд заагаагүй. Иймд “УБШ” ХХК үйлдвэрлэлийн зориулалтаар барилга барихад холбооны шугам давхацсан эсэх нь ач холбогдолгүй, техникийн нөхцөл авахдаа зайлуулах бүрэн боломжтой, холбооны шугам давхацсан гэх үндэслэл нь барилга барих тусгай зөвшөөрөл авах буюу газар эзэмшүүлэхэд саад болохгүй” гэж тайлбарлах боловч Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “төмөр замын аюулгүйн бүс” гэж төмөр зам дээр тохиолдож болох осол, сүйрлээс хуулийн этгээд, иргэнд учрах хохирлыг багасгах, аюулгүй нөхцөлийг хангах зориулалт бүхий газар гэж, Засгийн газрын 2011 оны 6 дугаар тогтоолоор батлагдсан “Төмөр замын зурвас газар болон аюулгүйн бүсийн дэглэм”-ийн 4.2-т “Төмөр зам нь далан дээр баригдсан бол уг замын тэнхлэгээс ашиглалтын үйл ажиллагаатай холбоогүй төхөөрөмж хүртэл аюулгүй бүсийн зай 50 метрээс багагүй байна”, Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д хамгаалалтын зурвас газар нь кабелийн шугамаас тал бүртээ 5 метр байна гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй, учир нь хариуцагч захиргааны байгууллага өөрөө дээрх нөхцөл байдлуудыг судлан үзсэний үндсэн дээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байжээ.

Тодруулбал, хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/223 дугаар шинжээчийн дүгнэлтээр “УБШ” ХХК-д эзэмшүүлсэн газар төмөр замын аюулгүйн бүсэд хамаарч байна гэж, тус газрын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “УБШ” ХХК-ийн эзэмшиж буй газар нь төмөр замын хойд захын зам төмөрнөөс 108 метр, 56 метр, 6 метр, 8 метр, 48 метрийн зайтай байна гэж, мөн компанийн эзэмшиж буй газар нь газар доорх холбооны 3 шугамтай давхцаж байгаа бөгөөд 1-р шугам нь 154.7 метрийн урттай, 2-р шугам нь 158.4 метрийн урттай, 3-р шугам нь 55.6 метрийн урттай байна. Дээрх 3 шугамаас 5 метрийн хамгаалалтын зурвас татахад “УБШ” ХХК-ийн эзэмшиж буй газартай 3407.6 метр талбайтайгаар давхацсан болох нь тогтоогдсон, энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээрхээс үзвэл, “УБШ” ХХК-ийн эзэмшлийн 9080 м.кв газар нь төмөр замын аюулгүйн зурвас болон холбооны шугам, шилэн кабелийн шугам, тэдгээрийн хамгаалалтын зурвастай зарим хэсгүүдээр давхацсан байна.

Мөн гуравдагч этгээдийн эзэмшиж буй 18650309439669 дугаар нэгж талбарын кадастрын зургийг 2010 оны агаарын зурагтай давхцуулсан байдлаас үзэхэд айлын гэр болон хашаатай мөн давхацсан байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 456 дугаар захирамжаар “УБШ” ХХК-д олгосон 9080 м.кв газраас давхцалгүй үлдсэн газрын хэмжээг тогтоох ажиллагаа явуулах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаан бүхий актуудын “УБШ” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 790 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 456 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжийн “УБШ” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актуудын давхцал бүхий хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “УБШ” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилж төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                   Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаарh221/МА2018/0025

Улаанбаатар хот

Монгол-Оросын хувь нийлүүлсэн

“УБТЗ” нийгэмлэгийн