Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 139/ШШ2024/00190

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй, хариуцагч *******,******* нарт холбогдох хэрэгт нэхэмжлэгч тал нэр төр гутаасан болохыг тогтоолгох, нэр төр сэргээлгэх шаардлагаасаа татгалзаж, хариуцагч *******,******* нар "******* нь ******* охин ******* миний хүүхэд гэж худал ярьсан болох,******* нь ******* талаар худал мэдээлэл тараагдсанд нэхэмжлэгч уучлалт гуйж, сумын албан ёсны Facebook цахим хуудас болох БӨХТ" цахим хуудсаар дамжуулан 2024 оны 05 дугаар сарын 25-ны дотор уучлалт гуйхаар талууд эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35,100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.БАЯРДАВАА

 

ШҮҮГЧИД Д.УРАНЧИМЭГ

 

З.ГАНЧИМЭГ