Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 139/ШШ2024/00210

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод байрлах, ******* ******* ХХК /РД: **************/

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын дугаар баг, Айргийн дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овогт /РД: /

Нэхэмжлэлийн шаардлага: ,, төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч

Хариуцагч С.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь С.т холбогдуулан ,, төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...С. нь 1 оны 11 сарын 1-ний өдөр ******* ******* ХХК-ийн захирал хөдөлмөрийн гэрээ байгуулан тус байгууллагын хүнс, барааны дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Худалдагчаар ажиллаж байх хугацаандаа ажилдаа хариуцлагагүй хандаж, хариуцсан бараа материалаасаа их, бага хэмжээгээр сар бүрийн тооллогоор нийт ,, төгрөгийг дутагдал гаргасныг нэхэмжилж байна гэжээ.

. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С. манай компанид 1 оны 11 сарын 1-ний өдөр ажиллаж эхэлсэн. С.той эхний 1 сар аман гэрээ байгуулж ажилласан. 1 оны 11 сарын -ны өдрөөс 1 оны ******* сарын -ны өдрийг хүртэл хоног ажиллуулаад болох юм байна гэж үзээд ажиллуулж эхэлсэн. Манай компанид 1 сар ажилласан. Энэ хугацаанд цалингаа харилцан тохиролцоод ажилласан. Нэг тооллогоор гараагүй. Тухайн тухайн үед тооцоог нь бодоод дутсаныг цалингаас нь аваад өөртэй нь тохиролцоод тал цалинг нь өгч явсаар оны сарын -ны өдөр ажлаас гарна гэж хэлсэн. Тэр үед ,, төгрөгийн өр байсан. Цалингаас нь суутгаж аваад ,, төгрөгийн өр үлдсэн. Худалдагчид бараагаа тоолж өгдөг, тоолж авдаг. Ийм өртэй гарчихлаа гэж хэлэхэд түүнээс хойш нэг ч холбоо бариагүй. оны сард утасдахад би төлмөөргүй байна гэж хэлсэн. Эвлэрүүлэн зуучлалд хандсан. Миний буруугаас болсон учраас төлье, нэг газар байгаа гэж хэлсэн. Газраа үнэлээд төлбөрөө төл гэж хэлсэн. Шүүхэд өгөлгүйгээр 4 оны сарын *******-ний өдрийг хүртэл хүлээсэн. Эвлэрүүлэн зуучлалаар орж байхад энэ хүн ажилд орж байсан. Бага багаар төлөх болов уу гэж хүлээсэн. 4 оны сарын *******-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

. Хариуцагч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: сард ажлаас гарахад шинэ худалдагч ажилд авсан. Тэр хүнтэй тооцоо нийлэхгүй байсан учраас 7, төгрөгийн дутагдал гарсан гэж хэлсэн. Арван хэд хоногийн өмнө тоолоход надаас зуун хэдэн мянган төгрөг дутсан. Хэдхэн хоногт ийм их мөнгө дутах ёсгүй гэж нэхэмжлэгч тал хэлсэн. Дараа сар нь дундаа орсон байсан чинь мөнгө өгье чи ажиллачих, энэ худалдагчийг шал дэмий авлаа гэж хэлээд тэгээд би тоолж авсан. Дараа сараас нь дутагдал гарлаа гэж хэлсэн. Дутагдлаасаа төлсөн. сард ажиллаад цалин аваагүй гарсан. Дараа сард нь ажиллая гэхээр цалин байхгүй. Тооцоо нийлж өгөөгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм гэв.

4. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас тооцооны баримт /хэргийн *******--р хуудас/, гүйцэтгэх түвшний ажил олгогчийн анкет /хэргийн 4-р хуудас/, хөдөлмөрийн гэрээ /хэргийн -6-р хуудас/ зэрэг баримтыг ирүүлжээ.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 4.4.1-ний өдрийн хариу тайлбар /хэргийн 1-р хуудас/, 4..-ны өдрийн хариу тайлбар /хэргийн -4/-ыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн хүсэлтээр ******* ******* ХХК-аас С.д хамаарах дэлгүүрийн сар бүрийн тооллого, тооцооны хөтөлгөө, ажлын сар, өдөр, цагийн хөтөлгөө, ачаа бараа хүлээж авч байсан С.ийн гарын үсэгтэй баримт /падаан/ /хэргийн 4-1*******6 дугаар хуудас/ зэрэг баримтыг гаргуулах ажиллагааг шүүх хийж гүйцэтгэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

. Нэхэмжлэгч тал бараа материалын дутагдал нийт ,, төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал цалингаараа төлсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

. Талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

-Талууд 1 оны 11 сарын 1 өдрөөс эхлэн жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний дагуу хариуцагч С. 1 сарын хугацаагаар ******* ******* ХХК-ийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилласан байна.

-Хөдөлмөрийн гэрээнд долоо хоногт ажиллах цагийг 4-6 гэж тохирсон боловч бодит байдалд хариуцагч С. хоногт ******* цаг ажиллаж байжээ.

Нэхэмжлэгч талаас хариуцагч С.ийг оны ******* сарын -ны өдрөөс оны 1 сарын 4-ний өдрийг хүртэл ажиллахдаа 1,4, төгрөгийн, оны 11 сарын -ны өдрөөс оны 1 сарын -ны өдрийг хүртэл ажиллахдаа ,1*******,64 төгрөгийн, оны сарын -ны өдрөөс оны сарын -ны өдрийг хүртэл ажиллахдаа 1,7,******* төгрөгийн, оны 4 сарын -ны өдрөөс оны сарын -ны өдрийг хүртэл ажиллахдаа , төгрөгийн дутагдал гаргасан буюу нийт ,7, төгрөгийн дутагдал гаргасан бөгөөд үүнээс цалингаас нь суутгал хийж үлдсэн дутагдлын дүн ,, төгрөг гэх тайлбар гаргав.

Хариуцагч тал дээрхи тайлбарыг эс зөвшөөрч сар бүрийн барааны дутагдлыг цалингаасаа суутгуулан төлдөг байсан, шинэ авсан худалдагчтай тооцоо нийлэхгүй байснаас дутагдал үүссэн, зарим сар бүх цалингаа дутагдалд суутгуулж байсан, мөн баярын өдрүүд болон илүү цагаар ажилласан, бараа зөөх ажлыг хөлс зэргийг нэмэгдүүлэн тооцож өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлыг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .., дугаар зүйлийн .1-т зааснаар зохигч нь шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан тохиолдолд шаардлагаа нотлох үүргийг нэхэмжлэгч тал хүлээнэ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь өөрийн шаардлагыг нотолсон, нотлох баримтын шаардлага хангасан баримтыг хэрэгт ирүүлээгүй бөгөөд, хэрэгт ирүүлсэн тооцоолол бүхий баримтууд /хэргийн *******-, 46-4-р хуудас/ нь нэг талын баримт бөгөөд хариуцагч тал тухайн баримтыг эс зөвшөөрч маргаж байх тул хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд дутаасан бараа материалын үнэ ,, төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч тал зарлагын падаан, зарлагын баримт, бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг хэрэг ирүүлсэн боловч энэ нь ******* ******* ХХК-с ажилтан С.тод бараа материал хүлээлгэн өгсөн баримт биш байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тухайгаа нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул тухайн баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хариуцагч С. хариу тайлбартаа илүү цаг болон, нийтээр амрах баярын өдөр ажилласан цалин, бараа материал зөөх, буулгах ажлын хөлсийг тооцуулахыг хүссэн байх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргаагүй тул шүүх энэ асуудалд дүгнэлт хийгээгүй болно.

. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн , төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11..-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.-т заасныг баримтлан хариуцагч С.оос бараа материалын дутагдал ,, төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 6 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн , /тавин таван мянга гучин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.-т зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА