Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2018/0521/З |
Дугаар | 128/ШШ2019/0027 |
Огноо | 2019-01-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2019/0027
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн Ө.Хонгорзул, нэхэмжлэгч Б.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б******* гарыг оролцуулан Б.О*******ы нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Б.О*******ы нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээ оролцож байгаа миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ өөрийн сайн дураар бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийдье. Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О******* нь Б.О*******ы нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд биеэр болон бичгээр хүсэлтээ гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь ..нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч Б.О******* нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэл зоригоо илэрхийлж, шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Б.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б******* нар шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарлан, уг баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.О*******ы нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох Б.О*******ы нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ