Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2024/00459

 

 

 

2024       09          24

                    153/ШШ2024/00459

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1-р хороо, *******гийн гудамж-28, ******* цогцолборт байрлах, “******* ББСБ” ХХК (*******)-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр (*******) багт оршин суух, *******ын овогт *******ы ()-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “658,964 (зургаан зуун тавин найман мянга есөн зуун жаран дөрвөн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өнгөрсөн хугацаанд Д.гийн зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба хэд хэдэн удаа хэсэгчлэн төлөх хугацаа тохирсон ч огт төлбөр төлөөгүй юм. ******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байх тул зээлийн гэрээний үүрэгт нийт 658,964 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* ББСБ” ХХК-нийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 658,964 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан 658,964 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох 658,964 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,365 төгрөгийн тал хувь болох 10,317.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 10,317.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,317.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

4.Хариуцагч Д. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.д холбогдох, “658,964 (зургаан зуун тавин найман мянга есөн зуун жаран дөрвөн) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,365 (хорин мянга гурван зуун жаран таван) төгрөгийн тал хувь болох 10,317.5 (арван мянга гурван зуун арван долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,317.5 (арван мянга гурван зуун арван долоон төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН