Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2022/00088/И |
Дугаар | 139/ШШ2024/00221 |
Огноо | 2024-06-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 139/ШШ2024/00221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж, ******* байр, ******* давхарт байрлах ******* ГХОХХК /РД: *******/
иуцагч: аймгийн сумын баг, гэх газар оршин суух, овогт /РД: /
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5214271 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ГХОХХК нь Б.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5214271 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...иуцагч нь ******* ГХОХХК-тай 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 2020253 тоот зээлийн гэрээ байгуулж, 2300000 төгрөгийг 30 хоногт 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 1570УАЕ улсын дугаартай TOYOTA Mark II маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан авсан. иуцагч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш нэг удаа 260000 төгрөг төлж, 2020 оны 8 сараас хойш огт төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 4319400 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Энэ нь зээлийн үлдэгдэл 2300000 төгрөг, 2020 оны 7 сараас 2021 оны 5 сар хүртэлх ашигласан хугацааны 10 сарын хүү 699200 төгрөг, 559 хоногийн алданги болох 1320000 төгрөг болно. ******* ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй. Тиймээс зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алдангийг, үр дүнд нэхэмжлэлийн нийт үнийг шаардах эрхийнхээ хүрээнд нэхэмжилж байна. Мөн ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/01741 дугаартай шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж олсон. Эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. нь ******* ГХОХХК-аас 2022 оны 10 сарын 06-ны өдөр зээл аваад төлөхгүй алга болсон. Говьсүмбэр аймагт байгаа сураг гарсан. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл үүсгээд явж байна. Нэхэмжлэл дээр дурдсан 4389600 төгрөгийг гаргуулж өгнө үү. 824671 төгрөг нэмж гаргуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас 2020253 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар-эргэн төлөлтийн график /хэргийн 5-10-р хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Б.ын хүсэлт /хэргийн 11-12-р хуудас/, 2020253 тоот зээлийн гэрээг хаах тооцоо, 2020253 тоот зээлийн гэрээ төлөгдсөн байдал /хэргийн 13-р хуудас/, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.21-ний өдрийн 102/ШШ2021/01741 дугаартай шийдвэр /хэргийн 14-15-р хуудас/, ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022.02.09-ний өдрийн 26ё2-3/879 дугаартай албан бичиг /хэргийн 1 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 17-р хуудас/ баримтыг ирүүлжээ.
Нэхэмжлэгч талын хүсэлт /хэргийн 33-р хуудас/-ээр хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин суух хаягийг олж тогтоож, шүүхэд ирүүлэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгасан /хэргийн хэргийн 34-35-р хуудас/ ба тус Цагдаагийн газраас холбогдох ажиллагааг явуулж, 2023.07.17-ны өдөр хариуцагчийг шүүхэд ирүүлсэн /хэргийн 42-4 хуудас/-ээр хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах ажиллагаа /хэргийг 60-р хуудас/-г, мөн хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх /хэргийн 82-83-р хуудас/-ийг, нэхэмжлэгч талын хүсэлт /хэргийн 8 хуудас/-ээр хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин суух хаягийг олж тогтоож, шүүхэд ирүүлэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгасан /хэргийн 87-88-р хуудас/ ба тус Цагдаагийн газраас холбогдох ажиллагааг явуулж баримтууд /хэргийн 91, 95-р хуудас/-ыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б. нь 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 2020253 тоот зээлийн гэрээ байгуулж, 2300000 төгрөгийг 30 хоногт 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 1570УАЕ улсын дугаартай TOYOTA Mark II маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан авсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш нэг удаа 260000 төгрөг төлж, 2020 оны 8 сараас хойш огт төлбөр төлөөгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт 4319400 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Энэ нь зээлийн үлдэгдэл 2300000 төгрөг, 2020 оны 7 сараас 2021 оны 5 сар хүртэлх ашигласан хугацааны 10 сарын хүү 699200 төгрөг, 559 хоногийн алданги болох 1320000 төгрөг болно. ******* ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй. Тиймээс зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алдангийг, үр дүнд нэхэмжлэлийн нийт үнийг шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. иуцагч Б. нь 2023 оны 07 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товийг мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн ээжид утсаар, шүүхэд ирсэн хаягаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
4.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
4.3. Нэхэмжлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлага болох 2020.05.06-ны өдрийн 2020253 тоот барьцаат зээлийн гэрээний үүрэгт 4319400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж заажээ.
5.1. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед шатанд нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авах эрхтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 824671 төгрөгийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.
6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109527 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 85183.60 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.аас 4319400 /дөрвөн сая нэг зуун ерэн дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ГХОХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 824671 /найман зуун хорин дөрвөн мянга зургаан зуун далан нэгэн/ төгрөгийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109527 /нэг зуун есөн мянга таван зуун хорин долоон/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 85184 /наян таван мянга нэг зуун наян дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ГХОХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ