Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 139/ШШ2024/00224

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/, ******* овогт ******* ******* /РД: *******/ нар нь ******* ХК-ийн нэхэмжилсэн 13565729.10 /арван гурван сая таван зуун жаран таван мянга долоон зуун хорин есөн төгрөг арван мөнгө/ төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232002 /хоёр зуун гучин хоёр мянга хоёр/ төгрөгөөс 116001 /нэг зуун арван зургаан мянга нэг/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 116001 /нэг зуун арван зургаан мянга нэг/ төгрөгийг, хариуцагч Б.*******, Б.******* нараас 116001 /нэг зуун арван зургаан мянга нэг/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ