| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2009001720235 |
| Дугаар | 2022/ДШМ/948 |
| Огноо | 2022-09-28 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., 17.3.2.2., |
| Улсын яллагч | Д.Мөнхтогоо, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2022/ДШМ/948
2022 9 28 2022/ДШМ/948
Ш.Ж холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Мөнхтогоо,
хохирогч Ж.Г , Г.А , З.Р ,
иргэний хариуцагч .......... ХХК-ийн өмгөөлөгч О.Б ,
шүүгдэгч Ш.Ж , түүний өмгөөлөгч С.Ч ,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/1578 дугаартай шүүгчийн захирамжийг хохирогч Ж.Г-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ш.Ж холбогдох эрүүгийн 2009001720235 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
........... овогт Ш.Ж , ........... оны ... дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй,........... , удирдлагын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , эхнэр ... хүүхдийн хамт, ........... дүүргийн ... дүгээр хороо, ...........тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/,
Шүүгдэгч Ш.Ж нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............ ХХК-ийн охин компани болох “............ ” ХХК-д борлуулалтын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, компанийн хөрөнгийг худалдан борлуулсны төлбөрийг өөрийн дансаар болон бэлнээр авах мэтээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах иргэдэд ойлгуулж, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, компанийн хөрөнгийг худалдан борлуулсны төлбөрийг өөрийн дансаар болон бэлнээр авах мэтээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах иргэдэд ойлгуулж, хохирогч Д.Б 14.881.000 төгрөгийг, хохирогч Ж.Г 20.000.000 төгрөгийг, хохирогч Г.А 8.000.000 төгрөгийг, хохирогч Э.Г 20.000.000 төгрөгийг, хохирогч Т.Б 43.622.000 төгрөгийг, хохирогч Т.Б 147.365.000 төгрөгийг, хохирогч З.Р гаас 18.000.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 271.868.900 төгрөгийн хохирол учруулсан,
мөн “............ ” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллах дээрх цаг хугацаанд орон сууцны захиалгын гэрээг уг компанийн болон ............ ХХК-ийн нэрийг ашиглан иргэдтэй гэрээ хийж, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын мөнгийг эргүүлж төлөхгүй байх санаа зорилгыг агуулж, итгэл төрүүлэх аргаар компанийн эзэмшлийн 2 байрны өмчлөлийг Т.Б , Т.Б нарт шилжүүлж 159.439.730 төгрөг, Д.Б авсан байрны үлдэгдэл мөнгө болох 14.881.000 төгрөгийг залилан авч нийт 174.320.730 төгрөгийн хохирол “............ ” ХХК-д учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ш.Ж гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “ ... .......... ХХК нь шүүгдэгч Ш.Ж г ажилд авч ажиллуулсны төлөө гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцах үүрэггүй, өөрөөр хэлбэл Ш.Ж гийн үйлдлийн улмаас бодит хохирол хүлээсэн этгээд нь .......... ХХК мөн гэж үзэхээр байна. Гэтэл прокуророос .......... ХХК-ийг иргэний хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэл муутай болжээ. Өөрөөр хэлбэл ... тухайн гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд нь .......... ХХК болох нь тогтоогдож байна. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад .......... ХХК нь иргэний нэхэмжлэгч үү, эсхүл хохирогч уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2298 дугаартай шүүгчийн захирамжаар холбогдох ажиллагааг хийж, хууль зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байтал тус шүүгчийн захирамжид дурдагдсан ажиллагааг огт хийгээгүй. Мөн иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “... “Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн СБ1-22-381 дугаартай үнэлгээний тайлан ...”-тай танилцуулаагүй талаар гомдол гаргаж маргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг .......... ХХК-ийн төлөөлөгч болоод өмгөөлөгчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргах” оролцогчийн эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Ш.Ж гийн үйлдсэн залилах гэмт хэрэг нь нутаг дэвсгэрийн хувьд хаана үйлдэгдсэн бэ гэдгийг тогтоох, хохирлын тооцооны зөрүүг арилгах, .......... ХХК өөрт учирсан хохирлоо хэнээс нэхэмжлэх зэрэг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалган тодруулснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад тус тус нийцнэ.” гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Хохирогч Ж.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Миний бие 2018 онд Ш.Ж “............ ХХК”-ийн “UB Vista” хотхоноос граж худалдаж авахаар бэлнээр 5.500.000 төгрөг өгч, үлдэгдэл 14.500.000 төгрөгөнд “Prius 30” маркийн автомашин оролцуулж нийт 20.000.000 төгрөг өгч хохирсон. Энэ асуудлын талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар Ш.Ж холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулж өнөөдрийн байдлаар шүүхэд нийт 3 удаа нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байна. Иймд хохирогч миний эрх ашгийг хамгаалж удаа дараа шүүх хуралдаанаас буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс хохирсон эд хөрөнгө, мөнгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. Энэ хэрэг нь 3 жилийн хугацаанд бие болон сэтгэл зүй, эд хөрөнгө тайван бус байдлыг бий болгож байна. Иймд хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж, буруутай этгээд Ш.Ж эрүүгийн хариуцлага оногдуулж хохирол төлбөрийг барагдуулж өгнө үү.” гэв.
Хохирогч З.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. .......... ХХК-аас хохирлоо барагдуулах хүсэлтэй” гэв.
Хохирогч Г.А давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбар байхгүй гэв.
Иргэний хариуцагч .......... ХХК-ийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, иргэний хариуцагчаар тогтоогдсон .......... ХХК-ийн тухайд Ш.Ж г ажилд авсан нь үнэн. Гэхдээ Ш.Ж нь хохирогчоор тогтоогдсон этгээдүүдтэй гэрээ байгуулахдаа ............ ХХК-тай гэрээ байгуулж, үүнийгээ үндэслэн мөнгө авдаг. Иймд иргэний хариуцагчаар тогтоосон байгууллагын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасанд манай компани орохгүй. Учир нь, ............ ХХК-тай хуурамч гэрээ байгуулсан бөгөөд энэ талаар прокурор дүгнээгүй. Мөн хуурамч баримт бичиг үйлдэж улсын бүртгэлийн 2 гэрчилгээ гаргасан асуудал дээр манай компанийн зүгээс 2 орон сууцыг эргүүлж авах хүсэлтэй байдаг. Учир нь, тухайн 2 орон сууцыг ............ ХХК-тай хуурамчаар үйлдсэн бөгөөд одоог хүртэл хууль бус эзэмшигч нар байдаг. Уг асуудал дээр манай компани хохирогчоор орж ирэх ёстой атал прокурорын зүгээс энэ талаар дүгнэж, шийдээгүй. Иймд анхан шатны шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ш.Ж гийн өмгөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Ж.Г гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, “хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэж гомдол гаргасан боловч уг хэргийг анхан шатны шүүхээр хянан, хэлэлцүүлэх боломжгүй байсан. Анхан шатны шүүхээс 3 удаа хэргийг буцаахдаа хангалттай хууль зүйн үндэслэлтэй буцаасан. Шүүхээс буцаасан үндэслэл бүрийг хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад гүйцэт хийдэггүй. Шүүхээс өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, шүүхээс буцаасан үндэслэл арилаагүй байхад буцаагаад шүүх рүү буцаан шилжүүлсэн нь хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа, хяналт тавьж байгаа албан хаагч нартай холбоотой асуудал юм. Үүнээс үүдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаарсан. Энэ талаар хохирогчийн зүгээс зөв ойлгох хэрэгтэй. Мөн Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс “ .......... ХХК нь хохирогчоор тогтоогдох зохих этгээд нь юм “гэж тайлбарлаж байна. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоосон атал .......... ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан. Гэтэл бодит байдал дээр .......... ХХК хохирсон. Мөн Ш.Ж нь .......... ХХК-д хохирол учруулсан талаараа хүлээн зөвшөөрдөг. Гэм буруутай эсэх асуудал дээр маргадаггүй. Иймд уг асуудлуудыг нарийн, сайн тогтоох ёстой. Ямар хэмжээний хохирол тооцогдох эсэх, илүү, дутуу бодогдсон хохирол зэргийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Мөн миний хувьд уг хэрэгт шүүхийн шатнаас оролцоход хэргийн харьяаллын асуудалтай байсан. Уг хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр үйлдэгдэж, төгсгөл болсон бөгөөд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн гэмт үйлдэл байхгүй. Хохирогч нараас мөнгө авахдаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “UB Vista” хотхоны борлуулалтын албаны ажлын байранд байхдаа хохирогч нартай уулзаж, бэлнээр, дансаар мөнгө авсан байдаг. Иймд шүүхээс харьяаллыг зөв тогтоож, анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй. Мөн шүүхээс буцаасан үндэслэлүүдийг нэг мөр зөвтгөж, шалгаж тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүгчийн захирамжийг дэмжиж байна” гэв.
Прокурор Д.Мөнхтогоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хэргийг буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж дүгнэсэн тул Дээд шатны прокурор болон улсын яллагчаар оролцсон прокурор эсэргүүцэл бичээгүй” гэв.
Шүүгдэгч Ш.Ж давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Ш.Ж г “2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............ ХХК-ийн охин компани болох “............ ” ХХК-д борлуулалтын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, компанийн хөрөнгийг худалдан борлуулсны төлбөрийг өөрийн дансаар болон бэлнээр авах мэтээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах иргэдэд ойлгуулж, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, компанийн хөрөнгийг худалдан борлуулсны төлбөрийг өөрийн дансаар болон бэлнээр авах мэтээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах иргэдэд ойлгуулж, нэр бүхий хохирогч нараас залилан авч нийт 271.868.900 төгрөгийн хохирол учруулсан,
мөн “............ ” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллах дээрх цаг хугацаанд орон сууцны захиалгын гэрээг уг компанийн болон ............ ХХК-ийн нэрийг ашиглан иргэдтэй гэрээ хийж, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын мөнгийг эргүүлж төлөхгүй байх санаа зорилгыг агуулж, итгэл төрүүлэх аргаар компанийн эзэмшлийн 2 байрны өмчлөлийг Т.Б , Т.Б нарт шилжүүлж 159.439.730 төгрөг, Д.Б авсан байрны үлдэгдэл мөнгө болох 14.881.000 төгрөгийг залилан авч нийт 174.320.730 төгрөгийн хохирол “............ ” ХХК-д учруулсан” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “ ... .......... ХХК нь шүүгдэгч Ш.Ж г ажилд авч ажиллуулсны төлөө гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцах үүрэггүй, өөрөөр хэлбэл Ш.Ж гийн үйлдлийн улмаас бодит хохирол хүлээсэн этгээд нь .......... ХХК мөн гэж үзэхээр байна. Гэтэл прокуророос .......... ХХК-ийг иргэний хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэл муутай болжээ. Өөрөөр хэлбэл ... тухайн гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд нь .......... ХХК болох нь тогтоогдож байна. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад .......... ХХК нь иргэний нэхэмжлэгч үү, эсхүл хохирогч уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2298 дугаартай шүүгчийн захирамжаар холбогдох ажиллагааг хийж, хууль зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байтал тус шүүгчийн захирамжид дурдагдсан ажиллагааг огт хийгээгүй. Мөн иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “... “Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн СБ1-22-381 дугаартай үнэлгээний тайлан ...”-тай танилцуулаагүй талаар гомдол гаргаж маргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг .......... ХХК-ийн төлөөлөгч болоод өмгөөлөгчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргах” оролцогчийн эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Ш.Ж гийн үйлдсэн залилах гэмт хэрэг нь нутаг дэвсгэрийн хувьд хаана үйлдэгдсэн бэ гэдгийг тогтоох, хохирлын тооцооны зөрүүг арилгах, .......... ХХК өөрт учирсан хохирлоо хэнээс нэхэмжлэх зэрэг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалган тодруулснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад тус тус нийцнэ.” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2298 дугаартай шүүгчийн захирамжаар “... шүүгдэгч Ш.Ж нь .......... ХХК-д борлуулалт хариуцсан менежерээр ажиллаж байхдаа иргэдэд худалдан борлуулах гэж буй орон сууцыг танилцуулах, холбогдох мэдээлэл өгөх шаардлага хангасан тохиолдолд удирдлага буюу компанийн эрх бүхий албан тушаалтанд тайлагнах үүрэгтэй байх бөгөөд харин өөрийн эрхийн хүрээнд бусдад худалдан борлуулах, шилжүүлэх эрхгүй этгээд байна. Өөрөөр хэлбэл .......... ХХК нь Ш.Ж г Хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулсны хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд ...” гэдэгт хамаарах эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай...” гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байхад тус шүүгчийн захирамжид заасан чухал ач холбогдолтой байж болох байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоох шаардлагатай бөгөөд эдгээр ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байна.
Шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгчөөс шинжээч томилж, шинжилгээ хийлгэх шийдвэрийг гаргах ба энэхүү шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нэрлэн заасан оролцогчдод танилцуулж эрх, үүргийг нь тайлбарлаж өгөх учиртай.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2-т “Оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно.” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хэргийн оролцогчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлт, тайлбартай танилцах эрхтэй бөгөөд эс зөвшөөрсөн тохиолдолд нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхтэй байхаар хуульчилжээ.
Гэтэл хэрэгт “Дамно” хөрөнгийн үнэлгээний газрын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн СБ1-22-381 дугаартай үнэлгээний тайлан авагдсан байх боловч тус дүгнэлтийг иргэний хариуцагч .......... ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт танилцуулаагүй буюу хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заанаар прокурор нь яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх бөгөөд яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тусгахаар хуульчилсан байхад шүүгдэгч Ш.Ж гийн үйлдсэн залилах гэмт хэрэг нь нутаг дэвсгэрийн хувьд хаана үйлдэгдсэн гэдэг нь тодорхойгүй, энэ талаар яллах дүгнэлтэд тусгаагүй зөрчил тогтоогдож байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хохирогч Ж.Г гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/1578 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч Ж.Г гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН