Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2019/0049/З |
Дугаар | 128/ШШ2019/0031 |
Огноо | 2019-01-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2019/0031
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын улсын байцаагч Ц.М*******гийн гаргасан 029******* дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлхээр гаргасан Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурор М.Н*******ын дүгнэлттэй зөрчлийн хэрэгт гаргасан хариуцагч Ц.М*******гийн өөрчилсөн шийтгэлийн хуудсыг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М******* 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурор М.Н*******ын дүгнэлттэй танилцаад дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсандаа нэмэлтээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.5 дахь заалтыг оруулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын улсын байцаагч Ц.М******* нь ТИ******* регистрийн дугаартай Ц.Я*******т үйлчлүүлэгчдэд төлбөрийн баримт олгоогүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.5 дахь заалтад заасны дагуу 150.000 /зуун тавин мянга / төгрөгөөр торгох шийтгэлийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 029******* дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурор М.Н*******ын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.5 дахь заалтад заасан хуулийн заалтыг орхигдуулсан гэсэн үндэслэлээр Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын улсын байцаагч Ц.М*******гийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 029******* дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлхээр захиргааны хэргийн шүүхэд ханджээ.
Хариуцагч Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М******* 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурор М.Н*******ын дүгнэлттэй танилцаад дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсандаа нэмэлтээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.5 дахь заалтыг оруулсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заажээ.
Хариуцагч Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М******* нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулж, хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагавартай танилцаж хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурор М.Н*******ын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.5 дахь заалтад заасан хуулийн заалтыг орхигдуулсан гэсэн үндэслэлээр Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.М*******гийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 029******* дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлх тухай дүгнэлтийг хариуцагч Ц.М******* хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар прокурор М.Н******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ