| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01091/И |
| Дугаар | 135/ШШ2024/01167 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 135/ШШ2024/01167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/01091/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-ийн хүсэлттэй,
“Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Р.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Р.******* шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Миний бие Р.******* 1964 онд Дундговь аймгийн Сайхан овоо суманд төрсөн. Хугацаат цэргийн албыг 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хаасан. Иргэний хуулга, төрөгсдийн гэрчилгээ, цэргийн үүрэгтний үнэмлэх, хугацаат цэргийн албан хаасны лавлагаа зэргийг үндэслэн цэргийн алба хаасныг тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эхээр, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цэргийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 418 дугаартай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар (хх 2-6 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
3.Шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03/726 дугаартай Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг, 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, ХААТР-1 баримт, хаягийн хуудас зэрэг нотлох баримтыг бүрдүүлж, гэрч Д.******* мэдүүлэг, түүний цэргийн үүрэгтний үнэмлэх (хх 14-18 хуудас) зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Р.*******ийн цэргийн алба хаасныг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд хүсэлтийнхээ үндэслэлийг “...Цэрэгт явахад өвөг эцгийн нэрээр буюу ******* ******* гэж явсан. Уг нь ******* ******* гэдэг. Иймд 1982 оноос 1985 он хүртэл цэргийн албан хаасан болохыг тогтоолгоно” гэж тайлбарласан.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Р.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4.Хэрэгт авагдсан ******* овогт ******* *******ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д9-5-120 дугаартай ******* овогт ******* *******ийн цэргийн үүрэгтний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 418 дугаартай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын Гэлэн-ийн *******ийн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, ******* *******ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* овогт ******* *******ийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Д.******* “...Р.******* нь 133 дугаар ангийн атлерийн хороонд аж ахуй салаанд цэргийн алба хаасан. Миний бие Д.Шинэчулуун нь Р.*******тэй 1982 оноос 1985 он хүртэл Дорноговь аймгийн Зүүнбаян сумын 133 дугаар ангид цэргийн алба хааж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.******* цэргийн үүрэгтний үнэмлэх зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Р.******* нь 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Зүүнбаян 133 дугаар цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан болох нь тогтоогдож байна.
5.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД:*******)-ийг 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Зүүнбаян 133 дугаар цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН