Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2019/0043

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, И******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн И******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх
ажиллагаа хийгдэж буй Нийслэлийн Засаг даргын 20
17 оны А/609 дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралт дахь И******* ХХК-ийн МV-01******* дугаартай тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д*******, нэхэмжлэгч И******* ХХК-ийн захирал Э.И******* нар дараах нөхцлөөр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

Нэг. Гэрээний нөхцөл

1.И*******" ХХК нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бусийг шинэчлэн тогтоох тухай 50 дугаар тогтоолоор батлагдсан ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай 1.6 га талбайг Нийслэлийн Байгаль орчны газарт буцаан хүлээлгэн өгнө.

2.Нийслэлийн Байгаль орчны газар нь хасалт хийлгэсэн хэмжээгээр талбайн

зураглалд өөрчлөлт оруулна.

3.Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын ундны усны сан бүхий газрын

энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай талбайг хасч үлдэх 97.12 га талбайд хамаарах хэсгийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээн олгоно.

4.Нийслэлийн Байгаль орчны газарт буцаан хүлээлгэн өгсөн ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай талбайд газрын хэвлийн нөхөн сэргээлтийг гэрээ байгуулагдсан өдрөөс хойш нэг сарын дотор хийж гүйцэтгэн Нийслэлийн Байгаль орчны газраас томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэн өгч, актаар дүгнүүлнэ.

5.И******* ХХК нь гэрээг байгуулснаас хойш 2 сарын хугацаанд үл маргах журмаар гэрээнд заасан бүх нөхцөл, үүргийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү гэрээнд заасан нөхцөл болон үүргээ биелүүлээгүй бол тус сэргээгдсэн талбайн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6.И******* ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээгдсэн талбайд доор дурдсан үүргийг хэрэгжүүлж ажилланаҮүнд:

1. Уурхай дээр зайлшгүй байх баримт бичгийн бүрдүүлэлтийг хангана. /ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, тайлан, уулын ажлын төлөвлөгөө, тайлан, газар, ус ашиглалтын гэрээ/

2. Менежментийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаж, олборлолтод өртөж эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж НБОГ-аас томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэн өгч, актаар дүгнүүлнэ.

3. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэнэ.

4. Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу агаар, хөрс, уснаас шинжилгээ хийлгэж, хэмжилтээр гарсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч ажиллана.

Гурав. Бусад

1.Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

2.Гэрээг байгуулснаар И******* ХХК нь хууль тогтоомжоор хүлээсэн байгаль орчныг нөхөн сэргээх үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөхгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаарх хуульд заасан бусад эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллахад саад болохгүй.

3.Талуудын байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжоор хүлээсэн бусад эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллахад энэхүү эвлэрлийн гэрээ нь саад болохгүй.

4.Талууд эвлэрлийн гэрээг байгуулж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр эвлэрлийг баталгаажуулна.

5. Гэрээнд заасан асуудлаар дахин арбитр болон шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд талууд үл маргах журмаар энэ гэрээнд заасан шаардлага, нөхцлийг биелүүлэх үүрэгтэй.

6. Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, Гуравдагч этгээдийн

хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

И******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч И******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.И*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д******* нар Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсаныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: .... хариуцагчтай эвлэрэх эрхтэй, хариуцагч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д: ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй гэсэн хуульд заасан эрхээ тус тус хэрэгжүүлэхийн сацуу эвлэрлийн гэрээ нь дээрх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1: Нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, мөн зүйлийн  68.2-т: Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэснээр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Түүнчлэн хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/2570 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д*******д тусгайлан олгосон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэх саналыг гарган хэрэгжүүлж байгаа хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлдлийг хүлээн авах үндэслэлтэй, уг эвлэрэл нь хуульд харшлаагүй байна.

Эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжлэгчийн хувьд сөрөг агуулгатай захиргааны актыг гаргасан нь маргаан гарах үндэслэл болсон бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн биелүүлэх талаар тохиролцож эвлэрсэн нь хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж шүүх дүгнэлээ. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хүсэлтээр болон шүүхийн санаачилгаар хэн нэгэн этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болохыг тэмдэглэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т: Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан байдаг. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй байх тул мөн хуулийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч И******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг буцаан олгохгүйгээр төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч И******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.И*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д******* нарын эвлэрлийг баталж, И******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох 128/2019/0062/З/Т индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН