| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01550/И |
| Дугаар | 135/ШШ2024/01252 |
| Огноо | 2024-10-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 135/ШШ2024/01252
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/01550/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод хаягт байрлах ******* ХХК (утас: *******, *******, *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,
“2,138,367.15 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“...Хариуцагч Б.******* нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* тоот санхүүгийн түрээсийн гэрээг байгуулан Samsung Galaxy A54 128gb Black загварын гар утсыг худалдан авсан бөгөөд лизингийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул гэрээний үүрэгт 2,138,367.15 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Б.******* миний бие нь 2,138,367.15 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 100,005.15 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 339,727 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 339,727 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 339,727 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 339,727 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 339,727 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 339,727 төгрөгийн хугацаанд төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагатай маргах зүйл байхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан “ 2,138,367.15 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөнгөн төлбөрийг 7 хувааж төлөхөөр нэхэмжлэгчтэй хугацаа тохирч, талууд эвлэрч байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.
4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,164 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 24,582 төгрөг, төрийн сангийн орлогоос 24,582 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох “2,138,367.15 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,164 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 24,582 төгрөг, төрийн сангийн орлогоос 24,582 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НОМИН