Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 139/ШШ2024/00388

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 139/ШШ2024/00388

Дундговь аймаг

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч ******* овогт******* /РД:.........../ нь******* ХХК-д 1211147 /нэг сая хоёр зуун арван нэгэн мянга нэг зуун дөчин долоон/ төгрөгийг тав хувааж буюу 2024 оны 11 сард 242400 /хоёр зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг, 2024 оны 12 сард 242400 /хоёр зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг, 2025 оны 01 сард 242400 /хоёр зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг, 2025 оны 02 сард 242400 /хоёр зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг, 2025 оны 03 сард 242400 /хоёр зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33618 /гучин гурван мянга зургаан зуун арван найман/ төгрөгөөс 16809 /арван зургаан мянга найман зуун есэн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 16809 /арван зургаан мянга найман зуун есэн/-ийг, хариуцагч*******аас 16809 /арван зургаан мянга найман зуун есэн/-ийг тус тус гаргуулан ........... ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

ШҮҮГЧ ........