Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2024/04183

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 31 181/ШШ2024/04183

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, _ байрлах, АК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага:Б.Я ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ан. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эзгүйд хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохБ.Я ийг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Б.Я нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 7100513287 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1.900.000 төгрөгийн зээлийг 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 5 дугаар сарын 25-нд 7100429021 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 8.490.000 төгрөгийн зээлийг 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.

Зээлийн гэрээний үүрэгт төлбөр шаардаж харъяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/Ш32023/18218 тоот захирамжаар хариуцагч хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон захирамжилсан.

Иймд Б. Я. эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2023/18218 тоот шүүгчийн захирамж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, АК ББСБ ХХК-иас үйлчилгээ авах хүсэлт, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Р20136347 тоот хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэргийг ирүүлжээ. /хх 2-11/

Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч АК ББСБ ХХК ньБ.Я ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас АК ББСБ ХХК, нөгөө талаасБ.Я нар харилцан тохирч 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2023/18218 тоот шүүгчийн захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, Тэпо, 54 дүгээр байр, 13 тоот хаягтБ.Я оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

4.Шүүхээс бүртгэх байгууллагын Хур системээс гаргуулсан лавлагаагаар 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар түүний албан ёсны бүртгэлтэй хаяг Баянхонгор аймаг, .тоот болохыг тодорхойлжээ.

5.Шүүхээс дээрх хаягийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Одончимэг өөрөө гэж гардан авчээ.

Иймд оршин суух хаяг тодорхой болсон тул түүнийг одоогоор эрэн сурвалжлуулах шаардлага үүсээгүй гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаарБ.Я ийг эрэн сурвалжлуулах тухай АК ББСБ ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ