| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 72419900000 |
| Дугаар | 2022/ДШМ/968 |
| Огноо | 2022-10-06 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Д.Отгонбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2022/ДШМ/968
2022 10 06 2022/ДШМ/968
Н.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсономыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 514 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар бичсэн Сонгинохайрхан дүүргийн прокурор газрын ерөнхий прокурор Д.Отгонбаярын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр Н.Б-д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.Б- нь 1997 оны 04 дүгээр сарын 09-ний орой 18 цагийн орчимд ... дүүргийн ОСТ-ын 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Ц-ийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, 62,300 төгрөгийг нь авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 514 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг баримтлан тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ... нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 90 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 377, 396 дугаар зүйлд заасныг баримтлан Н.Б-эс 64,300 төгрөг гаргуулж хохирогч М.Ц-т олгохоор шийдвэрлэжээ.
Прокурор Д.Отгонбаяр бичсэн дүгнэлтдээ: “...... регистрийн дугаартай Нэргүйн Б- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 514 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор ял шийтгэгдсэн этгээд нь .... регистрийн дугаартай Баасансүрэнгийн Б- болох нь ... “... Би ял эдлэх байтугай цагдаад ч дуудагдаж үзээгүй өдийг хүрсэн. Тэр ял эдэлж байсан хүний овог, нэр, регистрийн дугаар нь миний овог, нэр регистрийн дугаартай яг адилхан гарч миний сэтгэлийг ихээр зовоож, бие, сэтгэл санааны хохирол амсаж байна. Хэрэг хийсэн хүний мэдүүлэг дээр гэрийн хаяг өөрөөр бичигдсэн байна…” гэх гомдол, гэрч Б.Б-ын “Манай ах Б овогтой Б- нь 1997 онд эхнэр ах А.Б гэх хүнтэй хэрэгт холбогдож ял эдэлж байсан ...” /хх 79/, гэрч А.Эийн “Би Б-тэй 1996-1999 онд хамт амьдарсан. Бичиг баримтыг харж байгаагүй. гийн гэж хоёр өөрөөр овоглодог байсан санагдаж байна. Б- ахтай хамт үйлдсэн хэрэгтээ ял эдэлсэн. Би нэг удаа эргэж очиж байсан...” /хх 82/ гэх мэдүүлгүүд, ял шийтгэлийн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр тогтоогдож байна. гийн Б- нь өөрийн овгоо худал хэлж, паспортоо үрэгдүүлсэн талаарх худал лавлагааг хавсаргаж, гэмт хэрэг үйлдээгүй регистрийн дугаарыг ашиглан ял шийтгүүлснээр шүүхийн шийдвэр хуурамч нотлох баримтад үндэслэж гарсан болох нь тогтоогдож байх тул Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 514 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолд заасан Нн Б- гэх нэрийг гийн Б-, регистрийн дугаарыг болгон өөрчлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Н.Б- нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 514 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлжээ.
Эрүүгийн дугаартай хэргээс үзэхэд Б- нь биеийн байцаалтаа 1974 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн гэж мэдүүлсэн /хх 34/ ба Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн 1997 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 6/855 дугаар албан бичгээр “... Нэргүй овогтой Б-, 1974 онд Улаанбаатарт төрсөн, иргэний паспортаа гээгдүүлсэн тул лавлагаа гаргаж өгнө үү” гэж Иргэний бүртгэл мэдээллийн төвд хандахад “Н овогтой Б- нь регистртэй, паспорттой байна” гэсэн хариу ирүүлснийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 514 дүгээр таслан шийдвэрлэх тогтоол гарсан байна.
Гэтэл 1997 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ОСТ-ын 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Ц-ийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, 62,300 төгрөгийг нь авсан гэмт хэргийг үйлдсэн хүн нь гийн Б- болох нь гэрч Б Бгын “... ээжийг Б. Нгэдэг байсан. Ах Б Б- нь 1997 онд эхнэр Э төрсөн ах А.Б хэрэгт холбогдон ял эдэлж байсан...” /хх 81/, гэрч А.Э “...нь миний төрсөн ах, нь түүний найз, манай урд гудамжинд байдаг байсан ...” /хх 83/, “... таны үзүүлсэн ял шийтгэлийн тэмдэглэл дээрх хар зураг манай нөхөр байсан зураг мөн байна. Би Б-тэй 1996-1999 он хүртэл хамт амьдарсан. Би Б-ийн бичиг баримт, иргэний үнэмлэхийг харж байгаагүй. “Нн Б-”, “Б-гийн Б-” гэж хоёр өөрөөр овоглодог байсан санагдаж байна. Б- тухайн үед ахтай хамт үйлдсэн хэрэгтээ ял эдэлсэн...” /хх 84/ гэсэн мэдүүлгүүд, Улсын бүртгэлийн төв архивын иргэний баримтын лавлагаа зэргээр тогтоогдов.
Иргэний бүртгэлийн худал лавлагаанд үндэслэн регистрийн дугаартай, Н Б- гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл болжээ.
Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 514 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож, Нэргүйн Б-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалтаас үзвэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл тогтоогдвол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд, эсхүл мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар байна. Өөрөөр хэлбэл шинээр илэрсэн нөхцөл байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль шатанд гарснаас хамаарч тухайн шатанд хэргийг буцаах нь шударга шүүхээр шүүлгэх хүний эрхийн баталгаа гэж үзэхээр байх тул “...Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 514 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолд заасан Н Б- гэх нэрийг Б Б-, регистрийн дугаарыг болгон өөрчлүүлэх...” гэсэн прокурорын саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 514 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож, Н Б-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН