| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03622/И |
| Дугаар | 181/ШШ2024/04208 |
| Огноо | 2024-11-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2024/04208
| 2024 11 01 | 181/ШШ2024/04208 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, 1..... тоотод байрлах, БЛ ХХК /Регистрийн дугаар:./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, ...........оршин суух,Л.С /Регистрийн дугаар:./-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 4.510.473 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Л.С д холбогдуулан гэрээний үүрэгт 4.510.473 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
"БЛ ХХК нь 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 43025518 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч Л.С 2.944.900 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай, сар бүрийн 15-ны өдөр эргэн төлөлт хийгдэж байхаар /2.944.900 төгрөгийн үнэ бүхий Samsung 65OA 7500 зурагт/ хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар түрээслэгч Л.С нь үндсэн зээлийн үлдэгдэл 2.821.211 төгрөг, үндсэн хүү 1.503.332 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 177.428 төгрөг, нийт лизингийн төлбөр 4.501.973 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 4.510.473 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Л.С би 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 500.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 4.010.473 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.002.618 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.002.618 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.002.618 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 1.002.618 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ал. хуваарийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БЛ ХХК нь Л.С д холбогдуулан гэрээний үүрэгт 4.510.473 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгийг төлж, үлдэх 4.010.473 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.002.618 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.002.618 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.002.618 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 1.002.618 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр эвлэрчээ.
Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.БЛ ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.С д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгийг төлж, үлдэх 4.010.473 /дөрвөн сая арван мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.002.618 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.002.618 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.002.618 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1.002.618 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87.118 төгрөгийн тавин хувь болох 43.559 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 43.559 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 43.559 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ