Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2019/0062

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би Ж******* ХХК-иас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/1686 тоот албан тоотын шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын №НХААГ-18/******* тоот тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж******* ХХК шүүхэд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/1686 тоот албан тоотын шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын №НХААГ-18/******* тоот тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* тус шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн хүсэлтэдээ: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын №НХААГ-18/******* тоот тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, тендер шалгаруулалт дахин явуулахыг манай газарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Дээрх төсөл арга хэмжээний тендерийн хүчинтэй хугацаа дуусаж 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02/51 дугаартай албан бичгээр оролцогч компаниудад тендер хүчингүй болсон тухай мэдэгдсэн.

Иймд Ж******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдсан

 

гэж үзэж болох тул уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ж******* ХХК-иас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/1686 тоот албан тоотын шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах

ажиллагааны газрын №НХААГ-18/******* тоот тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/1686 тоот албан тоотын шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын №НХААГ-18/******* тоот тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/1686 тоот албан тоотын шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын №НХААГ-18/******* тоот тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ