Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00975

 

 

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00975

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 7 дугаар багт байрлах, ДО ХХКйн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн М сумын 8 дугаар багийн МВС төвийн 4 давхарт байрлах, Х ДС ТӨХКд холбогдох,

Түрээсийн төлбөрт нийт 96,700,000 (ерэн зургаан сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай, 155/2024/00566/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ДО ХХКйн захирал М.Лхагвасүрэн, хариуцагч Х ДС ТӨХКйн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ДО ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х ДСТӨХК нь ДОХХК-ийн М сум 7-р багт байрлалтай Ус дулаан дамжуулах төв (Ус далаан дамжуулах төв гэдэг нь айл өрх, аж ахуйн нэгжүүдийг дулааны эрчим хүчээр хангах байгууламж юм). Түрээслэж түүнээс орсон орлогын 65%-ийг Х ДСТӨХК, үлдэгдэл 35%-ийг нь ДОХХК авахаар харилцан тохиролцож 2018 оноос түрээсийн гэрээ байгуулж ажилласан юм.

Гэтэл 2018 он, 2019 он, 2020 он, 2021 он, 2022 он, 2023 он, 2024 онуудад түрээсийн гэрээ байгуулж ажилласан боловч түрээсийн төлбөрөө бүрэн гүйцэт өгөхгүй байгаа учир дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

1.а. Х ДСТӨХК ДОХХК-ийн Ус дулаан дамжуулах төвийг түрээсэлж 2018 оны турш 17.8 сая төгрөгийн орлого олж, түүнээс ДОХХК-д гэрээний дагуу өгөх түрээсийн төлбөр орлогын 35% буюу 6.2 сая төгрөг,

1.б. Гэрээний дагуу түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь өгөөгүй 03%-ийн алданги 1 хоногт 18.600 төгрөг, 1 сард 558.000 төгрөг болж байна. 2018 оны 04-р сарын 15-аас 2021 оны 12 сарын 31 хүртэл 48 сар х 558.00=26.784.000 төгрөгний алданги үүсэж байгаа боловч хуулийн дагуу авбал зохих түрээсийн 6.2 сая төгрөгний 50%-тай тэнцэх хэмжээний алданги нь 3.1 сая төгрөг болж байна. Иймд 2018 оны түрээсийн төлбөр 6,2 сая төгрөг, 2018 оны гэрээний дагуу авах алданги 3.1 сая төгрөг авах нийт авлага 9,3 сая төгрөг болж байна.

2.а. Х ДСТӨХК ДОХХК-ийн Ус дулаан дамжуулах төвийг турээсэлж 2019 оны турш 33.2 сая төгрөгийн орлого олж, түүнээс ДОХХК-д гэрээний дагуу өгөх түрээсийн төлбөр орлогын 35% буюу 11.6 сая төгрөг,

2.б. Гэрээний дагуу түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь өгөөгүй 03%- ийн алданги 1 хоногт 34,800 төгрөг, 1 сард 1.044.000 төгрөг болж байна. 2019 оны 01-р сарын 01-ээс 2022 оны 12 сарын 31 хүртэл 48 сар х 1.044.000=50.112.000 төгрөгний алданги үүсэж байгаа боловч хуулийн дагуу авбал зохих түрээсийн 11.6 сая төгрөгний 50%-тай тэнцэх хэмжээний алданги нь 5.8 сая төгрөг, нийт авлага 17.4 сая төгрөг болж байна.

3. а. Х ДСТӨХК ДОХХК-ийн Ус дулаан дамжуулах төвийг түрээсэлж 2020 оны турш 34.2 сая төгрөгийн орлого олж, түүнээс ДОХХК-д гэрээний дагуу өгөх түрээсийн төлбөр орлогын 35% буюу 11.9 сая төгрөг,

3.б. Гэрээний дагуу түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь өгөөгүй 03%- ийн алданги 1 хоногт 35.700 төгрөг, 1 сард 10.070.100 төгрөг болж байна. 2020 оны 01-р сарын 01-ээс 2023 оны 10 сарын 31 хүртэл 46 сар х 10.077.100=49.266.000 төгрөгний алданги үүсэж байгаа боловч хуулийн дагуу авбал зохих түрээсийн 11.9 сая төгрөгний 50%-тай тэнцэх хэмжээний алданги нь 5.9 сая төгрөг болж 2020 онд авах нийт авлага 17.8 сая төгрөг болж байна.

4.а. Х ДСТӨХК ДОХХК-ийн Ус дулаан дамжуулах төвийг түрээсэлж 2021 оны турш 42.3 сая төгрөгийн орлого олж, түүнээс ДОХХК-д гэрээний дагуу өгөх түрээсийн төлбөр орлогын 35% буюу 14.8 сая төгрөг,

4.б. Гэрээний дагуу түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь өгөөгүй 03%- ийн алданги 1 хоногт 44.400 төгрөг, 1 сард 1.332.000 төгрөг болж байна. 2021 оны 01-р сарын 01-ээс 2023 оны 12 сарын 31 хуртэл 36 сар х1,332,000=47.952.000 төгрөгний алданги үүсэж байгаа боловч хуулийн дагуу авбал зохих түрээсийн 14.8 сая төгрөгний 50%-тай тэнцэх хэмжээний алданги нь 7.4 сая төгрөг болж байна. Иймд 2021 оны түрээсийн төлбөр 14.8 сая төгрөг, 2021 оны гэрээний дагуу алданги 7.4 сая төгрөг, нийт авлага 22.2 сая төгрөг болж байна.

5.а. Х ДСТӨХК ДОХХК-ийн Ус дулаан дамжуулах төвийг түрээсэлж 2022 оны турш 67.0 сая төгрөгийн орлого олж, түүнээс ДОХХК-д гэрээний дагуу өгөх түрээсийн төлбөр орлогын 35% буюу 23.4 сая төгрөг,

5.б. Гэрээний дагуу түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь өгөөгүй 03%- ийн алданги 1 хоногт 70.200 төгрөг, 1 сард 2.106.000 төгрөг болж байна. 2022 оны 01-р сарын 01-ээс 2023 оны 12 сарын 31 хүртэл 26 сар х 2 106 000 =54.756.000 төгрөгний алданги үүсэж байгаа боловч хуулийн дагуу авбал зохих түрээсийн 23.4 сая төгрөгний 50%-тай тэнцэх хэмжээний алданги нь 11.7 сая төгрөг болж байна. Иймд 2022 оны түрээсийн төлбөр 23.4 сая төгрөг, 2022 оны гэрээний дагуу авах алданги 11.7 сая төгрөг, авах нийт авлага 35.1 сая төгрөг болж байна.

6.а. Х ДСТӨХК ДОХХК-ийн Ус дулаан дамжуулах төвийг түрээсэлж 2023 оны турш 64.5 сая төгрөгийн орлого олж, түүнээс ДОХХК-д гэрээний дагуу өгөх түрээсийн төлбөр оролгын 30% буюу 19.3 сая төгрөг,

6.б. Гэрээний дагуу түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь өгөөгүй 03%- ийн алданги 1 хоногт 57.900 төгрөг, 1 сард 1.737.000 төгрөг болж байна. 2023 оны 01 -р сарын 01-ээс 2024 оны 12 сарын 31 хүртэл 8 сар х 1.737.000 =13.896.000 төгрөгний алданги үүсэж байгаа боловч хуулийн дагуу авбал зохих түрээсийн 19.3 сая төгрөгний 50%-тай тэнцэх хэмжээний алданги нь 9.6 сая төгрөг болж байна. Иймд 2023 оны түрээсийн төлбөр 19.3 сая төгрөг, 2023 оны гэрээний дагуу авах алданги 9.6 сая төгрөг, авах нийт авлага 28.9 сая төгрөг болж байна.

Х ДСТӨХК, ДОХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу 2018 оноос 2023 оны хооронд нийт авах түрээсийн төлбөр 87,200,000 төгрөг, гэрээний дагуу хүлээх нийт алданги 244.800.000 төгрөг болж байгаа боловч хуулийн дагуу нийт авах ёстой түрээсийн төлбөрийн (87.200.000) төгрөг 50%-тай тэнцэх алданги нь 43.600.000 төгрөг болж байна.

Х ДСТӨХК -аас 87.200.000 төгрөгний түрээсийн төлбөр 43,600,000 төгрөгний алданги, бүгд 130.700.000 төгрөгийг авах авлагатай байгаагаас 2021 оны 12 сарын 31-нд 3.000.0000 төгрөг, 2022 оны 01 сарын 31-нд 2.000.000 төгрөг, 2022 оны 03 сарын 31-нд 3.000.000 төгрөг, 2022 оны 12 сарын 31-нд 5.000.000 төгрөг, 2023 оны 10 сарын 31-нд 15.000.000 төгрөг, 2023 оны 12 сарын 28-нд 6.000.000 төгрөг, бүгд 34.000.000 төгрөгийг ДОХХК-ийн дансанд шилжүүлсэн учир 130.700.000 төгрөгнөөс -34.000.000 төгрөг =96.700.000 төгрөг.

Иймд Х ДСТӨХК-аас 96.700.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч ДО ХХКйн захирал М.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл манай компанийн дансанд огт мөнгө хийгээгүй. 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөг хийсэн. Ингээд нийтдээ 2023 оныг хүртэл 34,000,000 төгрөг хийсэн байгаа. Нэхэмжлэл гаргаснаас хойш 2024 онд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Үүнийг 2024 оны орлогод оруулах саналтай байна. Нийт орлогын алданги тооцоог бодсон. Үүнд. Х ДСТӨХК ДОХХК-ийн Ус дулаан дамжуулах төвийг түрээсэлж 2018 оны турш 17.8 сая төгрөгийн орлого олж, түүнээс ДОХХК-д гэрээний дагуу өгөх түрээсийн төлбөр орлогын 35% буюу 6.2 сая төгрөг, гэрээний дагуу түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь өгөөгүй 03%-ийн алданги 1 хоногт 18.600 төгрөг, 1 сард 558.000 төгрөг болж байна. 2018 оны 04-р сарын 15-аас 2021 оны 12 сарын 31 хүртэл 48 сар х 558.00=26.784.000 төгрөгний алданги үүсэж байгаа. Түүнээс хойшоо 2022, 2023 ондуудад мөнгөн дүн нь өссөн байна. 2022 онд Х ДСТӨХК ДОХХК -ийн Ус дулаан дамжуулах төвийг турээсэлж 2019 оны турш 33.2 сая төгрөгийн орлого олж, түүнээс ДОХХК-д гэрээний дагуу өгөх түрээсийн төлбөр орлогын 35% буюу 11.6 сая төгрөг, гэрээний дагуу түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь өгөөгүй 03%- ийн алданги 1 хоногт 34,800 төгрөг, 1 сард 1.044.000 төгрөг болж байна. 2019 оны 01-р сарын 01-ээс 2022 оны 12 сарын 31 хүртэл 48 сар х 1.044.000=50.112.000 төгрөгний алданги үүсэж байна. 2020 онд Х ДСТӨХК ДОХХК-ийн Ус дулаан дамжуулах төвийг түрээсэлж 2020 оны турш 34.2 сая төгрөгийн орлого олж, түүнээс ДОХХК-д гэрээний дагуу өгөх түрээсийн төлбөр орлогын 35% буюу 11.9 сая төгрөг, гэрээний дагуу түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь өгөөгүй 03%- ийн алданги 1 хоногт 35.700 төгрөг, 1 сард 10.070.100 төгрөг болж байна. 2020 оны 01-р сарын 01-ээс 2023 оны 10 сарын 31 хүртэл 46 сар х 10.077.100=49.266.000 төгрөгний алданги үүсэж байна. 2021 онд Х ДСТӨХК ДОХХК-ийн Ус дулаан дамжуулах төвийг түрээсэлж 2021 оны турш 42.3 сая төгрөгийн орлого олж, түүнээс ДОХХК-д гэрээний дагуу өгөх түрээсийн төлбөр орлогын 35% буюу 14.8 сая төгрөг, гэрээний дагуу түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь өгөөгүй 03%- ийн алданги 1 хоногт 44.400 төгрөг, 1 сард 1.332.000 төгрөг болж байна. 2021 оны 01-р сарын 01-ээс 2023 оны 12 сарын 31 хүртэл 36 сар х1,332,000=47.952.000 төгрөгний алданги үүсэж байна. Алданги тооцохоор нэхэмжлэлийн шаардлагаас их мөнгө гарч байгаа. Үүнээс Х ДСТӨХК-ийн манай ДОХХК-д нийт шилжүүлсэн мөнгө нь 34,000,000 төгрөг болж байна. 2024 онд болохоор 10,000,000 төгрөгийг нэхэмжлэл гаргаснаас хойш өгсөн. Нийтдээ манай дансанд одоогоор 44,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. 2018 онд гэрээ байгуулснаас хойш 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

Хариуцагч Х ДС ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х ДСТӨХК нь ДОХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Манай байгууллага нь тус  ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ-г байгуулан хамтран ажиллаж ирсэн. ДОХХК нь түрээсийн төлбөртэй холбогдуулан өмнө нь шүүхэд хэд хэдэн удаа нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд нэхэмжлэгч байгууллагатай харилцан тохиролцож түрээсийн төлбөрөө зохих хэмжээнд төлсөөр ирсэн. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18/29 дугаартай гэрээгээр 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр, ажилчдын цалин хөлс гэх агуулга бүхий нэхэмжпэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлж байсан. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, алдангийг өгөх боломжгүй байна. Манай байгууллага нэхэмжлэгч ДОХХК-тай харилцан тохиролцож 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дугаартай гэрээгээр 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар гэрээг байгуулсан. 2021 оны 12 сарын 31-ний өдөр ДОХХК-д 3,000,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн төлбөрт 3,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг тус тус төлсөн. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 59 дугаартай Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ-г 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар байгуулсан. Уг гэрээний түрээсийн төлбөрт 2023 оны 10 дугаар сарын 31- ний өдөр түрээсийн төлбөрт 15.183.592 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн төлбөрт 6.000.000 төгрөгийг тус тус төлсөн байна.

Иймд ДОХХК-ийн нэхэмжилж буй түрээсийн төлбөрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд алдангийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ус дулаан дамжуулсны орлого нь сар бүр хуримтлагддаг орлого биш бөгөөд жилийн эцсээр эсхүл халаалтын улирал дуусах, эхлэх үед манай байгууллагын байцаагч нар орлогыг бүрдүүлдэг юм. ДОХХК-ийн дулаан дамжуулах төвөөс 2021 онд 40.837.569 төгрөгийн орлогоос 35% тооцоход 14.293.149 төгрөгийг тус компанид өгөх байснаас 2021 оны 12 сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 11.293.149 төгрөг, 2022 онд 60.687.666 төгрөгийн орлогоос 30%-иар тооцоход 18.206.299 төгрөгийг тус компанид өгөх байснаас 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн төлбөрт 3.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр түрээсийн төлбөрт 5.000.000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 8.206.299 төгрөг, 2022 онд 59.532.270 төгрөгийн орлогоос 30%-иар тооцоход 17.859.681 төгрөгийг тус компанид өгөх байснаас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн төлбөрт 15.183.592 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн төлбөрт 6.000.000 төгрөгийг тус тус төлсөн. Нийт 21.183.592 төгрөгийг төлж, илүү 3.323.911 төгрөгийг төлсөн байна. 2021 оны үлдэгдэл 11.293.149 төгрөг, 2022 оны үлдэгдэл 8.206.299 төгрөг, 2023 онд илүү төлөлт 3.323.911 төгрөгийг хасч, үлдэгдэл 16.175.537 төгрөгийн үлдэгдэл байна. 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөгийг шилжүүлснээр ДОХХК-ийн дулаан дамжуулах төвийн түрээсийн төлбөрт 6.175.537 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

Хариуцагч Х ДС ТӨХКйн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ДСТӨХК-аас ДОХХК-д шилжүүлсэн үнийн дүн зөрүүтэй байна. Х ДСТӨХК-аас дараах төлбөрийг хийсэн байна. Үүнд: 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 30-ний өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15,183,592 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт ДОХХК-д 47,183,593 төгрөгийг өгсөн байна. Иймд 2024 он орохгүйгээр үндсэн төлбөрт төлөх 6,175,537 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж тооцсон байгаа. 2024 оны 7 дугаар сарын 7-ны өдөр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг 2023 оны төлбөрт оруулан тооцох нь зүйтэй байна. Одоо хариу тайлбарт дурдсан 6,175,537 төгрөгийг өгөхийг Х дулаан станц ТӨХК зөвшөөрч байна. Энэ гэрээтэй холбоотой маргааныг шүүхээр өмнө бас шийдвэрлүүлж байсан байдаг гэв.

Нэхэмжлэгчээс: ДОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18/29 дугаартай Х ДСТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхсайхан, ДОХХК-ийн захирал Б.Бямбацэрэн нарын хооронд байгуулсан Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дугаартай Х ДСТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цанлигренчин, ДОХХК-ийн захирал Д.Нарантуяа нарын хооронд байгуулсан Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 59 дугаартай Х ДСТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цанлигренчин, ДОХХК-ийн захирал Д.Нарантуяа нарын хооронд байгуулсан Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 69 дугаартай Х ДСТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цанлигренчин, ДОХХК-ийн захирал Д.Нарантуяа нарын хооронд байгуулсан Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №13 дугаартай ДОХХК-ийн Х ДСТӨХК-аас 1, 2, 3, 4-5, 9, 10, 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөр 6 сар х 1458,3 = 8749,8 төгрөг, нийт 8749800 төгрөг нэхэмжилсэн Нэхэмжлэл эх хувь, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №06 дугаартай ДОХХК-ийн Х ДСТӨХК-аас 2019 оны 1, 2, 3, 4, 5, 9, 10, 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөр 8 сар х 1458300 = 11666,400 төгрөг, нийт 11666400 төгрөг нэхэмжилсэн Нэхэмжлэл эх хувь, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №09 дугаартай ДОХХК-ийн Х ДСТӨХК-аас 2020 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудын түрээсийн төлбөр 4х1659000=6636000, 0,5х1659000=829500, нийт 7465500 төгрөг нэхэмжилсэн Нэхэмжлэл эх хувь, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №29 дугаартай ДОХХК-ийн Х ДСТӨХК-аас 2020 оны 9, 10, 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөр 3 сар х1659000= 4977000, 0,5х1659000=829500, нийт 5806500 төгрөг нэхэмжилсэн Нэхэмжлэл эх хувь, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №56 дугаартай ДОХХК-ийн Х ДСТӨХК-аас 2020 оны 9, 10, 11, 12, 2021 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудын түрээсийн төлбөр нийт 13272000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл эх хувь, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №64 дугаартай ДОХХК-ийн Х ДСТӨХК-аас 2021 оны 9, 10, 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөр 3 сар х 2639712=7919136, 0,5 сар х 2639712= 1319856, нийт 9238992 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл эх хувь, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №16 дугаартай ДОХХК-ийн Х ДСТӨХК-аас 2022 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудын түрээсийн төлбөр 4 сар х 2639712=10558848, 0,5 сар х 2639712= 1319856, нийт 11878704 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл эх хувь, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №39 дугаартай ДОХХК-ийн Х ДСТӨХК-аас 2022 оны 9, 10, 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөр 4 сар х 2940000=11760000, нийт 11760000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл эх хувь, 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №05 дугаартай ДОХХК-ийн Х ДСТӨХК-аас 2023 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудын түрээсийн төлбөр 5 сар х 3200000=16000000, нийт 16000000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл эх хувь, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №25 дугаартай ДОХХК-ийн Х ДСТӨХК-аас 2023 оны 9, 10, 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөр 4 сар х 3200000=128000000, нийт 12800000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл эх хувь, ДОХХК-аас дулааны эрчим хүчээр хангагддаг хэрэглэгчдийн борлуулалтын орлого (НӨАТ)-тэй гэх гарчигтай нэр бүхий 37 өрхийн 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 онуудын төлбөрийн жагсаалтын хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ДОХХК-ийн 2024 ны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1/25 дугаартай Б.Ганчимэгт итгэмжлэл олгосон албан бичиг, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ..... дугаартай Хүсэлт шийдвэрлэж, нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжийн эх хувь, ДОХХК-аас дулааны эрчим хүчээр хангагддаг хэрэглэгчдийн борлуулалтын орлого (НӨАТ)-тэй гэх гарчигтай нэр бүхий 37 өрхийн 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 онуудын төлбөрийн жагсаалтын эх баримт, ДОХХК-ийн 2024 ны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б.Г-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаас татгалзах тухай албан бичиг зэргийг,

Хариуцагчаас: Х ДС ТӨХКйн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 303 дугаартай Ерөнхий нягтлан бодогч В.М-т олгосон итгэмжлэл, Х ДС ТӨХКйн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 337 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар, Х ДС ТӨХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 335 дугаартай Д.Д, Ч.Б нарт олгосон итгэмжлэл, ДОХХК-ийн ДДТөвийн 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 онуудын орлого, зарлагын тооцоо гэх гарчиг бүхий баримт, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 59 дугаартай Х ДСТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц, ДОХХК-ийн захирал Д.На нарын хооронд байгуулсан Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээнд Х ДСТӨХК-ийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажуулсан баримт, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 69 дугаартай Х ДСТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц, ДОХХК-ийн захирал Д.Н нарын хооронд байгуулсан Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээнд Х ДСТӨХК-ийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажуулсан баримт, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн .... дугаар шийдвэрт Х аймаг дахь шүүхийн Тамгын газар Шүүхийн архив, хуулбар үнэн тэмдэг дарагдсан баримт, ДОХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдаж, гарын үсэг зурагдсан ДОХХК-ийн ДДТөвийн 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 онуудын орлого, зарлагын тооцоо гэх гарчиг бүхий эх баримт, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ХАС банкин дахь Х  ТӨХК-ийн дансны хуулга 1 хуудас зэргийг тус тус ирүүлсэн байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч ДО ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Үүнд: Х ДС ТӨХК нь ДО ХХКйн өмчлөлийн Х аймгийн М сумын 7-р багт байрлах Ус дулаан дамжуулах төв (Ус дулаан дамжуулах төв гэдэг нь айл өрх, аж ахуйн нэгжүүлдийг дулааны эрчим хүчээр хангах байгууламж юм)-ийг түрээслэж түүнээс орсон орлогын 65%-ийг Х ДСТӨХК, үлдэгдэл 35%-ийг нь ДОХХК авахаар харилцан тохиролцож 2018 оноос түрээсийн гэрээ байгуулж ажилласан юм.

Гэтэл 2018 он, 2019 он, 2020 он, 2021 он, 2022 он, 2023 он, 2024 онуудад түрээсийн гэрээ байгуулж ажилласан боловч түрээсийн төлбөрөө бүрэн гүйцэд өгөхгүй байгаа учир Х ДС ТӨХКас 87,200,000 төгрөгний түрээсийн төлбөр 43,600,000 төгрөгний алданги, бүгд 130,700,000 төгрөгийг авах авлагатай байгаагаас 2021 оны 12 сарын 31-нд 3,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 31-нд 2,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 31-нд 3,000.000 төгрөг, 2022 оны 12 сарын 31-нд 5.000.000 төгрөг, 2023 оны 10 сарын 31-нд 15.000.000 төгрөг, 2023 оны 12 сарын 28-нд 6.000.000 төгрөг, бүгд 34.000.000 төгрөгийг ДОХХК-ийн дансанд шилжүүлсэн учир 130.700.000 төгрөгнөөс -34.000.000 төгрөг =96.700.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэхдээ 2018 оноос 2023 оныг дуустал буюу 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байгаа юм гэжээ.

3.Хариуцагч Х ДС ТӨХК ДОхязгаарлагмал хариуцлагатай компанийн нэхэмжилж буй түрээсийн төлбөрийн зарим хэсгийг буюу 6.175.537 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд алдангийг төлөхийг эс зөвшөөрчээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18/29 дугаатай Х ДСТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.М, ДОХХК-ийн захирал Б.Б нарын хооронд байгуулсан Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дугаартай Х ДСТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц, ДОХХК-ийн захирал Д.Н нарын хооронд байгуулсан Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 59 дугаартай Х ДСТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц, ДОХХК-ийн захирал Д.Н нарын хооронд байгуулсан Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 69 дугаартай Х ДСТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц, ДОХХК-ийн захирал Д.Н нарын хооронд байгуулсан Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч ДО ХХКйн өмчлөлийн Х аймгийн М сумын 7 дугаар багт байрлах ус, дулаан дамжуулах төвийг ашиглан нэр бүхий 37 айл өрхийг ус, дулаанаар хангах зорилгоор хариуцагч Х ДС ТӨХК нь 2018 оноос эхлэн Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ-г байгуулсан, гэрээний дагуу нэр бүхий 37 өрхийг ус, дулаанаар ханган ажиллаж байсан, нэхэмжлэгч нь 2018 оноос 2023 оныг дуустал хугацаанд гэрээний дагуу түрээсийн төлбөрт тохирсон орсон орлогын 35 хувийг авахаар нэхэмжлэхүүдийг хүргүүлж байсан, хариуцагч Х ДС2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөгийг, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийг, 2022 ны 12 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15,183,592 төгрөгийг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид түрээсийн төлбөрт төлсөн, нийт нэр бүхий 37 айл өрхөөс ус, дулаан ханган нийлүүлсний төлбөрт Х ДС ТӨХКд 2018 оны 17,892,560 төгрөгийн, 2019 онд 33,298,778 төгрөгийн, 2020 оны 34,288,393 төгрөгийн, 2021 онд 42,342,405 төгрөгийн, 2022 онд 67,012,303 төгрөгийн, 2023 оны 64,536,181 төгрөгийн төлбөрийг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

 

5. Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээнд заасан төлбөрийг төлөх нөхцөл, нийт хариуцагчаас төлсөн төлбөрийн хэмжээ зэрэгт маргаагүй. / Шүүх хуралдааны явцад 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн хариуцагчийн дансанд төлсөн гэх 3,000,000 төгрөгийг хариуцагч дансны хуулбар орж ирээгүй гэж маргасан учир түр хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулах уг баримтыг эх хувиар нь авчрах хүсэлт гаргасан ба шүүх хуралдааныг 10 минутын хугацаагаар завсарлаж нэхэмжлэгч санхүүгийн баримтыг авчирч үзүүлэхэд хариуцагчийн бусад банкны дансанд шилжүүлсэн баримт байсан ба үүнд хариуцагч маргахгүй гэсэн болно,/

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан 2018-2023 онд хариуцагч Х ДС ТӨХКд тухайн ус, дулаан дахин дамжуулах төвөөр дамжуулан ус дулаанаар хангагдсан айл өрхүүдээс орж ирсэн төлбөрийн хэмжээг гаргасан баримтыг үндэслэн түрээсийн төлбөрийг тогтоох нь зүйтэй юм гэж, /Учир нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн орлогын баримт нь манайхаас гаргаж өгсөн баримт дээрх хэмжээтэй ялимгүй зөрүүтэй байгаа гэж тайлбарласан/

Хариуцагчаас 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд төлсөн 10,000,000 төгрөгийг 2023 оны төлбөрт оруулж тооцуулах нь зөв гэж,

Энэ гэрээтэй холбоотой маргааныг шүүхээр урьд өмнө нь хоёр ч удаа шийдвэрлүүлж байсан байдаг. Нэхэмжлэгч нь тухай бүртээ гэрээний үүргийг шаардаад явсан бол ийм хэмжээний алдангийг төлбөх нөхцөлийг бий болгохгүй байсан. Иймд алдангийг төлөхгүй гэж тус тус маргасан.

Нэхэмжлэгч нь 2018, 2020, 2022, 2023 онд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд манай байгууллагаас тухай бүрт хариуцагч байгууллагад нэхэмжлэхээ өгөөд явсан байдаг юм. Манай гаргаж өгсөн орлогыг нотолсон баримт байгаа. Үүгээр бид нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байгаа гэж мэтгэлцсэн.

6. Хавтаст хэрэгт 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18/29 дугаатай Х ДСТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхсайхан, ДОХХК-ийн захирал Б.Б нарын хооронд байгуулсан Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар авагдсан бөгөөд уг гэрээгээр Х аймгийн М сумын 7 дугаар багийн 33 дугаар гудамжинд байрлах УДДТ-11-ийг ДО ХХК нь Х ДС ТӨХКд түрээслэх харилцааг зохицуулжээ.

Талууд гэрээний хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэж талууд тогтоосон ба гэрээний 3.3-т Х ДС ТӨХК нь сарын түрээсийн төлбөрийг параа сарын 05-аас 10-ны өдрүүдэд багтааж орлогын 35 хувийг түрээсийн төлбөр хэлбэрээр түрээслүүлэгчийн харилцах банкны дансанд шилжүүлнэ гэж,

Гэрээний 7.2-т Түрээслэгч нь түрээсийн төлбөрөө дурьдсан хугацаанд төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж тус тус тохирчээ.

Мөн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дугаартай Х ДСТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц, ДОХХК-ийн захирал Д.Н нар Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээг байгуулсан байна.

Талууд гэрээний хугацааг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гэж, гэрээний 7.1-д Ус дулаан дамжуулах төвөөс дулааны эрчим хүчээр хангагдаж буй хэрэглэгчид нь Эрчим хүчний зохицуулах хороо-оос батлагдсан тарифийн дагуу Х ДСТӨХК-д тушаах бөгөөд тухайн сарын түрээсийн төлбөрийг дараа сарын 05-аас 10-ны өдрүүдэд багтаан орлогын 35 хувийг түрээсийн төлбөр хэлбэрээр түрээслүүлэгчийн харилцах банзны дансад шилжүүлнэ гэж,

Гэрээний 6.2-т Түрээслэгч нь түрээсийн төлбөрөө дурьдсан хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хугацаа хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж тус тус тохирсон байна.

Мөн Х ДСТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц, ДОХХК-ийн захирал Д.Н нар 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 59 дугаартай Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээг байгуулсан байх бөгөөд талууд гэрээний хугацааг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гэж,

Гэрээний 7.1-д Ус дулаан дамжуулах төвөөс дулааны эрчим хүчээр хангагдаж буй хэрэглэгчид нь Эрчим хүчний зохицуулах хороо-оос батлагдсан тарифийн дагуу Х ДСТӨХК-д тушаах бөгөөд тухайн сарын түрээсийн төлбөрийг дараа сарын 05-аас 10-ны өдрүүдэд багтаан орлогын /НӨАТ ороогүй дүн/ 30 хувийг түрээсийн төлбөр хэлбэрээр түрээслүүлэгчийн харилцах банзны дансад шилжүүлнэ гэж,

Гэрээний 6.2-т Түрээслэгч нь түрээсийн төлбөрөө дурьдсан хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хугацаа хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж тус тус тохирсон байна.

Хариуцагч Х ДСТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц, ДОХХК-ийн захирал Д.Н нар 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 69 дугаар Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээг байгуулж, талууд гэрээний хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гэж тогтоон, гэрээний 7.1-д Ус дулаан дамжуулах төвөөс дулааны эрчим хүчээр хангагдаж буй хэрэглэгчид нь Эрчим хүчний зохицуулах хороо-оос батлагдсан тарифийн дагуу Х ДСТӨХК-д тушаах бөгөөд тухайн сарын түрээсийн төлбөрийг дараа сарын 05-аас 10-ны өдрүүдэд багтаан орлогын /НӨАТ ороогүй дүн/ 30 хувийг түрээсийн төлбөр хэлбэрээр түрээслүүлэгчийн харилцах банзны дансад шилжүүлнэ гэж,

Гэрээний 6.2-т Түрээслэгч нь түрээсийн төлбөрөө дурьдсан хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хугацаа хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж тус тус тохирсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдээс үзвэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хуульд зааснаар түрээслэгч нь түрээслүүлэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон хуульд заасан /Эрчим хүчний тухай хууль/ зорилгоо биелүүлэхэд нь зориулж Х аймгийн М сумын 7 дугаар багийн 33 дугаар гудамжинд байрлах ус дулаан дамжуулах төв-11-ийг шилжүүлэх, түрээслэгч нь ус, дулаанаар хангагдсан хэрэглэгчдээс орсон төлбөрийн /орлогын/ 35, 30 хувийг /гэрээ тус бүрт он онд өөрөөр тохирсон байгаа/ түрээсийн төлбөрт тооцон шилжүүлэн төлөх үндсэн үүрэгтэй байна.

Мөн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон анзын нэг төрөл болох алданги тооцохоор тохиролцсон нь хууль зөрчөөгүй ба хуульд заасан анзын болон түрээсийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг талууд хангажээ.

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэлт зоригоо илэрхийлж, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл юм.

Иймд нэхэмжлэгч ДО ХХК нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн төлбөрийг, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алдангийг хариуцагч Х ДС ТӨХКас гаргуулахаар шаардах эрхтэй.

7. Нэхэмжлэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд талуудын хооронд түрээсийн гэрээний хугацааг дууссан тухай бүрт байгуулан талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш түрээсийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн нэр бүхий 37 хэрэглэгчээс орсон орлогыг 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 гэсэн байдлаар оноор нь нэгтгэн гаргасан баримтанд үндэслэн түрээсийн төлбөрийг тооцох нь зохистой гэж шүүх үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн нотлох баримтаар ирүүлсэн баримтыг үндэслэн тооцох нь зүйтэй гэж маргасан боловч нэхэмжлэгчийн тус шүүхэд ирүүлсэн дээрх баримтын эх сурвалж нь хариуцагчийн тооцон гаргаж баталгаажуулан нэхэмжлэгчид олгосон баримт байгаа тул тухайн баримтыг үнэлж шийдвэрлэв.

Хариуцагч Х ДС ТӨХКд түрээслүүлсэн эд хөрөнгөөр дамжин ус, дулааны хэрэглээгээ хангасан нэр бүх хэрэглэгчдээс оруулсан орлогыг, түүнээс гэрээнд зааснаар түрээсийн төлбөрийг тооцон үзвэл:

2018 онд нийт 17,892,560 төгрөгийн орлого орсноос гэрээний дагуу 35 хувиар түрээсийн төлбөрийг тооцвол 6,262,396 төгрөгийг,

2019 онд нийт 33,298,778 төгрөгийн орлого орсноос гэрээний дагуу 35 хувиар түрээсийн төлбөрийг тооцвол 11,654,572.3 төгрөгийг,

2020 онд нийт 34,288,393 төгрөгийн орлого орсноос гэрээний дагуу 35 хувиар түрээсийн төлбөрийг тооцвол 12,000,937.5төгрөгийг,

2021 онд нийт 42,341,405 төгрөгийн орлого орсноос гэрээний дагуу 35 хувиар түрээсийн төлбөрийг тооцвол 14,819,841.7 төгрөгийг,

2022 онд нийт 67,012,303 төгрөгийн орлого орсноос гэрээний дагуу 30 хувиар түрээсийн төлбөрийг тооцвол 20,103,690.9 төгрөгийг,

2023 онд нийт 64,536,181 төгрөгийн орлого орсноос гэрээний дагуу 30 хувиар түрээсийн төлбөрийг тооцвол 19,360,854.3 төгрөгий тус тус түрээсийн төлбөр нийтдээ 84,202,292.7 төгрөгийг төлөх учиртай байсан байна.

Хариуцагч байгууллага нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөгийг, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийг, 2022 ны 12 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15,183,592 төгрөгийг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус төлсөн буюу нийтдээ 47,183,592 төгрөгийг нэхэмжлэгчид түрээсийн төлбөрт төлжээ. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 37,018,700.7 төгрөг юм.

Нэхэмжлэгч ДО ХХК-д хариуцагч байгууллагаас хамгийн сүүлд 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд үүнээс өмнө хариуцагч байгууллага нэхэмжлэгчид 37,183,592 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлсөн ба үлдэх 47,018,700.7 төгрөгийг төлөөгүй байх бөгөөд алдангийг энэ байдлаар тооцон үзвэл: 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар төлөөгүй төлбөрөөс нэг өдөрт төлөгдөх алдангийн хэмжээ 47,018,100.7-гийн 0,3 хувь нь 141,056.1 төгрөг ба 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөр тооцвол 162 өдөр байх бөгөөд нийт алданги 162*141,056.1=22,851,088 төгрөг байна.

Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульчилсан тул нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар буюу гүйцэтгээгүй үлдсэн үүргийн үнийн дүн 37,018,700.7 төгрөгийн 50 хувь 18,509,350.3 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж олгох нь зохистой гэж шүүх үзэв.

8. Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг 2024 оноос өмнөх тооцоонд оруулахгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг 10,000,000 төгрөгийг 2024 оноос өмнөх төлбөрт тооцуулна гэж тус тус маргасан.

Шүүх 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг 2024 оноос өмнөх түрээсийн төлбөрөөс хасаж тооцоолох нь зүйтэй гэж үзсэн болно.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд энэхүү гэрээтэй холбоотой маргааныг урьд өмнө нь шүүхээр шийдвэрлүүлж байсан байдаг гэж тайлбар гаргасан бөгөөд хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ....  дугаар шүүхийн шийдвэр авагдсан байна.

Дээрхээс гадна нийтэд илэрхий баримт болох шүүх.мн сайтад байршсан шийдвэрээс үзэхэд Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны .... дугаар шүүхийн шийдвэрээр ДОхязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, Х ДС ТӨХКд холбогдох гэрээний үүрэгт төлбөр гаргуулах маргааныг шийдвэрлэжээ.

Эл шийдвэрүүд нь талуудын хооронд байгуулагдсан Ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээний дагуу тус төвд ажилласан ажиллагсдын цалин, цахилгааны зардал зэргийг хариуцагчаас гаргуулах маргааныг шийдвэрлэсэн байх тул дээрх түрээсийн төлбөртэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

10. Иймд гэрээний дагуу түрээсийн төлбөрт төлөгдвөл зохих төлбөрийн үлдэгдэл 37,018,700.7 төгрөгийг, гэрээний дагуу төлөгдөх алданги 18,509,350.3 төгрөгийг нийт 55,528,051 (тавин таван сая таван зуун хорин найман мянга тавин нэг) төгрөгийг хариуцагч Х ДС ТӨХКас гаргуулж нэхэмжлэгч ДО ХХКд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41,171,949 ( дөчин нэгэн сая нэг зуун далан нэгэн мянга есөн зуун дөчин ес) төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч ДО ХХКйн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 641,450 (зургаан зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг хэвээр үлдээж, 435,590.2 (дөрвөн зуун гучин таван мянга таван зуун ерэн төгрөг хорин мөнгөтөгрөгийг хариуцагч Х ДС ТӨХКас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-г баримтлан хариуцагч Х ДС ТӨХК- иас 55,528,051 (тавин таван сая таван зуун хорин найман мянга тавин нэг) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч    олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,171,949 ( дөчин нэгэн сая нэг зуун далан нэгэн мянга есөн зуун дөчин ес) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ДО ХХКйн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 641,450 (зургаан зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг хэвээр үлдээж, 435,590.2 (дөрвөн зуун гучин таван мянга таван зуун ерэн төгрөг хорин мөнгөтөгрөгийг хариуцагч Х ДС ТӨХКас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХТУЯА