| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/02203/И |
| Дугаар | 184/ШШ2024/05390 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2024/05390
| 2024 оны өдөр | 10 сар 29 р 184/ШШ2024/05390 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:**
Хариуцагч: **
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр***ХХК-тай ** дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Уг гэрээнд зааснаар Баянзүрх дүүргийн *** 2 өрөө орон сууцыг 1м.кв үнийг 2,000,000 төгрөгөөр тооцож нийт 104,120,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан.
Гэрээнд заасан 104,120,000 төгрөгийн төлбөрт бартераар 50,000,000 төгрөгт *** маркийн автомашиныг тооцуулж, 45,000,000 төгрөгт *** автомашинуудыг тус тус тооцуулан үлдэгдэл 9,120,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Захиалагчийн зүгээс гэрээний 2.2 дахь хэсэгт заасан 104,120,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээгээр гүйцэтгэгч нь орон сууцыг бүтээн байгуулах ажлын ерөнхий хугацааг 2023 оны 2 дугаар улирал буюу 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарын хооронд дуусгаж ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгнө хэмээн тохиролцсон. Гэтэл хариуцагч *** ХХК нь орон сууц захиалан бариулах гэрээний 2.1 дэх хэсэгт Энэхүү гэрээгээр захиалсан орон сууцыг бүтээн байгуулах ерөнхий хугацаа 2023 оны 2 дугаар улирал дуустал байна хэмээн заасан байх бөгөөд уг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл 8 сарын хугацаанд орон сууц захиалан бариулах гэрээний заасан үүргээ биелүүлэлгүй явсаар захиалагчийг хөрөнгө мөнгө болон цаг хугацаагаар ихэд хохироож байна.
Захиалагч өөрийн үүргээ биелүүлж гэрээнд заасан төлбөрийг 100 хувь төлсөн тул гэрээнд заасан хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хөрөнгө хариуцагчид шилжсэн тухай *** ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 24/080 дугаар албан бичгээр, тухайн барилгын гүйцэтгэл 70 хувьтай байгаа болох нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 24/105 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ***дугаар гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч тал бодитоор биелүүлсэн тул Баянзүрх ** дугаар хороо, *** орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани Баянзүрх*** хороонд байрлах ***орон сууцны хотхоны гүйцэтгэгчээр ажиллаж, барилга барих ажлын хөлсөндөө байр худалдан борлуулж, ажлын гүйцэтгэлээ хангах болсон. Уг орон сууцны нэг болох ****гэх залуу өөрийн найз гэх хүмүүстэй танай байрнаас зах зээлийн ханшнаас арай хямдаар, тодорхой хувьд нь бартер оролцуулан 100 хувь төлбөрийг төлж уг байрыг худалдаж авахыг хүссэн. Гэрээ байгуулахаар**** болон түүний гэр бүлийн хүн ирсэн байсан. Бартерт шилжүүлэх автомашинуудаа өнөөдөр эсхүл маргааш өгнө, бэлэн мөнгөө шилжүүлээд ирнэ гэж хэлээд 100 хувь төлбөрийг барагдуулсан гэж гэрээ байгуулахыг хүссэн. Тухайн гэрээг хэвлэхэд манай принтерийн хор муу байна, маргааш гэрээгээ авчих гэж хэлэхэд гадагшаа явах гэж байгаа гэж хэлээд аваад явсан.
Гэрээ байгуулсан асуудлын тухайд талууд маргахгүй байгаа, гэрээ байгуулсантай холбоотой эд хөрөнгө шилжүүлсэн гэж байгаа боловч нэхэмжлэлд дурдсан хоёр автомашиныг гэрээ байгуулахаас өмнө шилжүүлсэн байдаг. Гэрээнд 35,000,000 төгрөгийн урьдчилгааг гүйцэтгэгч талын дансанд шилжүүлнэ гэсэн байдаг. Гэрээний 2.4-т гэрээ байгуулсан өдрөөр машиныг шилжүүлнэ гэж заасан боловч гэрээ байгуулахаас өмнө машиныг шилжүүлсэн. Энэ машин шилжүүлсэн нь хариуцагч байгууллагад хамааралгүй. Гэрээтэй холбоотойгоор шаардлага гаргасан байгаа боловч төлбөрийг манай дансанд төлсөн тохиолдолд гэрээний хариуцлагыг үүрнэ. Гэвч төлбөр төлөөгүй байх тул гэрээний үүрэг хүлээхгүй, гэрээ хүчин төгөлдөр бус байна. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн нотариатын баримт дээр ***гэх хүн 6,500,000 төгрөгийг ** гэх хүний дансанд шилжүүлсэн байсан. Автомашины үнийн дүнг гэрээнд өөрөөр тооцсон боловч өгөхдөө өөр дүнгээр өгсөн байсан. Машин шилжүүлсэн хүн тодорхой байхад гэрээ дуусгавар болсон гүйцэтгэгчээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хавтаст хэрэг авагдсан баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0110 дугаар итгэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, тээврийн хэрэгслийн бүртгэлийн баримтуудын хуулбар, хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, *** ХХК-ийн тодорхойлолт,
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, гүйцэтгэлийн тооцоо зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхийн журмаар*** ХХК-ийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, ** ХХК-ийн өргөдөл,
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь*** ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн ** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч ***нь хариуцагч ** ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр**дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, хариуцагч компанийн гүйцэтгэгчээр нь ажиллаж буй ***м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар тохиролцсон байна. /хх-ийн 6/
Дурдсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *** ХХК нь орон сууцны төслийг хэрэгжүүлж буй *** ХХК-иас гэрээний үүрэгт хүлээн авсан, бусдад худалдан борлуулах эрхтэй байсан нь барилгын ажил гүйцэтгэх гэрээ, *** ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 24/080 дугаартай тодорхойлолт гаргах тухай албан бичиг, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 91, 117/
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу төлбөрөө төлсөн ч орон сууцыг шилжүүлэн өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ гэрээ байгуулсан ч төлбөрийг төлөөгүй, гэрээ хэрэгжээгүй тул хариуцахгүй гэж маргаж байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлд гэрээний хугацаа 2023 оны 3 дугаар улирал дуустал байх, хүлээлгийн 180 хүртэл хоногоор хойшилж болох, төлбөрийн нөхцөлийн талаар орон сууцны 1 м.квын үнэ 2,000,000 төгрөг, нийт 104,120,000 байх, төлбөрийг урьдчилгаа 35,000,000 төгрөгт хавсралтад дурдсан автомашиныг шилжүүлэн өгөх, төлбөрийг бүрэн барагдуулав, төлбөрийг хуваарийн дагуу нэхэмжлэгчийн Хаан банк дахь *** дансанд төлөх гэх агуулгаар тохиролцсон байна.
Гэрээний төлбөрийн нөхцөлийн талаар заасан заалтууд хоорондоо зөрүүтэй, гэрээний хавсралт үйлдээгүй байх бөгөөд нэхэмжлэгч хэдэн онд үйлдвэрлэгдсэн ямар марк, дугаарын автомашиныг, хэдэн төгрөгт тооцон шилжүүлэн өгсөн, мөнгө төлсөн эсэх нь тогтоогдоогүй.
Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг *** бүрэн төлсөн, харин ** нь хариуцагч *** ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар шилжүүлэн авсан, би орон сууц захиалан бариулах гэрээг ** ХХК-тай байгуулсан тул компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.
Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс тус шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2013 онд үйлдвэрлэгдсэн 2022 оны 11 дүгээр сарын 2-нд Монгол улсад импортлогдсон, цагаан өнгийн *** маркын суудлын автомашин, *** маркын, цагаан өнгийн суудлын автомашиныг худалдан борлуулах эрхийг ***д итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн байна. /хх-ийн 45, 63/
Энэхүү итгэмжлэлийн дагуу *** нь *** маркын суудлын автомашиныг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр *** маркын цагаан өнгийн суудлын автомашиныг 2022 оны 11 дүгээр сарын 15-нд ***худалдан борлуулсан нь тогтоогдож байна. /хх-ийн 47, 62/
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч***ХХК-тай гэрээ байгуулахаас өмнө автомашиныг бусдад шилжүүлэн өгсөн бөгөөд тухайн загварын автомашинуудын зах зээлийн үнэ 95,000,000 төгрөг /*** 45,000,000/ үнэтэй байсан нь эргэлзээтэй, тодорхой нотолсон баримтгүй байна.
Хариуцагч *** ХХК-ийн захирал ** нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт *** бусдыг залилан мэхэлсэн үйлдэлд гомдол гаргасныг цагдаагийн байгууллагаас шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа нь *** нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй гэж дүгнэв. /хх-ийн 134/
Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Т***талбай бүхий орон сууцыг худалдан авахаар тохиролцсон агуулгатай, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зохицуулсан худалдах, худалдах авах гэрээ гэж дүгнэлээ.
Хэдийгээр нэхэмжлэгч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн агуулга, шаардлагын үндэслэл нь худалдах, худалдах авах гэрээний үүргийг шаардаж байна.
Дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг талуудын хэн аль нь биелүүлээгүй, нэхэмжлэгч нь төлбөрийг хариуцагч *** ХХК-д төлөөгүй байх тул нэхэмжлэгч*** орон сууцны өмчлөгчөөр тогтоох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гарган өгөхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна. .
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж заасан ч нэхэмжлэгч маргаж буй орон сууцыг өмчлөх эрхийг хуульд заасан журмаар олж аваагүй байна.
Мөн хариуцагч ***ХХК болон нэхэмжлэгчээс мөнгө, автомашиныг шилжүүлэн авсан гэх ***нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүрэгтэй гэх нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй болно.
Иймд нэхэмжлэгч ** *** ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Ба***хувийн гүйцэтгэлтэйгээр баригдаж байгаа болохыг, нэхэмжлэгч нь хөрөнгө шилжүүлсэн этгээдээс буцаан гаргуулахаар шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *** ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн***дугаар хороонд баригдаж буй *** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 748,750 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ