| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00191/И |
| Дугаар | 155/ШШ2024/00981 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2024/00981
| 2024 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 155/ШШ2024/00981 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Л.О-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сумын 5 дугаар багт тоотод оршин суух, Ц.Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг болох 171,045,835 (нэг зуун далан нэгэн сая дөчин таван мянга найман зуун гучин тав) төгрөгийг тус тус гаргуулах тухай, 155/2024/00191/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Б-тэй 2007 онд үерхэж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин М, 2009 оны 8 дугаар сарын 07-ны өдөр охин Б.А, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.Х, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү Б.Б төрсөн. Бидний хамт амьдрах хугацаанд Ц.Б нь архи ууж, агсам согтуу тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан учир арга буюу 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байсан. Үүний дараа 2016 онд нь Ц.Б би засарсан, одоо архи дарс уухгүй, үр хүүхдүүдээ өнчрүүлэхгүй гэж удаа дараа уучлалт гуйж амлалт өгч байсан тул үр хүүхдүүдээ бодоод уучлаад хамт амьдарч эхэлсэн. Ингэж хамт амьдарснаас хойш Б.Х, Б.Б нар төрсөн. 2016-2024 он хүртэлх амьдрах энэ хугацаанд Ц.Б нь өмнөх муу зуршил, муухай авираа засаагүй удаа дараа архи ууж гэр бүлдээ маш ширүүн хандаж, намайг болон үр хүүхдээ зодож, ах дүү нартай чинь хамт ална гэж сүрдүүлж дарамталдаг болсон. Мөн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, одоо болтол утсаар холбоотой байдаг. Үүний улмаас “нэг цэгийн хамгаалах төв”-д хүүхдүүдтэйгээ байна. Энэ хүнтэй цаашид хамт амьдрах ямар ч боломж байхгүй. 2007 оноос хойш хамт амьдрах хугацаандаа өөрсдийн хүч хөдөлмөрөөр бий болгосон эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.
Үүнд: 1. Мал
| Үхэр 65 толгой | ||||
| 1 | Эр үхэр | 4 | 1,000,000 | 4,000,000 |
| 2 | Тугалтай үнээ | 17 | 1,200,000 | 20,400,000 |
| 3 | Шүдлэн | 12 | 700,000 | 8,400,000 |
| 4 | Бяруу | 14 | 450,000 | 6,300,000 |
| 5 | Бух | 1 | 1,000,000 | 1,000,000 |
| Нийт | 40.100.000 | |||
| Хонь 470 толгой | ||||
| 6 | Хуц | 4 | 150,000 | 600,000 |
| 7 | Эр хонь | 10 | 130,000 | 1,300,000 |
| 8 | Эм хонь | 251 | 120,000 | 30,120,000 |
| 9 | Хурга | 205 | 45,000 | 9,225,000 |
| Нийт | 41.245.000 | |||
| Ямаа 488 толгой | ||||
| 10 | Эм ямаа | 170 | 100,000 | 17,000,000 |
| 11 | Эр ямаа | 90 | 120,000 | 10,800,000 |
| 12 | Ишиг | 75 | 30,000 | 2,250,000 |
| 13 | Шүдлэн | 149 | 60,000 | 8,940,000 |
| 14 | Ухна | 4 | 130,000 | 520,000 |
| Нийт | 39.510.000 | |||
| Тэмээ 10 толгой | ||||
| 15 | Ат | 2 | 700,000 | 1,400,000 |
| 16 | Ингэ | 5 | 500,000 | 2,500,000 |
| 17 | Тором | 1 | 300,000 | 300,000 |
| 18 | Ботго | 2 | 100,000 | 200,000 |
| Нийт | 4,400,000 | |||
| Адуу 14 толгой | ||||
| 19 | Азарга | 1 | 1,200,000 | 1,200,000 |
| 20 | Гүү | 5 | 800,000 | 4,000,000 |
| 21 | Хязаалан | 2 | 600,000 | 1,200,000 |
| 22 | Соёолон | 2 | 700,000 | 1,400,000 |
| 23 | Даага | 2 | 400,000 | 800,000 |
| 24 | Унага | 2 | 200,000 | 400,000 |
| Нийт | 9,600,000 | |||
2.Эд хөрөнгө
| 25 | Өвөлжөөний хашаа А сумын 1 дүгээр багт байрлах | 35.000.000 |
| 26 | Хаваржааны хашаа А сумын 1 дүгээр багт байрлах | 17.000.000 |
| 27 | Зуны хашаа А сумын 1 дүгээр багт байрлах | 200.000 |
| 28 | Ногооны нөцөө хашаа Б сумын 5 дугаар баг | 1.500.000 |
| 29 | 5 ханатай гэр | 2.000.000 |
| 30 | Жижиг гэр | 1.000.000 |
| 31 | Порентор ачааны машин | 6.000.000 |
| 32 | Хондой аксент машин | 1.500.000 |
| 33 | Приүс20 машин | 5.000.000 |
| 34 | Мустанг 5 мотоцикль | 800,000 |
| Нийт | 205,255,000 | |
Иймд 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин М, 2009 оны 8 дугаар сарын 07-ны өдөр охин Б.А, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.Х, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү Б.Б, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 205.255.000 төгрөгөөс өөрт болон хүүхэддээ ногдох хэсэг болох 171.045.835 төгрөгийг гаргуулах, 4 хүүхэддээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.О нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Ц.Б 2007 онд үерхэж байгаад 2017 оны 9 дугээр сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин М, 2009 оны 8 дугаар сарын 07-ны өдөр охин Б.А, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.Х, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү Б.Б төрсөн. Бидний хамт амьдрах хугацаанд Ц.Б нь архи ууж, агсам согтуу тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан учир арга буюу 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байсан. Ингэж цуцлуулсанаас 2016 онд нь Ц.Б би засарсан, одоо архи дарс уухгүй, үр хүүхдүүдээ өнчрүүлэхгүй гэж удаа дараа уучлалт гуйж амлалт өгч байсан тул үр хүүхдүүдээ бодоод уучлаад хамт амьдарч эхэлсэн. Үүнээс хойш бид 8 жил буюу одоог хүртэп хамт амьдарсанаас хойш охин Б.Х, бидний дундаас хүү Б төрсөн.
Иймд 2015-2024 оныг хүртэл Ц.Б хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь би хоёр хүүхдийнхээ тэтгэлгийг тооцуулж эвлэрсэн гэж мэдэхгүй байна. Эсгийний үйлдвэр гэж байсныг би 3 сая төгрөгөөр зарсан. Одоо банкны өр бол байгаа би үүний хамтарч авсан зээлийнхээ өөрт ногдох хэсгийг бол төлнө. Харин нэмж авсан зээлийг нь би төлөхгүй ээ. Охин Б.Х-д тэтгэлэг гаргуулахаас татгалзаж байна. Мөн тэмээ нь Ц.Б өөрийн нь хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл бидний дундын хөрөнгө биш учраас тэмээнээс бол авахгүй ээ. Би хүүхдүүдтэйгээ байгаа учраас том гэрээ бол авна гэж бодож байна. Харин жижиг гэрийг Ц.Б-д үлдээе гэж бодож байна. Машинууд бидний өөрсдийн нэр дээр тус тусдаа эзэмшилтэй учраас өөр өөрсдийн эзэмшлийн машинуудыг авсан нь дээр байхаа. 1110 толгой нарийн мал л яг үлдсэн байсан. Үүнээс 440 толгойг нь би Ц.Б-д үлдээсэн. Адууг Ц.Б өөрөө яана гэх юм билээ мэдэхгүй байна. Үхэрнээсээ бол би өгмөөргүй байна. Энэ хүүхдүүдийн сургалтын төлбөр энэ тэр гээд зөндөө зардал гарч байгаа. Тэгэхэд Ц.Бнэг ч тусламж дэмжлэг болдогүй. Мэргэжилгүй учраас би хэдэн малаа зарж ч хүүхдүүдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангана. Бид дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Би хаваржааны хашааг гаргуулж авмаар байна. Бусад өвөлжөөний хашаа болон зуслангийн хашаа, ногооны хөцөө хашаа зэргээс гаргуулахаар нэхэмжилсэн байснаасаа татгалзаж байна. Хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулна гэв.
Хариуцагч Ц.Бшүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Б нь өөрийн эхнэр Л.О-гийн тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ноогдох хэсэг гаргуулах тухай нэхэмжпэлтэй танилцаад, зарим хэсгийг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. Миний хувьд эхнэр Л.О-тай нэг гол усанд хамт тоглож өссөн хүний хувьд бага наснаасаа мэдэх бөгөөд 2007 онд хайр сэтгэлийн холбоотой болж, дотносон үерхэн нөхөрлөж байгаад тус оныхоо 6 дугаар сарын 18-ны өдөр албан ёсоор хурим найраа хийн, гал голомтоо бадраасан. Улмаар мөн оныхоо 9 дүгээр сарын 07-ны өдөр хууль ёсны дагуу гэрлэлтээ батлуулж, эхнэр нөхөр болцгоосон. Би түүнтэй гэр бүл болохоос өмнө буюу 2003 онд З аймгийн харьяат эмэгтэйтэй гэр бүл болж амьдарч байгаад хань ижлээ зуурдаар өвчний улмаас алдаад байсан хүнд хэцүү цаг хугацааг туулж байсан. Энэ л цаг үед минь амьдралд минь өнгө нэмж гарч ирсэн Л.О-г насан туршийн хань ижил минь гэж бодон, итгэж найдан өдийг хүртэл түүнд бүхий л зүйлээ зориулж ирсэн нь үнэн. Ингээд бидний тэгш сайхан амьдрал үргэлжилсээр, 2008 оны 10 дугаар сарын 03-ны өдөр том охин Б.М, 2009 оны 8 дугаар сарын 07-ны өдөр дунд охин Б.А нар мэндэлсэн. Бидний амьдрал дандаа дардан байгаагүй бөгөөд бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлан, халамжилж байсан хань ижил болох эхнэр Л.О нь гэр бүлээс гадуур харилцааг үүсгэн намайг хуурч, мэхлэн доромжилсон нь илчлэгдсэн. Тодруулбал, тэрээр 2013 оноос нутгийн залуу болох Б гэх хүнтэй эр, змийн харилцааг үүсгэн, илтэд намайг басамжилан, маш ихээр гомдоох болсон. Түүний энэхүү увайгүй шалиг самуун явдлаас шалтгаалан бид хоёр байнгын хэрүүл маргаантай байх болж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үгүй болсон. Мөн тэрээр түүнээс гадна хувь хүний зүгээс маш их адайр муухай ааштай, хэрүүлч заргач, юм л бол бусад руу үсчин дайрах хандлагатай нэгэн болох нь цагийн явцад улам тодрох болсон зэргээс улбаалан цаашид нэгэн гэр бүл болж амьдрах боломжгүй болсон тул Х аймгийн сум дундын .... дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн .... дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Дээрх гэрлэлтээ цуцлуулах үед миний бие эхнэртээ өмч хөрөнгө болгож, 850 толгой хонь, ямаа, үхэр, адуу зэргийг түүнд өгч явуулсан байсан. Мөн хоёр охин болох Б.М, Б.А нарыг тэжээн тэтгэх үүргээ биелүүлж, шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийг 100 хувь төлж барагдуулах үүрэгт нийцүүлэн 10.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий эсгийний үйлдвэрээ тоног төхөөрөмжийн хамтаар, 8.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Х аймгийн М сумын 11 дүгээр багийн 44-26 тоотод байрлах өвлийн сууцтай, хашаа байшингаа, 2.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Хаймгийн Б сумын Т багийн Б-ын гол газар байсан өвөлжөөний хашаа, Б-ийн өвөр гээх газар байсан хаваржааны хашаагаа тус, тус 6.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий РМ/К маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоцикль зэрэг нийт өөр бусад эд хөрөнгийг нийлүүлэн 98.000.000 төгрөгийн хөрөнгийг шилжүүлэн өгч байсан нь үнэн. ... Дээр дурдсанчлан 2016 оны эхэн үеэс эхлэн эхнэр бид хоёр буцан амьдарч эхэлсэн. Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дунд охин Б.Х 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бага хүү Б.Б нар мэндэлсэн. Түүнээс хойш 4 сайхан үрийн буян, малын буян, сайхан хань ижлийн нөмөр нөөлөг хэмээн бахархан, өнгөрсөнд гаргасан залуу насны алдаа аагаа давтан гаргачихгүй юмсан гэж хичээн амьдарч эхэлсэн. Гэвч, хуучин цагийн муухай хар дурсамж сэдрээх үйл явдлууд амьдралд минь тохиолдох болсон. ...Тэрээр гэрлэлт цуцлуулах шийдвэрийг гаргахдаа үр хүүхдийнхээ цаашдын сайн сайхан ирээдүйн төлөө гэхээсээ илүүтэй эд хөрөнгөний төлөө гэх өчүүхэн сэтгэлээр хандаж, амны зоргоор хүний, өөрийн хамаагүй холилдсон эд хөрөнгө, малыг нэхэмжилсэн нь зүйд нийцэхгүй. Иймд эхнэр Л.О-гаас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрнө. Харин бусад шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй. Ялангуяа миний үр хүүхдүүд эхийнхээ асрамжид байсаар байх нь тэдгээрийн хүмүүжилд маш ноцтой байдлаар муугаар нөлөөлнө гэж бодож байна. Гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдүүдээ өөрийн асрамжид авна гэж бодож байна. ... Хүүхдүүдэд бол тэтгэлэг гаргуулах тал дээр бол урьд өмнө нь хоёр хүүхдийн тэтгэлгийг 18 нас хүртэл тооцож өгсөн байдаг. Одоо бол сүүлийн хоёр хүүхдийн нэг миний хүүхэд биш учраас өөрийн хамгийн бага хүүхдэдээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа. Бид хоёр 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ цуцлуулаад 2016 оны хавраас эргэж нэг гэртээ хамт амьдарсан. 2024 оны эхээр нэг гэрт хамт амьдрахаа больсон. Хүүхдүүдийн асрамжийн талаар маргах зүйлгүй. Эд хөрөнгийн хувьд эвлэрсэн. Үүнээс эвлэрээгүй зүйл байгаа. Би тэр өвөлжөөний болон хаваржааны хашааг өгөхгүй ээ. Энэ нь манай аавын өвөлжөө хаваржааны хашаа байгаа юм. Хэрэв авахыг хүсэж байгаа бол хаваржааны сунгасан хашааг буулгаж авахыг ч зөвшөөрч байна. Машинууд бол бидний тус тусдаа нэр дээр эзэмшил нь байгаа. Би өмнө нь гэрлэлтээ цуцлуулахдаа тэр шүүхийн шийдвэрт бичигдээгүй эсгийний үйлдвэр байсныг хүртэл О-д өгч байсан. Л.О нь юу дуртай бүгдийгээ тухайн үед авсан байдаг юм. Тэгэхээр одоо бол том хоёр хүүхдийн тэтгэлгийг төлөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс: Л.О гийн иргэний үнэмлэхний хуулбар, Х аймгийн М сумын Наран багийн засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Л.О нь ам бүл 5, 4 хүүхдийн хамт М сумын Н багийн .... тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов. гэх бичилт бүхий 14/14 дугаартай албан бичиг, Х аймгийн Д өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Х.И-ийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б.А, Б.Б, Б.Х, Б.М нар эрүүл бойжиж байгаа нь үнэн болно гэх бичилт бүхий тодорхойлолт, Х аймгийн ДМ цогцолбор сургуулийн сургалтын менежерийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Ц.Б овогтой Б.Х нь тус сургуулийн Б.Н багштай 2е ангид суралцдаг нь үнэн болно. гэх бичилт бүхий тодорхойлолт, Х аймгийн ДМ цогцолбор сургуулийн сургалтын менежерийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Ц.Б овогтой М нь тус сургуулийн Го.Д багштай 10д ангид суралцдаг нь үнэн болно. гэх бичилт бүхий тодорхойлолт, Х аймгийн Ерөнхий боловсролын Асургуулийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Манай сургуулийн суралцагч РГ09280701 регистрийн дугаартай Бөхжигмэдийн Б.А нь С.Мөнхжаргал багштай 9в ангид суралцдаг нь үнэн болно. гэх бичилт бүхий 08 дугаартай албан бичиг, Х аймгийн М сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Ц.Бовогтой Б.Б нь М сумын Улсын тэргүүний 2 дугаар цэцэрлэгт Б.Золзаяа багштай бэлтгэл бүлэгт 2023 оны 11 дүгээр сард элсэн орж суралцаж байна. гэх бичилт бүхий тодорхойлолт, Х аймгийн Б сумын Т баг, Цэнд-Аюушийн Ц.Б Мал тэжээвэр амьтад, худгийн 2023 оны тооллогын бүртгэлд Х аймгийн Б сумын ЗДТГ-ын Хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар баримт, Б.М-ийн 31 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Х-ын .... дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Б-ийн ..... дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.А-ийн ..... дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Пронтер маркийн .... улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хюндэй Аксент маркийн .... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн суудлын машины авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн № CVL2467010001001099 дугаартай Ц.Б, Л.О нарын Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Сум дундын .... дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ..... дугаартай ТОГТООХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Л.О, Ц.Б нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 3 дугаар сарын 10-нд төрсөн охин Б.М, 2009 оны 8 дугаар сарын 03-нд төрсөн охин Б.А нарыг эх Л.О -гийн асрамжид үлдээсүгэй... гэх бичилт бүхий ... дугаарт шийдвэрт Х аймгийн шүүхийн Тамгын газар Шүүхийн архив Хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай хүсэлт, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох, охин Б.М, Б.А, Б.Б нарыг тэжээн тэтгүүлэх тухай хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х аймгийн М сумын ... тоот, Л.О Мал тэжээвэр амьтад, худгийн 2020 оны тооллогын бүртгэлд Х аймгийн М сумын ЗДТГ-ын Хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар баримт, Х аймгийн М сумын .... тоот, Л.О Мал тэжээвэр амьтад, худгийн 2019 оны тооллогын бүртгэлд Х аймгийн М сумын ЗДТГ-ын Хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар баримт, Х аймгийн М сумын .... тоот, Ламжавын Л.О Мал тэжээвэр амьтад, худгийн 2018 оны тооллогын бүртгэлд Х аймгийн М сумын ЗДТГ-ын Хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар баримт, Х аймгийн М сумын ... тоот, Л.О Мал тэжээвэр амьтад, худгийн 2017 оны тооллогын бүртгэлд Х аймгийн М сумын ЗДТГ-ын Хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар баримт, Х аймгийн М сумын .... тоот Л.О Мал тэжээвэр амьтад, худгийн 2016 оны тооллогын бүртгэлд Х аймгийн М сумын ЗДТГ-ын Хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар баримт, Х аймгийн М сумын .... тоот, Л.О Мал тэжээвэр амьтад, худгийн 2015 оны тооллогын бүртгэлд Х аймгийн М сумын ЗДТГ-ын Хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар баримт, Х аймгийн М сумын 11 дүгээр баг, Л.О Мал тэжээвэр амьтад, худгийн 2014 оны тооллогын бүртгэлд Х аймгийн М сумын ЗДТГ-ын Хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар баримт, Л.О эрсдэлийн болон нөхцөл байдлын үнэлгээ хийж хамгаалалтанд авсан тухай баримтад Х аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгаалалын газар, Хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбарууд,
Хариуцагчаас: Ц.Б иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт, мөн өдрийн өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх тухай хүсэлт, мөн өдрийн хуурцагт үзлэг хийлгэх тухай хүсэлт, 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн мал бүхий хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэх тухай хүсэлт, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн малын үнэлгээ хийлгэх хүсэлтээсээ татгалзах тухай хүсэлт, 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Л.От-тай эвлэрэх 3 сарын хугацаа олгож өгнө үү гэх хүсэлт зэргийг тус тус нотлох баримтаар ирүүлжээ.
Шүүх Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ..... дугаартай шүүгчийн захирамжаар Х аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучууд, Хөгжилийн газраар нөхцөл байдлын үнэлгээ хийлгэж шинжээчийн дүгнэлтийг, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар Х аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивд хадгалагдаж буй Сум дундын .... дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ..... дугаар шийдвэртэй иргэний хэрэгт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, холбогдох нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн. (хавтаст хэргийн .... дугаар хуудас)
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан хамтын амьдралтай байсан байдал тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг болох 171,045,835 (нэг зуун далан нэгэн сая дөчин таван мянга найман зуун гучин тав) төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.О нь хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг болох 171,045,835 ( нэг зуун далан нэгэн сая дөчин таван мянга найман зуун гучин тав) төгрөг гаргуулах, охин Б.М, охин Б.А, хүү Б.Б нарт эцэг Ц.Б-ээс тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, охин Б.Хд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэж нэхэмжлэлийг шаардлагаа тодруулсан болно.
2.Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Л.О, хариуцагч Ц.Б нар нь гэрлэлтээ 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр батлуулан амьдарч байгаад 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ цуцуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Сум дундын .... дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ..... дугаар шийдвэр, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн № CVL2467010001001099 дугаартай Ц.Б, Л.О нарын Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа,
Гэр бүлийн хамтын амьдралын явцад 2008 оны 3 дугаар сарын 10-нд төрсөн охин Б.М, 2009 оны 8 дугаар сарын 03-нд төрсөн охин Б.Б.А нар төрсөн болох нь Халиугчин Бөхжигмэдийн Мгийн 31 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.Б Б.А-гийн ....дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Нэхэмжлэгч Л.О, хариуцагч Ц.Б нар нь гэрлэлтээ цуцлууснаас хойш буюу 2016 оноос 2024 онуудад дахин хамтран амьдарч байсан ба хамтын амьдарлын хугацаандаа нэхэмжлэгч Л.О нь охин Б.Х, хүү Б.Б нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Б.Х-ын ... дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн Халиугчин Ц.Б ... дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Нэхэмжлэгчийн “ ...Бидний хамт амьдрах хугацаанд Ц.Бнь архи ууж, агсам согтуу тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан учир арга буюу 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байсан. Үүний дараа 2016 онд нь Ц.Б би засарсан, одоо архи дарс уухгүй, үр хүүхдүүдээ өнчрүүлэхгүй гэж удаа дараа уучлалт гуйж амлалт өгч байсан тул үр хүүхдүүдээ бодоод уучлаад хамт амьдарч эхэлсэн. Ингэж хамт амьдарснаас хойш Б.Х, Б.Б нар төрсөн...” гэх тайлбар,
Хариуцагчийн “...Дээр дурдсанчлан 2016 оны эхэн үеэс эхлэн эхнэр бид хоёр буцан амьдарч эхэлсэн. Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дунд охин Б.Б.Х 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бага хүү Б.Б.Б нар мэндэлсэн...” гэх тайлбараар тус тус тэдний хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “Хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хэлнэ гэж заасан.
Үүнээс үзвэл хамтын амьдрал гэдэг нь гэр бүлтэй адилтгах харилцаа буюу хамтран амьдрагч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдрах хэлбэр нь хамтран эдийн засаг болон бусад хэрэгцээг хангах, гэр бүлийн гишүүдийн үүргийг гүйцэтгэдгээрээ гэр бүлийн харилцаатай ижил юм.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Л.О-г хариуцагч Ц.Б 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оныг хүртэл хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.
3. Нэхэмжлэгч Л.О нь 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.М, 2009 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.А, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Х , 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг өөрийн асрамжид авахаар нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч Ц.Б хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн болно.
Иймд 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.М, 2009 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.А, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Х, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг эх Л.О-гийн асрамжид үлдээв.
4.Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ. гэж,
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно. гэж,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарыг 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлт цуцлуулснаас хойш, 2016 оны хавар 5 дугаар сараас эхлэн хамтран амьдрахаас өмнө Л.О нь жирэмсэлж охин Б.Х-ыг төрүүлсэн байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэгч Л.О нь Б.Х-ыг гэдсэндээ олсон байхад Ц.Б-өөрийн хүүхэд шигээ хандана эргэж нийлье гэж гуйсаар байгаад хамт амьдарсан. Охин Б.Х Бөхжигмидийг аавыгаа л гэж бодож өссөн. Гэхдээ төрсөн эцэг нь биш учраас охин.Б.Х-даа Ц.Б-ээс тэтгэлэг гаргуулахаас татгалзаж байна гэсэн болно.
Нэхэмжлэгч Л.О нь 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.М, 2009 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.А, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.Б нарт эцэг Ц.Б-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Ц.Б нь бид 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ цуцлуулахдаа эд хөрөнгийн талаар эвлэрсэн. Тэр үед би өөрт ногдох эд хөрөнгийн хэмжээнээс охиддоо 18 нас хүртэлх тэтгэлгийг төлснөөр тооцож нэхэмжлэгч Л.Од өгсөн. Тийм учраас том охин Б.М, охин Б.А нарт тэтгэлэг төлөхөөс татгалзаж байна. Харин хүү Б.Б-дээ тэтгэлэг төлнө гэж маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.О, хариуцагч Ц.Б нар нь Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн .... дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулахдаа охин Б.М, охин Б.А нарын тэтгэлгийг өөрсдөд ногдох хэсгээр тохиролцсон болох нь Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн .... дугаартай шүүгчийн захирамжаар Х аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивд хадгалагдаж буй Сум дундын .... дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ..... дугаар шийдвэртэй иргэний хэрэгт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлд “...33 дугаар хуудсанд 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ц.Б, Л.О нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ байх бөгөөд Л.О-д 61,000,000 төгрөг өгсөн бөгөөд хоёр тал харилцан тохиролцож хохирол гомдолгүй болсон тул бид хоорондоо эвлэрсэн тул гэрээг байгуулан хоёр тал гарын үсэг зурж улмаар нотариатаар баталгаажуулав. Нэмэлт тайлбар болон шаардлага: Хоёр хүүхдийн тэтгэлгийг өөрсдөд ногдох хэсгээр тохиролцон 61,000,000 төгрөгийн хөрөнгийг Л.О-д өгөхөөр тохиролцов. гээд талууд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан гэрээ” шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч: би хүүхдийн тэтгэлэг авахгүй, байгаа эд хөрөнгөөрөө тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан юм гэж тэмдэглэгдсэн талаарх байдлыг тусгасан үзлэгийн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан эвлэрийн гэрээ, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр охин Б.М, охин Б.А нарыг 18 насанд хүртэлх хугацааны тэтгэлгийг нэхэмжлэгч Л.О, хариуцагч Ц.Б нар 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлт цуцлуулахдаа эд хөрөнгийг хуваахад харилцан тохиролцож тооцож шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй тул охин Б.М, охин Б.А нарт тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч Л.О-гийн ... 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Х ... тул тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдлаа.
Иймд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.Б -д эцэг Ц.Б-ээс хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.
Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно:
40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар;
40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр гэж заажээ.
5. Нэхэмжлэгч Л.О нь хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд тус тусдаа 2023 оны сүүлээс амьдарч эхэлсэн бөгөөд энэ үед 1110 тооны хонь ямаа, 16 толгой адуу, 67 тооны үхэр байсан. Үхэж үрэгдсэн малаа бүгдийг тооцож, хасаад одоо яг бодитой байгаа нь энэ юм. Тэмээ бол Ц.Б өөрийн нь хуваарьт хөрөнгө учраас үүнээс би өөрт ногдох хэсгийг гаргуулахаас татгалзаж байна. Мөн малын өвөлжөөний хашаа, зуслангийн хашаа, ногооны хөцөө хашаа зэргийг гаргуулахаас татгалзж байна. Харин хаваржааны хашааг Ц.Б-ээс авч өөрийн эзэмшилд авмаар байна. Бусад хөрөнгийг бол бидний хамтын амьдралын явцад бий болсон гэж үзэж хуваах саналтай байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Нэхэмжлэгч Л.О, хариуцагч Ц.Б нар нь 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хамтран амьдарч төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө болох хонь, ямаа, үхэр, адуу нийлж холилдсон байх бөгөөд зохигчийн эдгээр эд хөрөнгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан дундын өмч гэж үзэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Зохигч нь дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-г байгуулж шүүхэд ирүүлсэн байна.
Эвлэрлийн гэрээнд: Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас Л.О, Ц.Б нар нь сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, эд хөрөнгийн асуудлаар дараах байдлаар тохиролцов.
1.Хонь, ямаа нийлсэн 670 толгойг Л.Од, хонь, ямаа нийлсэн 440 толгойг Ц.Б-д,
2.Адуу 16 толгойг Ц.Б-д,
3.Үхэр 67 тооны үхрээс 57 толгой үхрийг Л.Од, 10 толгой үхэр, тугалтай үнээ 2, бяруу 3, шүдлэн 2, хязаалан 1 толгойг Ц.Б-д,
4.2,000,000 төгрөгийн үнэлгээтэй 5 ханатай гэрийг Л.Од, 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй жижиг гэрийг Ц.Б-д,
5.6,000,000 төгрөгийн үнэлгээтэй Пронтер маркийн ачааны машин ... улсын дугаартай машиныг Ц.Б-д,
6.1,500,000 төгрөгийн үнэлгээтэй Хондай аксент маркийн машиныг Л.Од, 6.800,000 төгрөгийн үнэлгээтэй мустанг 5 маркийн мотоциклийг Л.Од тус тус өгөхөөр харилцан тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, зохигчийн эвлэрлийг батлаж тус хэргийн тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээнд дундын эд хөрөнгө гэж тодорхойлсон 6,000,000 төгрөгийн үнэлгээтэй Пронтер маркийн ачааны машин .... улсын дугаартай машины эзэмшигч Ц.Б гэж, 1,500,000 төгрөгийн үнэлгээтэй Хондай аксент маркийн машины эзэмшигч нь Л.О гэж тус тус бичигдсэн байсныг дурдав.
Харин нэхэмжлэгч Л.О нь нэхэмжлэлдээ хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тодорхойлсон А сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 35,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий өвөлжөөний хашаа, мөн А сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 17,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хаваржааны хашаа, мөн 200,000 төгрөгөөр үнэлэгдэх зуны хашаа, Б сумын 5 дугаар багт байрлах 1500,000 төгрөгийн үнэлгээ бүхий ногооны хөцөө хашаа зэргээс А сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 17,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хаваржааны хашааг өөрийн өмчлөлд эзэмшилд авахаар нэхэмжилж бусад малын өвөлжөөний, зуны хашаа, ногооны хөцөө хашаа зэргээс ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа шүүх хуралдаанд татгалзсан бөгөөд хариуцагч эдгээр малын хашаа нь Л.О-тай гэр бүл болохоос өмнө надад байсан эд хөрөнгө бөгөөд манай аавын хашаа байгаа юмаа ийм учраас нэхэмжлэгч Л.Од өгөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар дээрх А сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 35,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий өвөлжөөний хашаа, мөн А сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 17,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хаваржааны хашаа, мөн 200,000 төгрөгөөр үнэлэгдэх зуны хашаа, Б сумын 5 дугаар багт байрлах 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий ногооны хөцөө хашаа зэрэг нь зохигчийн дундын эд хөрөнгө болохыг нотолсон баримтгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Х аймгийн А сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 17,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хаваржааны хашааг Ц.Б-ээс гаргуулан өөрийн өмчлөлд шилжүүлэх гэснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Л.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,305,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс 826,432.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ц.Б, Л.О нарыг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оныг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.М, 2009 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.А, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Х, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг эх Л.О асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.Б-д эцэг Ц.Б-ээс хүүхдийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас охин Б.М, охин Б.А нарт эцэг Ц.Б-ээс тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Л.О-д , Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх болохыг хариуцагч Ц.Б тус тус мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгч Л.О-д хонь, ямаа нийлсэн 670 толгойг бог малыг, 57 толгой үхрийг, 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй 5 ханатай гэрийг, 1,500,000 төгрөгийн үнэлгээтэй Хондай аксент маркийн машиныг, 800,000 төгрөгийн үнэлгээтэй мустанг 5 маркийн мотоциклийг, хариуцагч Ц.Б-д хонь, ямаа нийлсэн 440 толгой бог малыг, 16 толгой адуу, 10 толгой үхэр буюу тугалтай үнээ 2, бяруу 3, шүдлэн 2, хязаалан 1 толгой, 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй жижиг гэрийг, 6,000,000 төгрөгийн үнэлгээтэй .... улсын дугаартай Пронтер маркийн ачааны машиныг тус тус өгөхөөр харилцан тохиролцсоны эвлэрлийг баталж, хэргийн тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Нэхэмжлэгч Л.О-гийн Х аймгийн А сумын 1 дүгээр багийн нутагт байрлах малын хаваржааны хашааг хариуцагчаас гаргуулан өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,305,900 ( нэг сая гурван зуун таван мянга есөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс 826,432.5 (найман зуун хорин зургаан мянга дөрвөн зуун гучин хоёр төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА