Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 157/ШШ2024/00182

 

2024       10         07                                         157/ШШ2024/00182

                        

                                                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байрны 2-28 тоотод оршин суух, Б овогт Я.Дгийн хүсэлттэй,

Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 1995 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 49, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181, 2004 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 234, 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 458, 2004 оны 11 дүгээр 17-ны өдрийн 481, 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1059, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Я.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Я.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Я.Д миний бие 1967 онд төрсөн. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд Я.Д гэж бичигдсэн бөгөөд миний бие 1990 оны 10-р сарын  16-ны өдрийн 181 тоот тушаалаар Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Хэнтий аймгийн Эрчим хүчний үйлдвэрт дизельчинээр томилогдон 1995 оны 4-р сарын 4-ний өдрийн Б/49 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.  Гэтэл дээрх хоёр тушаалд миний нэрийг Д гэж буруу бичсэн

-Мөн миний бие 2002 оны 10-р сарын 10-ны өдрийн 458 тоот тушаалаар Монгол-Оросын хамтарсан М нэгдлийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт цахилгаанчнаар томилогдон ажиллаж байгаад 2004 оны 6-р сарын 8-ны өдөр 234 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд дээрх 2 тушаалд миний нэрийг Д гэж буруу бичсэн.

-Үүний дараа нь 2004 оны 11-р сарын 17-ны өдрийн 481 тоот тушаалаар миний бие Монгол-Оросын хамтарсан М нэгдлийн харьяа       Б дулааны станцад цахилгаан засварчнаар томилогдон ажиллаж байгаад 2012 оны 9-р сарын 14-ний өдөр 1059 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн боловч дээрх хоёр тушаалуудад миний нэрийг Д гэж буруу бичсэн.

Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэгт миний нэрийг Д гэж тус тус буруу бичсэн байх бөгөөд одоо өндөр насны тэтгэвэрт орох насанд хүрч сумын нийгмийн даатгалын байцаагчид хандахад бичиг баримт зөрчилтэй байх тул шүүхээр жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгож ир гэсэн.

Иймд 1990 оны 10-р сарын 16-ны өдрийн 181 тоот тушаал, 1995 оны 4-р сарын 4-ний өдрийн Б/49 тоот тушаал, 2002 оны 10-р сарын 10-ны өдрийн 458 тоот тушаал, 2004 оны 6-р сарын 8-ны өдөр 234 тоот тушаал, 2004 оны 11-р сарын 17-ны өдрийн 481, 2012 оны 9-р сарын 14-ний өдөр 1059 тоот тушаалууд болон Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэргийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч Я.Дгаас:

-Б овогт Я.Дгийн СЭ67092816 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 3 дугаар хуудас/

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр багийн Засаг даргын  ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 4 дүгээр хуудас/

-Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Боржигин овогт Я.Д /РД:СЭ67092816/-ийн “Төрсний бүртгэлийн лавлагаа” /хх-ийн 5 дугаар хуудас/

-Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 362 дугаартай “... Я-ийн Д      БХЯ-ны сайдын 1986.06.05-ны өдрийн н/309 дугаар тушаалаар Хэнтий аймгаас 1986.06.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 298 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988.06.10-ны өдрийн н/264 дугаар тушаалаар 1988.08.25-ны өдөр 614312 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх лавлагаа /хх-ийн 6 дугаар хуудас/

-Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Хэнтий аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1990 оны 10-р сарын 16-ны өдрийн 181  тоот, мөн 1995 оны 4-р сарын 4-ний өдрийн Б-49 дугаартай тушаал /хх-ийн 7 дугаар хуудасны нүүр болон арын хэсэг/

-Монгол-Оросын хамтарсан М нэгдлийн харъяа             Б даргын 2002 оны 10 дугаар сарын 24ий өдрийн 458 тоот тушаал /хх-ийн 8 дугаар хуудас/

-Монгол-Оросын хамтарсан М нэгдлийн харьяа Б  2004 оны 6-р сарын 8-ны өдөр 234 тоот тушаал     /хх-ийн 9-10 дугаар хуудас/

-Монгол-Оросын хамтарсан М нэгдлийн харьяа Б 2004 оны 11-р сарын 17-ны өдрийн 481 дугаартай “Ажилд авах тухай” тушаал /хх-ийн 11 дүгээр хуудас/

-УБ захирлын 2012 оны 9-р сарын      14-ний өдрийн 1059к дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх-ийн 13 дугаар хуудасны нүүрэн тал/

-УБ захирлын 2018 оны 2-р сарын    07ы өдрийн Б/97 дугаартай “ажилд авах тухай” тушаал /хх-ийн 13 дугаар хуудасны ар тал/

-УБ захирлын 2019 оны 4-р сарын     12-ны өдрийн Б/677 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3.Шүүхээс:

-Архивын Ерөнхий газраас “Лавлагаа, мэдээлэл хүсэх тухай албан бичиг”-ийн дагуу ирүүлсэн Хүн ам, орон сууцны 1989, 2000 оны улсын тооллогын лавлагаа /хх-ийн дугаар хуудас/

-О.А, С.Д нараас авсан гэрчийн мэдүүлэг /хх-ийн .. дүгээр хуудас/ авсан байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2.Хүсэлт гаргагч Б овогт Я.Д нь “Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох”-оор шүүхэд хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

3.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар Б овогт Я.Д нь 1967 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эцэг Ц.Я, эх Ц.С нарын хүү болон мэндэлсэн,   57 настай гэх үйл баримт тогтоогдож байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т “эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн  байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч мөн эсэх”-ийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж хуульчилсан.

Хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаанд СЭ 00 регистрийн дугаартай Б овогт Я.Д, төрсөн он, сар, өдөр            1967-09-28, эцэг СЭ03051011 регистрийн дугаартай Ц.Я, эх СЭ 36060101 регистрийн дугаартай Харчу овогт Ц.С гэж, иргэний үнэмлэхний лавлагаанд СЭ 67092816 регистрийн дугаартай Боржигин овогт Я.Д, төрсөн он, сар, өдөр 1967-09-28 гэжээ.

Харин түүнд эрх олгосон буюу ажилд авах, ажлаас халах, чөлөөлөх тухай 1990-2004 оны хооронд ажиллаж байсан тушаалуудад түүний нэрийг “Д” гэж бичсэн нь түүний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичсэн “Дашлин” гэх нэртэй тохирохгүй байна.

Архивын Ерөнхий газрын харъяа Үндэсний төв архивын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №03-01/5127 дугаартай лавлагаа, БНМАУ-ын Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогоор /Маягт ХАТ-2/ тэргүүлэгч Ц.Я 85 настай эрэгтэй, эхнэр Ц.С 53 настай эмэгтэй, Я-ийн Д 21 настай, эрэгтэй,  Я-ийн Пүрэвдагва 15 настай, эмэгтэй гэжээ.

Мөн Архивын Ерөнхий газрын харъяа Үндэсний төв архивын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №03-01/5128 дугаартай лавлагаа, Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогоор /Маягт, ХАОСТ-1/ Я-ийн Д 1967 оны 9 дүгээр сард төрсөн, 32 настай, эрэгтэй, эхнэр Ц.Ц 1976 оны 9 дүгээр сард төрсөн 23 настай, эмэгтэй, охин Дгийн                  Сод-Учралмаа 1996 оны 12 сард төрсөн, 3 настай, эмэгтэй, хүү Дгийн Содхүслэн 1998 оны 01 дүгээр сард төрсөн, 1 настай, эрэгтэй гэжээ.

Дээрх Хүн ам, орон сууцны тооллогын баримтаас дүгнэж үзэхэд Я-ийн Д нь 1967 оны 9 дүгээр сард төрсөн, 1989 онд 21 настай, 2000 онд 32 настай гэж тоологдсон нь СЭ 67092816 регистрийн дугаартай Боржигин овогт Я.Дгийн төрсөн он, сартай тохирч байна.

Түүнчлэн гэрч О.А-ын “Дулааны станцад хамт ажиллаж байхад хамт олон нь Даваа гэж дууддаг, би Даваа ах гэдэг байсан. Тухайн цехэд би мастераар ажиллаж байсан болохоор нарядын дэвтэр дээр Д гэсэн нэртэй байсныг санаж байна. Тухайн үед бид нар таныг Дашлин  гэдэг юм байна шүү дээ гэж ярьж байсан. ...Намайг 2004 онд Уулын баяжуулах үйлдвэрийн Дулааны станцад мастераар ажилд ороход Дашлин ах ээлжийн цахилгаанчнаар ажилладаг байсан...” гэх мэдүүлэг, /27-28 дугаар хуудас/

-гэрч С.Д-ийн “...Намайг 2004 оны 9 дүгээр сард Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн Дулааны станцад засварчнаар ажилд ороход Даваа Дулааны станцад цахилгаанчнаар ажилладаг байсан...” гэх мэдүүлэг /29-30 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар Я-ийн Д, Я.Д нар нь 1 хүн болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд 000 регистрийн дугаартай Боржигин овогт Я.Дг:

-Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, Геологийн яамны харьяа Хэнтий аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181 дугаартай “Ажилд шилжүүлэх, ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай” тушаалын, 

-Түлш Эрчим Хүчний Яамны харьяа Хэнтий аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1995 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б-49 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалын,

-Монгол-Оросын хамтарсан "М" нэгдлийн харьяа              Б 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 458 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын,

-Монгол-Оросын хамтарсан "М" нэгдлийн харьяа               Б 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 234 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын,

-Монгол-Оросын хамтарсан "М" нэгдлийн харьяа              Б 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 481 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын жинхэнэ зэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Харин нэхэмжлэлд дурдсан Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн захирлын 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1059 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд түүний нэрийг Я.Д гэж бичсэн нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэн нэртэй тохирч байх тул шүүх шийдвэрлэх шаардлагагүй байна.

 

Хүсэлт гаргагч Я.Д нь хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа зэргийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргажээ.

 

Дээрх 2 лавлагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасан эрх олгосон ямар нэгэн баримт бичиг гэж үзэх үндэслэлгүй байх тул баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.  

 

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн         115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн

135.2.4 дэх заалтад зааснаар Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, Геологийн яамны харьяа Хэнтий аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181 дугаартай “Ажилд шилжүүлэх, ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай” тушаалын, 

-Түлш Эрчим Хүчний Яамны харьяа Хэнтий аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1995 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б-49 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалын,

-Монгол-Оросын хамтарсан "М" нэгдлийн харьяа              Б 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 458 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын,

-Монгол-Оросын хамтарсан "М" нэгдлийн харьяа               Б 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 234 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын,

-Монгол-Оросын хамтарсан "М" нэгдлийн харьяа              Б 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 481 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын жинхэнэ зэмшигч нь СЭ67092816 регистрийн дугаартай, Боржигин овогт Я.Д мөн болохыг тогтоосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн  70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь  хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Б.БОЛОР-ЭРДЭНЭ