Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 133/ШШ2024/00454

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

нэхэмжлэгч: ***************** нэхэмжлэлтэй

хариуцагч: *************** холбогдох

тэжээлийн үнэ 11,600,000 төгрөг, алданги 5,800,000 төгрөг, нийт 17,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: тэжээлийн үнэ 11,600,000 төгрөг, алданги 5,800,000 төгрөг, нийт 17,400,000 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ************ би 2021 оны 12. Дугаар сарын 11-ний өдөр *********** худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2000 боодол малын тэжээлийг 12,000,000 төгрөгөөр зээлээр худалдсан болно. *********** нь гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 16-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 7,000,000 төгрөгийг миний Хаан банкны данс руу шилжүүлэхээр, би 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2000 боодол малын тэжээлийг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд түүнд хүлээлгэж өгөхөөр тус тус тохиролцсон юм. Миний хувьд гэрээгээр тохирсоны дагуу түүнд тухайн өдрөө тэжээлээ бүгдийг тоо ёсоор хүлээлгэн өгсөн бөгөөд ******** нь барааг хүлээн авсанаас хойш 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 400,000 төгрөг төлсөн. Түүнээс хойш утсаа авахгүй, холбогдоод ярихаар элдэв шалтаг тоочсоор өнөөдрийг хүрлээ. Иймд *********** малын тэжээлийн үнэ болох 11.600.000 төгрөгийг, Худалдах худалдан авах гэрээний 3.4 дэх хэсэгт хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгуй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцохоор заасны дагуу алданги 5,800,000 төгрөгийг, нийт 17,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: нэхэмжлэгч ********* нэхэмжилсэн 17,400,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ********** холбогдуулан тэжээлийн үнэ 11,600,000 төгрөг, алданги 5,800,000 төгрөг, нийт 17,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч ********* нь нэхэмжлэгч ********** нэхэмжилсэн 17,400,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд тэжээлийн үнэ 11,600,000 төгрөг, алданги 5,800,000 төгрөг, нийт 17,400,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,950 төгрөгийн тал хувь 122,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 122,475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ******** 122,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ********* нэхэмжлэлтэй, тэжээлийн үнэ 11,600,000 төгрөг, алданги 5,800,000 төгрөг, нийт 17,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********** нь 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,950 төгрөгийн тал хувь 122,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 122,475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Х.Ихмөрөнгөөс 122,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******** олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН