| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00489/И |
| Дугаар | 133/ШШ2024/00428 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 133/ШШ2024/00428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Халиун сумын *** багт оршин суух, *** овгийн ***-ийн ***-ийн нэхэмжлэлтэй,
мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Нэхэмжлэгч *** нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын *** багт мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *** овогтой *** миниий бие 1974 оны 08 дугаар сарын 05-нд Халиун сумд төрсөн. Би 8-р анги төгсөөд мал дээр гарч аав, ээжийн хамт мал маллаж байсан. 1996 оны 07 сарын 05-ны өдөр ***гийн ***тэй гэр бүл болсон. Одоо Халиун сумынхаа *** 2-р багтаа нөхөр, хүүгийн хамт мал маллаж байна. 1990 оноос 1995 оны малын А данс аавын нэр дээр байгаа учир аавтайгаа мал маллан байсныг шүүхээр тогтоолгож ир гэсэн. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1990-1995 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал Говь-Алтай аймгийн Халиун сумын *** багт аав, ээжийн хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 411 дугаартай архивын лавлагаа,
-Үндэсний архивын сан хөмрөгийн 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын архивын лавлагаа,
-***гийн ***гийн төрсний бүртгэлийн лавлагаа,
- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаартай архивын лавлагаа, ***гийн ***гийн 1990-1995 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-***ийн ***, ***гийн *** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ***ийн *** нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын *** багт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4.1 *** нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын *** багт мал маллаж болох нь:
-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаартай ...Тус аймгийн Халиун сумын *** багийн малчин, өрхийн тэргүүлэгч ***гийн ***-ийн мал маллаж байсан хугацаа (1990-1995 он) хүртэлх гээд 1990-1995 онуудын малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
***-ийн ***-ийн 1990-1995 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, 1990 онд ам бүл 10 гэж, 1991 онд ам бүл 8, 16-аас дээш насны 2, 36-аас дээш насны тэтгэвэрт гарах хүртэл насны 2, 1992 онд ам бүл 10, мал дээр ажиллагсдын тоо 5, 16-аас дээш насны малчдын тоо 4, 16-35 хүртэлх насны 2, 36-гаас тэтгэвэрт хүртэлх насны 2, 1993 онд ам бүл 10, мал дээр ажиллагсдын нийт тоо 8, 16-аас дээш насны малчдын тоо 4, 16-35 хүртэлх насны 2, 36-гаас тэтгэвэрт хүртэлх насны 1, тэтгэврийн насны 1, 1994 онд ам бүл 10, мал дээр ажиллагсдын нийт тоо 9, 16-аас дээш насны малчдын тоо 3, 16-35 хүртэлх насны 1, 36-гаас тэтгэвэрт хүртэлх насны 2, 1995 онд ам бүл 8, мал дээр ажиллагсдын нийт тоо 7, 16-аас дээш насны малчдын тоо 3, 16-35 хүртэлх насны 1, 36-гаас тэтгэвэрт хүртэлх насны 2 гэж тус тус бүртгэгдсэн.
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03-08/5345 дугаартай, 1989 оны Говь-Алтай аймгийн Цогт сум, хадгаламжийн нэгж 332, хуудасны дугаар 28, байршил хөдөөд, ***-ийн *** тэргүүлэгч өөрөө, 40 настай, эрэгтэй, *** *** эхнэр, 35 настай, эмэгтэй, ***гийн *** охин, 15 настай, эмэгтэй, ***ийн ***, охин, 10 настай, эмэгтэй, ***ийн ***, охин, 6 настай, эмэгтэй, ***ийн *** охин, 11 настай, эмэгтэй, ***ийн *** охин, 8 настай, эмэгтэй, ***ийн ***, охин 14 настай эмэгтэй гэж бүртгэгдсэн талаарх архивын лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 411 дугаартай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар зарлигаар Халиун сумын харьяат Базарзарын Загдсүрэнг алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай /Монгол улсын Ерөнхий П.Очирбат, туслах Н.Гэрэлсүрэн/ гэжээ. ***ын *** хүүхдүүдэд: *** 1973.03.13 төрсөн, ** 1974.08.05 төрсөн, ***1977.05.01 төрсөн, *** 1981.06.24 төрсөн, *** 1983.10.09 төрсөн, *** 1985.07.05 төрсөн, *** 1989.01.15 төрсөн, *** 1991.08.17 төрсөн гэж бүртгэгджээ гэх архивын лавлагаа,
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай *** овгийн ***ийн ***, *** овгийн ***ийн *** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
4.2. *** овгийн ***ийн ***, *** овгийн ***ийн *** нар нь 1996 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нөхцөл байдлаас үзэхэд *** нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд эцэг, эхийн хамт мал маллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5. Иймд *** овгийн ***ийн ***-г 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай Халиун сумын *** багт мал маллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн ***ийн ***-г 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай Халиун сумын *** багт мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ