| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00490/И |
| Дугаар | 156/ШШ2024/00465 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 156/ШШ2024/00465
2024 10 07 156/ШШ2024/00465
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00490/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би, Хэнтий аймаг, Хэрлэн сум 5 дугаар баг Саригийн 1-02 тоотод байрлах ******* ББСБ-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймаг, Хэрлэн сум 5 дугаар баг, Саригийн 8-11 тоотод оршин суух, ******* *******-*******, ******* ******* нарт холбогдох, 2 132 969.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* овогтой *******чулуун нь 2023 оны 08 сарын 25 өдөр 1,000,000 төгрөгийн зээлийг авсан ба 2023 оны 11 сарын 29 өдөр хүртэл гэрээний үүргээ биелүүлж байсан 2023 оны 11 сарын 29 өдөр мидсэн зээл 1,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ******* овогтой *******чулуун нь ЗГ/1502800427 тоот зээлийн гэрээний үүргээ 2023 оны 11 сарын 30 өдрөөс хойш нэхэмжлэл гаргах үеийн байдлаар огт биелүүлээгүй. ******* ББСБ зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг удаа дараа утсаар болон зээлдэгчтэй улзаж шаардсан боловч өөрийн амалсан хугацаандаа зээлээ төлөхгүй байгаа тул Д.*******чулуунаас үндсэн зээлийн төлбөрт 1 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүүний төлбөрт 278 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 52 576.95 төгрөг, нотариатын хөлс 12 500 төгрөг, нийт 1 343 476.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.*******чулуун нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Би ******* ББСБ-аас ирүүлсэн нэхэмжлэлийн хувийг гардаж авлаа. Нэхэмжилж байгаа 1 343 476.95 төгрөгийг бүрэн хэмжээгээр нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ нь хариуцагч Д.*******чулуунд холбогдуулан 1 343 476.95 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.*******чулуун нь нэхэмжлэлийн шаардлага 1 343 476.95 төгрөгийг төлж барагдуулах талаар тайлбар гаргасан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас 18 223 төгрөг, төрийн сангаас 18 223 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ-ын нэхэмжилсэн 1 343 476.95 төгрөгийг хариуцагч Д.*******чулуун нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 36 446 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 18 223 төгрөг, төрийн сангаас 18 223 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ