Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 133/ШШ2024/00460

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ************* хүсэлттэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч ********** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. нэхэмжлэлийн шаардлага: 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын эрүүл мэндийн салбарт бага эмчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч ********* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ********* миний бие ********* Чандмань сумд төрсөн. Одоо **********настай. 1996 онд Говь-Алтай аймгийн АУДУС-д элсэн суралцаж 1990 онд төгсч Чандмань сумд бага эмчээр ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт 1990-1994 оны баримт байхгүй, архивын лавлагаа дутуу гарч ирэхгүй байгаа тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар

- Хөдөлмөрийн дэвтэр/**************/

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:Байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ************* хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ************ нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын эрүүл мэндийн салбарт бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Хүсэлт гаргагч *********** нь дээрхи хугацаанд ажиллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн АУДС-иас 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр *********** олгосон 372021 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:

- Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийн захиралын 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 55 тоот тушаалаар 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймаг дахь АУДуСургуулийн эх барих бага эмчийн ангид элсүүлсэн,

- Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийн захиралын 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08 тоот тушаалаар 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс АУДуСургуулийн эх барих бага эмчийн анги төгссөн тул Эрүүлийг хамгаалах нийгэм хангамжийн яамны мэдэлд шилжүүлсэн,

- Эрүүлийг хамгаалах нийгэм хангамжийн яамны сайдын 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 88-р тушаалаар 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс АУДуСийн эх барих, бага эмчийн анги төгссөн тул Говь-Алтай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын мэдэлд шилжүүлсэн,

- Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрүүл мэндийн салбарын эрхлэгчийн 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 35-р тушаалаар 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Чандмань сумын Хүрхрээ бригадын эмчээр авч ажиллуулсан,

- Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрүүл мэндийн салбарын эрхлэгчийн 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5-р тушаалаар 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс Чандмань сумын Хүрхрээ бригадын эмчээс чөлөөлсөн бичилтүүд хийгджээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ************* 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын эрүүл мэндийн салбарт бага эмчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ********** 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын эрүүл мэндийн салбарт бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН