| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00449/И |
| Дугаар | 156/ШШ2024/00466 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 156/ШШ2024/00466
2024 10 07 156/ШШ2024/00466
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00449/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК,
Хариуцагч: Э.*******-*******,
Нэхэмжлэлийн шаардлага: 21 045 516.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Э.*******-******* нь 2022 оны 10-р сарын 14-ны өдөр TOYOTA CROWN S210/2013 2022/ машин нөхцөлөөр 25,000,000.00 төгрөгийг 36 сарын хувийн хүүтэйгээр, 406204678 тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно. Зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх тухай зээл хариуцсан ажилтнууд биечлэн уулзаж, компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардсан боловч зээл төлөгдөөгүй 280хоног хугацаа хэтэрсэн. Мөн харилцагч Э.*******-******* удаа дараа утсаар холбогдож, гэрээр очин мэдэгдэх хуудас өгч шаардлага тавьсан боловч зээлийн төлөлт хийгдээгүй өнөөдрийн байдлаар 280 хоног хугацаа хэтэрсэн байна.
Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөрт 19 558 981.52 төгрөг, үндсэн хүү 1 353 860.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132,675.18 төгрөг нийт 21 045 516.92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.*******-******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Би ******* ******* ХХК-ийн ирүүлсэн нэхэмжлэлийн хувийг гардаж авлаа. Нэхэмжилж байгаа 21 045 516.92 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дотор 10 000 000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор 11 045 516.92 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Э.*******-******* шүүхэд гаргасан тайлбартай танилцаж, 21 045 516.92 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дотор 10 000 000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор 11 045 516.92 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулах хугацааг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Э.*******-*******д холбогдуулан 21 045 516.92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.*******-******* нь 21 045 516.92 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дотор 10 000 000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор 11 045 516.92 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 177.59 төгрөгийн 131 588.8 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 131 588.8 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 21 045 516.92 төгрөгийг хариуцагч Э.*******-******* нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дотор 10 000 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор 11 045 516.92 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 177.59 төгрөгийн 131 588.8 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 131 588.8 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ