Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 156/ШШ2024/00467

 

 

 

 

 

2024 10 10 156/ШШ2024/00467

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2024/00427/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар Г.******* нэхэмжлэлтэй, С.******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн ******** сумын *****-р баг ********* д-******** гудамж, ******* тоот хаягт байршилтай ******** мкв гаражийн үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгож, уг грашийг ******* хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, гаражийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, доорх газрын гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.*******,

Хариуцагч: С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2014 онд ******* аймгийн ********* сумын ******* дугаар баг, ********* ********* гадна байрлах автомашины гражыг С.*******тай харилцан тохиролцож 6 500 000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдан авсан ба автомашины гражыг 2014 онд хүлээн авахдаа 6 000 000 /зургаан сая/ төгрөгийг өгч, үлдэх 500 000 /таван зуун мянган төгрөгийг автомашины гражын газрын гэрчилгээ, автомашины гражын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэний дараа төлөхөөр тохирсон. Тухайн үед найз нөхөдийн журмаар харилцан тохиролцсон бөгөөд ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Ер нь тэр автомашины гражийг худалдан авсан бүх хүмүүс тухайн үед гэрээ байгуулаагүй. /Гэрчлэх хүмүүс байгаа/ Үүнээс хойш автомашины граж түүний доорх газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардаж байсан. Тэгэхэд танай автомашины гражийн гэрчилгээг ганцааранг нь гаргах боломжгүй байна. Бүх айлуудын автомашины гражийн гэрчилгээг нэг зэрэг нийтэд гаргахгүй бол болохгүй байна гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш чимээгүй байсаар байсан. Би тухайн автомашины гражийг 2014 оноос одоог хүртэл 10 гаруй жил ашиглаж, эзэмшиж байгаа. Гэтэл 2023 оны 10 сард гэнэт С.********* над руу мессеж бичсэн. /Нотлох баримтаар хавсаргав/ Одоо надад 1 000 000 /нэг сая/ төгрөг өгчих тэгвэл би автомашины гражийн гэрчилгээг гаргаж өглөө гэсэн. Би зөвшөөрсөн ч, гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөөгүй байгаа. Тэгснээ удалгүй ахиад мессеж бичээд би ер нь гражаа өөрийн нэр дээр гаргахаар боллоо. Манайхаас буцаагаад 6 000 000 /зургаан сая/ төгрөгөө аваарай гэсэн. Би зөвшөөрөөгүй. Юу гэсэн үг вэ! Би чамд 10 гаран жилийн өмнө мөнгөө өгсөн. Миний нэр дээр гэрчилгээ гаргаж өгөх ёстой гэсэн. Хэсэг хугацааны дараа 2024 оны 6 сард байх дахин холбогдоод одоо 4 000 000 / дөрвөн сая/ төгрөг нэмж өг, одоогийн байдлаар гадуур автомашины граж 10-12 сая төгрөг болсон байна. Хэрвээ өгөхгүй бол 6 000 000 /зургаан сая/ төгрөгөө буцааж ав гэсэн. Би тэгэхээр нь аль 2014 онд чи бид 2 амаар тохиролцоод, би чамд мөнгө шилжүүлээд наймаа хийсэн биз дээ. Анхнаасаа би мөнгөө төлчихсөн, одоо олон жил эзэмшиж ашиглаж байна. Харин чи гэрчилгээ, холбогдох баримт бичиг шилжүүлээд өг гэж хэлсэн. Түүнээс хойш таг чимээгүй болсон. Гэтэл С.******* нь надад мэдэгдэлгүй, миний автомашины гражийн /дотор нь эд зүйл байгаа/ цоожыг эвдэж хаяад, бусдын эд хөрөнгийг дураараа эвдэж сүйтгээд, өөр цоожоор солиод явсан байна. Энэ байдлыг 2024 оны 8 сарын 13-ны өдөр би мэдлээ.

Иймд 2014 оноос хойш төлбөрийг дийлэнхийг буюу 6 сая төгрөгийг төлж худалдан авч өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, өмчилж байсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Саран хотхоны гадна байрлах автомашины гражын шударга өмчлөгч болохыг тогтоолгож, бусдын хууль бус эзэмшлээс автомашины гражаа чөлөөлүүлж, автомашины гражын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, автомашины гражын доорх газрын гэрчилгээ бичиг баримтыг нэхэмжлэгч надад шилжүүлэхийг хариуцагч С.******* даалгаж өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***** аймгийн ********** сумын **********тоот хаягт байрлалтай ******** м.кв авто машины гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгож, бусдын хууль бус эзэмшлээс авто гараашийг чөлөөлүүлж,автомашины гараашийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч Г.*******д уг авто гараашийг 2014 онд хариуцагч С.*******тай харилцан тохиролцож 6,500,000 төгрөгөөр худалдан авсан. 6,000,000 төгрөгийг авто гараашийг хүлээж авахдаа өгөөд үлдэгдэл 500,000 төгрөгийг авто гараашийн холбогдох баримт бичгүүд гарсны дараа шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон.

Тухайн авто гараашийг 2014 оноос хойш 2024 он хүртэл нийт 10 жилийн хугацаанд эзэмшсэн. 6,000,000 төгрөгийг авто гараашийг шилжүүлэн авахдаа өгсөн болох нь нэхэмжлэгч Г.******* тайлбараар, мөн хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогддог. Хариуцагч С.******* хуульд заасан үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл хугацаанд тухайн авто гараашийн холбогдох баримт бичгийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. Бичиг баримтыг Г.******* өөрийн нэр дээр шилжүүлж өгөх, гаргаж өгөхийг удаа дараа шаардахад нэмж мөнгө өг, үгүй бол гаргаж өгөх боломжгүй гэдэг зүйлийг хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн нэр дээр гаргуулж авсан. Тухайн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багт байрлах маргаан бүхий гараашийн ойролцоо 10 авто гарааш байдаг бөгөөд хариуцагч С.******* хувьд авто гараашийг 10 сая төгрөгөөр зарсан гэх тайлбарыг хэлдэг ч гэрч нарын мэдүүлгээр 7-8 сая төгрөгөөр худалдан борлуулж байсан нь тогтоогддог. Иймд нэхэмжлэгч Г.******* зүгээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг Д42-06 тоот хаягт байрлалтай 23 м.кв авто машины гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгож, хариуцагч С.******* хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж холбогдох баримт бичих болох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

3. Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: С.******* миний бие нь Ганбатын *******д Саран хотхоны гадна байрлах 23м кв автомашины грашийг харилцан тохиролцож зараагүй болно. Г.*******д уг гражийг 10000000 (арван сая) төгрөгөөр худалдаж байгаа гэж хэлсэн. Г.******* манай ххк компаниас орон сууц худалдан авахдаа ипотекийн гэрээгээ өндөр үнээр хийлгэж 6000000 (зургаан сая) төгрөг илүү гаргуулан шилжүүлсэн. Тухайн үед 6000000 (зургаан сая) төгрөгөө 6 тоот грашийг үлдэгдэл мөнгөө өгтөлөө түр эзэмшин байхаар ярьсан. Манай компани нь 2016 онд Саран хотхоны байраа борлуулагдаж эхлэж байсан учир уг грашийг гүйцэд зараагүй байсан. Мөн граш худалдан авахаар 2-3 хүнтэй ярилцаж гэрээ хийсэн байсан. Эдгээр 9 жилийн хугацаанд мөнгөө бүрэн төлөөд гэрчилгээ болон газрын бичиг баримтыг шилжүүлэн авах боломжтой байсан. Удаа дараа үлдэгдэл төлбөрөө нэхсэн боловч боломжгүй байна, тэгж байгаад өгнө гэх мэтчлэн хэлдэг байсан. Зарим граш авсан айлуудаас хувь лизинг хийсэн мөн зарагдаагүй граш байсан учир бичиг баримтыг нэг мөр гаргаж өгөхөөр хүмүүсдээ хэлэн тохиролцсон байсан. Ингээд 2023 оны 10 сараас грашийн газрын захирамж гаргаж ХХК-с граш худалдан авсан бүх хүмүүсдээ шилжүүлж өгөхөөр нотариат дээр газрын гэрээ хийсэн. Тухайн үед дутуу мөнгөө гүйцээж өгөөд нотариат дээр гэрээгээ хийе гэж 3 удаа дуудсан ч ажилтай байна гэх шалтгаанаар ирээгүй. Ажлаа амжуулаад наториат дээр дуудаарай гэсэн боловч дахин холбогдоогүй. Г. дуудаад ирэхгүй мөнгөө гүйцээж өгөхгүй байсан учир ХХК-ийн захирал ******* ( ХХК нь миний хувийн компани болно) би өөрийн нэр дээрээ бичиг баримтаа гарган авсан. Уг гражийг Г.******* нь ************* тоотод оршин суудаг гэх хүнд 8 сая төгрөгөөр зарсан байсан ба би удаа дараа Г.*******гаас худалдан авч болохгүй энэ бол ******* миний өмч хэрэв чи авах сонирхолтой бол уг грашийн хууль ёсны эзэмшигч болох надаас авах ёстой гэж хэлэхэд би мөнгөөрөө *******гаас худалдаж авсан гэж хариу өгсөөр суллаж өгөлгүй 1 жил гаран болсон учир 2024.08.13 өдөр очиж өөрийн грашийн цоожийг сольж авсан болно. Г.*******д грашийн үлдэгдэл мөнгө өгөх боломжгүй бол өгсөн мөнгөө буцаан аваа гэж хэлсэн. Чиний өгсөн 6 сая төгрөгийг шилжүүлээд өгий дансаа өгөх үү гэсэн дансаа өгөөгүй. Эсвэл бэлэн 6 сая төгрөг манай ажил дээр ирээд ав гэсэн ирж аваагүй. Энэ байдлаас үзэхэд Г.******* нь 8 сая төгрөгөөр зарсан учир хүний хувийн өмчийг 6 сая төгрөгөөр авна гэж дайрах эрх байхгүй. Энэ грашийн дундаас 2 сая төгрөг аас авсан байгаа юм. Өөрийн хөрөнгө болоогүй байхад өөр хүнд Г.******* нь зарах эрх байхгүй болно. Ялангуяа Монгол улсын шүүгч хүнд байх ёсгүй ёс зүйгүй үйлдэл гаргаж байна.

Би Г.*******г 6 сая төгрөгийг ямар баримтаар шилжүүлсэн юм, нотлох баримтаа гаргаж ирүүлэхийг хүсэж байна. Надад 6 сая төгрөгийг өгсөн гэдэг баримт байхгүй. 2016 онд Г.******* ХХК-аас орон сууц худалдаж авсан. Би м.кв-ыг 1,250,000 төгрөгөөр зарж ипотекийн гэрээ байгуулж байсан. Г.******* би танайхаас байр авч байгаа юм чинь намайг урамшуулаач ээ, би танайхаас гарааш авмаар байна гэдэг саналыг тавьсан. Би тухайн үед урамшуулал өгье гэж хэлсэн ч гарааш, мөнгө гэж хэлсэн зүйл байхгүй. Гэхдээ маргаан бүхий гараашийг эзэмшиж бай гээд өнөөдрийг хүртэл эзэмшүүлээд явж байгаа. Өнгөрсөн жилүүдэд надтай тохиролцоод мөнгө өгсөн бол тэр өдрөөс эхлээд гараашийг шилжүүлэх боломжтой байсан. Би тухайн үед гараашуудаа 7, 8, 10 сая төгрөгөөр зарсан. Гэхдээ зарим хүмүүст нь зүгээр ч өгч байсан. Манайхаас том м.кв-тай байр худалдаж авсан учраас урамшуулаад гараашийг нь зүгээр өгч байсан. Зарим хүмүүстэй 2 жилийн гэрээ байгуулаад сар болгон 200,000-300,000 төгрөг төлөөд өөрийн болгож авсан хүмүүс ч байгаа. Дээрх байдлаар гараашуудаа худалдан борлуулсан. Гэхдээ Г.*******тай ямар ч гараашийн гэрээ хийгээгүй, надад гараашийн мөнгө гээд нэг ч төгрөг өгөөгүй. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ л хийсэн. Би 6 сая төгрөгөөр урамшуулаад үлдэгдэл мөнгийг нь өгөх юм бол гэрчилгээг нь гаргаж өгье гэж бодож байсан. 2023 онд хүмүүс мөнгөө өгч дуусаад 1 гарааш миний нэр дээр гарч үлдэгдэл гараашийг бусад хүмүүсийн нэр дээр шилжүүлэхээр болж Г.*******г 3-4 удаа дуудахад би завгүй, хуралтай байна гэдэг байсан. Би завтай болохоороо хүрээд ирээрэй гэсэн боловч ирээгүй, надтай нэг ч удаа ирж уулзаагүй. Г.******* над руу найз нөхдийн хооронд 1 сая төгрөгөөр тохиръё гэж хэлсэн биз дээ гэсэн мессеж явуулсан байгаа. Гэхдээ тухайн үед миний дуудсан цагт ирсэн бол би 1 сая төгрөгөөр тохирох боломжтой байсан ч ирээгүй. Намайг хууль мэдэхгүйгээр нь дарамталж шүүхэд хандаж байгаад нь гомдолтой байна. Надад одоо тохиролцох ямар ч боломж байхгүй. Тухайн үед надтай тохиролцсон бол би тохирох байсан. Шүүх нотлох баримт дээр үндэслэдэг бол 6 сая төгрөгийг надад өгсөн гэдэг баримтаа гаргаад ир гээ хэлмээр байна гэв.

5. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Нэхэмжлэл, итгэмжлэл, мессеж чатны хуулбар /хх-ийн 5-19-р тал/, гэрэл зураг /хх-ийн 20-21-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.

6. Хариуцагч С.*******  дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: мессэнжэрүүдийн чат бичвэр /хх-ийн 48-55-р тал/, хариу тайлбар /хх-ийн 28-29-р тал/, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 60-р тал/, иргэний газар эзэмших гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 61-р тал/, Хэнтий аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын кадастрын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 62-р тал/, Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем нэгж талбарын тодорхойлолт /хх-ийн 63-р тал/ зэрэг баримтууд ирүүлсэн байна.

7. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч П., И., Д. нараас гэрчийн мэдүүлэг авах, гар утсанд үзлэг хийх ажиллагааг хийж гүйцэтгэв.

Шүүх зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* холбогдуулан Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг Баянмөнх д-42 гудамж, 06 тоот хаягт байршилтай 23 мкв гаражийн үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгож, уг грашийг ******* хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, грашийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, доорх газрын гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүхээс хэрэгт цугларсан бичгийн баримтууд, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь шинжлэн судалж нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг Баянмөнх Д-42 гудамж, 06 тоот хаягт байршилтай 23 мкв гаражийн үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгож, уг гаражийг хариуцагч С.******* хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагын хувьд:

1.1 Нэхэмжлэгч нь Хэрлэн сумын 3-р баг Баянмөнх Д-42 гудамж, 06 тоот хаягт байршилтай 23 мкв гаражийн үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгож, уг гаражийг С.******* хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан. Хариуцагч С.******* нь уг гараж нь миний хууль ёсны өмчлөлд байдаг, нэхэмжлэгч нь гаражийн үнийг төлсөнөө нотолдоггүй, эсхүл гүйцэд төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч С.*******аас 2014 онд орон сууц худалдан авсан ба орон сууцны хажууд байрлах гаражийг мөн худалдан авч 2014 оны 7 сараас 2024 оны 8 сар хүртэл эзэмшиж, ашиглаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гэрч И., Д., П. нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг гаражийг худалдан авч төлбөрт 6 сая төгрөг өгсөн гэдгээ нотлохгүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргадаг.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч Г.******* нь маргаан бүхий хөрөнгө буюу гаражийг хууль ёсоор эзэмшиж байсан ба 2014 оноос 2024 оны 8 сар хүртэл илээр эзэмшиж, ашиглаж байсан байна. Тухайлбал хариуцагчийн зөвшөөрлөөр эзэмшиж, ашиглаж байсан нь хариуцагчийн мөнгөө гүйцээгээд өгөх талаар бичсэн мессэж, мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар дуудаж байсан мессэж зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.

Маргаан бүхий хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь 2024 оны 3 сарын 22-ний өдөр хариуцагч С.******* олгогдсон байх боловч үүнээс өмнөх нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд тухайн маргаан бүхий хөрөнгийг хэн хэрхэн эзэмших, ашиглах талаар харилцан тохиролцож бодитоор нэхэмжлэгч нь эзэмшиж байсан нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 41.1.Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж, мөн хуулийн 42.1Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж тус тус хуульчилсан.

Маргаан бүхий гаражийг нэхэмжлэгч, хариуцагч нар худалдах, худалдан авахаар хүсэл зоригоо хэн аль нь илэрхийлж, бодитоор нэхэмжлэгч нь 10 жилийн хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан. Харин тухайн хөрөнгийг хэдэн төгрөгөөр худалдсан талаар талууд зөрүүтэй мэдүүлдэг. Тухайлбал нэхэмжлэгч 6 500 000 төгрөгөөр анх худалдан авахаар тохиролцсон гэж, харин хариуцагч нь 10 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэж талууд худалдах, худалдан авах гэрээний үнэ дээр өөр өөр байр суурийг илэрхийлдэг.

Нэхэмжлэгчийн гар утсанд үзлэг хийхэд үзлэгээр дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд: хариуцагчаас одоо граж 10 саяд зарж байгаа тэр үед 8 500 000-д өгч байсан. Чамд 8 сая гэж хэлсэн чи 6 сая өгсөн дутуу 2 сая хэнээс авах вэ гэх мессежийг нэхэмжлэгчид илгээсэн байх ба үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид гаражийн үнэд 6 сая төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна. Тухайлбал нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд тухайн маргаан бүхий гаражийг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, хэн аль нь хүсэл зоригоо хуульд зааснаар илэрхийлж, хэлцэл амаар хийгдсэн байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг огт гаражийн үнэд мөнгө төлөөгүй гэж шүүх хуралдаан дээр тайлбарладаг, мөн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Г.******* манай ХХК-иас орон сууц худалдан авахдаа ипотекийн гэрээгээр өндөр үнээр хийлгэж 6 сая төгрөг илүү гаргуулан шилжүүлсэн гэж зөрүүтэй мэдүүлж байгаа зэргээс дүгнэхэд хариуцагчийн худалдах, худалдан авахаар тохиролцоогүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Хариуцагч нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд гаражийг суллаж өгөх талаар эрх бүхий байгуулагад хандаж байгаагүй, нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтанд сайн дурын үндсэн дээр шилжүүлж, улмаар өмчлүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлж байсан зэрэг нь худалдах, худалдан авах хэлцэлд хийгдсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий гаражийг хууль ёсоор шударгаар эзэмшиж байсан гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 106.4.Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус хуульчилсан.

Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий гаражийн шударга эзэмшигч, хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шударга өмчлөгчөөр тогтоолгож, бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Гаражийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, гаражийн доорхи газрын гэрчилгээ бичиг баримтыг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч нь маргаан бүхий гараж болох ******* аймгийн ********* сумын *****************оотод байршилтай ******** мкв бүхий гараж болон гаражийн доорх газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, бичиг баримтыг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж хуульчилсан хариуцагч нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой этгээдийг ойлгоно.

Гэтэл хариуцагч нь өөрийн нэр дээрх маргаан бүхий гаражийн бичиг баримтийг хариуцагчид бодитоор шилжүүлж өгч болох боловч шилжүүлж, хүлээлгэн өгсөнөөр нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй. Өөрөөр хэлбэл энэ ажиллагаа эрх бүхий байгууллагад хуульд зааснаар хийгдсэнээр нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжтой юм.

Тухайлбал Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих талаар нарийвчлан зохицуулсан байх тул хариуцагч энэ шаардлагыг биелүүлэх хууль зүйн боломжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж заасан байх ба нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг төлжээ.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т зааснаар ******** аймаг, *********** сум **********-р баг ********** ********** гудамж ***** тоотод байрлах ******* м.кв гаражийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.******* болохыг тогтоож, хариуцагч С.******* хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээ гаргуулах, холбогдох баримт бичгийг шилжүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Х.ОТГОНЖАРГАЛ