Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 156/ШШ2024/00468

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 156/2400432/и/

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: ******* *******

Нэхэмжлэлийн шаардлага: 302 960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... О.******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 12 сарын 09-ний өдөр дараа төлбөрт Postpaid MONGOLdoo 30 (6.0) үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж. 91908131 дугаарын эзэмшигч болсон.

О.******* нь гэрээний үүргээ үл биелүүлж 91908131 дугаарын 2023 оны 2 сарын байдлаарх төлбөр 298.460 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдэлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд О.*******аас төлбөрийн үлдэгдэл болох 298.460 төгрөг, үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.9, 6.11, 6.1.7-дэх хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 298.460, нотариатын зардалд 4500 төгрөг нийт 302.960 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч О.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Би нэхэмжлэгч ******* ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийн хувийг гардаж авлаа. Нэхэмжилж байгаа 302.960 төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.

  Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч О.*******т холбогдуулан 302 960 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

  Хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага 302 960 төгрөгийг төлж барагдуулах талаар тайлбар гаргасан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас 4 869.5 төгрөг, төрийн сангаас 4 869.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ын нэхэмжилсэн 302 960 төгрөгийг хариуцагч О.******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 9 739 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4 869.5 төгрөг, төрийн сангаас 4 869.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

  

ШҮҮГЧ       Х.ОТГОНЖАРГАЛ