| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00510/И |
| Дугаар | 133/ШШ2024/00462 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 133/ШШ2024/00462
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн ********** хүсэлттэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд *********** ХХК-ийн захирал ********** эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт: Хариуцагчаар оролцвол зохих этгээд ******** ХХК-ийн захирал ************ эрэн сурвалжлуулах тухай.
2.Хүсэлт гаргагч Говь-Алтай аймгийн *************** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ************ ХХК (регистрийн дугаар:*********) нь тус газарт 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн. *********** ХХК нь хэвлэлийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сард шимтгэлийн тайлан гаргаж, шимтгэлийн төлбөр 4,948,818.56 (дөрвөн сая есөн зуун дөчин найман мянга найман зуун арван найман төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Тухайн үед ********** регистрийн дугаартай ********** нь тус компаний захирлаар ажиллаж байсан. Тус компанитай холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах шаардлагатай байгаа тул тухайн ажил олгогчийн төлбөр хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- ********* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 09 сарын тайлан
-********** ХХК-нд ажиллаж буй даатгуулагчдын 2020 оны 09 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт
- ********* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 01 сарын тайлан .
-********* ХХК-нд ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 01 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт
- ********** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15/401 дугаартай албан бичиг
- *********** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Говь-Алтай аймгийн ********** гаргасан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ********** ХХК-ийн захирал *********** эрэн сурвалжлуулахаар шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ********** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ******** ХХК (регистрийн дугаар:*********) нь тус газарт 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн. ********* ХХК нь хэвлэлийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сард шимтгэлийн тайлан гаргаж, шимтгэлийн төлбөр 4,948,818.56 (дөрвөн сая есөн зуун дөчин найман мянга найман зуун арван найман төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Тухайн үед ********** регистрийн дугаартай ********** нь тус компаний захирлаар ажиллаж байсан. Тус компанитай холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах шаардлагатай байгаа тул тухайн ажил олгогчийн төлбөр хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, 14.4 дэх хэсэгт ...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно... гэж заажээ.
4. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ******** хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****** ХХК-ийн захирал ********** эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд ...******* захиралаар сонгосоныг бүртгэсэн гэрчилгээ, ******** ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 09 сарын тайланд 2,956,986.08 төгрөгийн үлдэгдэлтэй, ********* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 01 сарын тайланд 4,948,818.56 төгрөгийн үлдэгдэлтэй гэж бүртгэгдсэн мэдээлэл зэргээр тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ******** нь ******* ХХК-ийн захирал *********** байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ХХК-ийн захирал ************** Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
/**********, албан ёсны оршин сууж байсан хаяг: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ************ болно/
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ. Говь-Алтай аймгийн ********** ************* ХХК-ийн захирал *********** эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд ********** ХХК-ийн захирал ********** эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар ********* ХХК-ийн захирал ********** эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ********** ХХК-ийн захирал ************ эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай хүсэлт гаргагч Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газарт мэдэгдэхийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ. Говь-Алтай аймгийн *********** ********* ХХК-ийн захирал *********** эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН