| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2024/00448/И |
| Дугаар | 156/ШШ2024/00469 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 156/ШШ2024/00469
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00474/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК,
Хариуцагч: Н.*******,
Нэхэмжлэлийн шаардлага: 2 578 350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Н.******* нь ******* Наран ХХК-ийн хүнсний дэлгүүрт ажиллаж байх хугацаандаа дутагдал гарган зугтаж цагдаагийн газраар шалгагдаж 3 578 350 төгрөгний төлбөр тавигдаж үүнээсээ 1 000 000 төгрөгийг 2024 оны 04 сарын 18-нд төлөөд үлдэгдэл 2 578 350 /Хоёр сая таван зуун далан найман мянга гурван зуун тавин/ төгрөгийг заасан хугацаандаа төлөлгүй өнөөдрийг хүрсэн юм. Иймээс иргэн Н.*******аас төлөлт хийгдээгүй 2 578 350 төгрөгийг маань гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ: Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 578 350 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* Наран ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан 2 578 350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2 578 350 төгрөгийг хариуцагч Н.******* нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* Наран ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.*******д холбогдох, 2 578 350 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 204 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 28 102 төгрөг, төрийн сангаас 28 102 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ